БНХАУ-ын амралт, Эрээн дэх зам засвар, түлшний хомсдолоос шалтгаалан Эрээн–УБ чиглэлийн тээвэр саатаж байна. Та бүхэн ойлгож, хүлээцтэй хандана уу. БНХАУ-ын амралт, Эрээн дэх зам засвар, түлшний хомсдолоос шалтгаалан Эрээн–УБ чиглэлийн тээвэр саатаж байна. Та бүхэн ойлгож, хүлээцтэй хандана уу. БНХАУ-ын амралт, Эрээн дэх зам засвар, түлшний хомсдолоос шалтгаалан Эрээн–УБ чиглэлийн тээвэр саатаж байна. Та бүхэн ойлгож, хүлээцтэй хандана уу. БНХАУ-ын амралт, Эрээн дэх зам засвар, түлшний хомсдолоос шалтгаалан Эрээн–УБ чиглэлийн тээвэр саатаж байна. Та бүхэн ойлгож, хүлээцтэй хандана уу.

МэдээлэлУнших хугацаа 13 мин

Omni shipping - Weekly news #58

Цаагуур чинь юу болоод байна?

Хүний хүүхэд хүрэн бөөртэй...

france

Дэлхийн улс орнуудын дотоод асуудал, эдийн засгийн хүндрэл, нийгмийн бухимдал нэг цэгт огтлолцохоороо ямар хэмжээний эмх замбараагүй байдал үүсгэж болдгийн нэг жишээ Европт өрнөж байна.

Цагаач нарын асуудал дэлхийд шинээр өөрчлөлт бий болж, шинэ систем тогтохоос нааш үргэлж муу муухай руу хөтлөх бололтой. Европт болж буй үйл явдал үнэхээр хэрээс хэтэрч 2026 оны 10 сарын 17 гэдэг өдөр Франц улсын түүхэнд улаан үсгээр бичигдэхүйц хэцүү өдөр болж өнгөрлөө.

Сурагчдын сурах эрхийн асуудлаар эхэлсэн тайван жагсаал нь - цагаач нарын амьдрах хэрэгцээг хангах ёстой жагсаал болон хувирч Франц улсын түүхэн дурсгалт олон өвүүдийг хар бэхээр бузарлаж, заримыг нь харгисаар шатаахад хүрэхээс гадна маш олон цагдаагийн ажилтан, жагсагчид хүндээр бэртэж бас болоогүй насаараа тахир дутуу болох, зарим нь амь насаа алдахад ч хүрлээ.

Гэхдээ түрэмгий жагсаалын хөлд зөвхөн Франц нэрвэгдээгүй ээ. Албани, Итали, Белги, Португаль, Недерланд, Брюссель, Англи гээд тэр аяараа ширүүн үйл явдлуудтай нүүр тулж байна. Угтаа бол оюутан сурагчдын жагсаал хэдий ч одоо энэ бүхэн хэнд ч хамаагүй болж хүний нутгийн үнэтэй бүхнийг устгаж, өнгөтэй бүхнийг тонон дээрэмдэж байна.

Яг л манайд “Огцрох амархан” жагсаал болоход хажуугаар нь “Ухаа худгаа авъя” гэдэг жагсаал орж ирэхийг оролдсон шиг. Гэхдээ залуус дэг журамтай байсны хүчинд жагсаалын байдалд болон зорилгод нөлөөлж чадаагүй.

Харин Европт болж буй энэ жагсаалын хувьсгал манай жишээнээс юугаараа ялгаатай вэ? гэвэл аль, аль нь органик. Оюутан, сурагчдын хөндсөн асуудал ч органик. Дундуур нь орж ирж бүхнийг үймүүлсэн цагаачдын зорилго ч мөн адил органик. Зорилго ч гэж дээ... тэдэнд тийм сүрхий зорилго байхгүй л дээ. Европын хувьд угийн баахан өртэй, дээрээс нь Украйндаа мөнгө зарсан, АНУ-с нүүр буруулж шангаа хүртсэн, ОХУ-тай хашааны цаанаас хуцалцаад байгаа гээд эдийн засаг нь угаасаа манайхны хэлдгээр “улны” болоод эхэлчихсэн гэхэд арай л хэтрүүлсэн болох байх. Гэхдээ энэ бүх үйл явдлын жишээг товчхон тайлбарлая гэвэл зүгээр “Дээдэх нь суудлаа олохгүй бол, доодох нь гүйдлээ олохгүй” гээд хэлчихэд огт буруудахгүй болов уу.

Одоогийн байдлаар Paris, Marseille, Lyon, Bordeaux, Lille, Nice, Limoges, Nantes, Rennes, Rouen, Douai, Wattignies зэрэг хотуудад энэхүү “иргэний дайн”-ы хөдөлгөөнүүд болоод байна. Энийг одоо иргэний дайн гэж хэлэх бүрэн боломжтой болсон байх. Зарим газруудад хөл хорио хүртэл тогтоосон шүү дээ.

Хүмүүсийн хамгийн их халаглаж байгаа сэдэв бол 143 жилийн түүхтэй Limoges хотын захиргааны байр дэлхийн 2 дайныг давж гарсан ч, цагаач(Мухаммед болон Нинжа) нарыг давж чадсангүй гэдэг байна. Тухайн барилга руу нэвтэрч орсон хүмүүс гал тавьж шатаасан бөгөөд барилгын дээвэр нурж, хүнд хохирол амссан байна. Хотын захирагч нь нэг туг барьчихсан: “Энэ туг бол тэндээс шатаагүй гарч ирсэн гац туг” гээд харуусангуй ярьж байгаа харагдсан.

Мөн Marseille хот ч ялгаагүй захиргааны байраа булаалган, Францын бэлгэ тэмдэг болсон Марианнагийн хөшөөг унагаасан гэж мэдээллэсэн.

За нөгөө талд энэ бүх үйл явдал болж байхад Францын либерал үзэлтнүүдийн хайрт хүү Emmanuel Macron юу хийж явсан бэ? Гэвэл Украйнд тусламж үзүүлэх тухай ярьж, Персийн булангийн орнуудаар айлчилж, хамгийн гол нь яг тэр үед Celine Dion-ы тоглолтыг үзээд явж байж ээ.

Франц улс энэ бүх үймээн самууны гол цэг нь учраас үүн дээр тулгуурлаад ярьвал тэд Европтоо халамжаараа тэргүүлдэг улс, холбоондоо ч маш их мөнгө хаядаг. Тэгвэл одоогийн энэ иргэний дайн гэж хэлж болохуйц үймээн самууны дараа татвар нь улам өснө, юмны үнэ угаасаа тэнгэрт байгаа нь бүр дахиад өснө. Ингэснээр үнэхээр уучлаарай, амьдрахын эцэсгүй газар болж хувирахын сацуу улсых нь эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлэгч аялал жуулчлалыг ч энэ үймээнээс болж нилээн урт хугацаанд таслан элгээрээ хэвтэхээс өөр аргагүй болов бололтой.

Бараг хүнийг барилгаас шиддэг, чөтгөр шулмаар нь дуудан шатаадаг байхдаа Европчууд илүү эрүүл байсан ч байж магадгүй хэмээн шүүмжлэх хүмүүс мэр сэр ажиглагдав. Ширүүхэн хэлчихсэн л болохоос угтаа хууль цаазаа арай чанга байлгаж, цагаач нарын тал дээр ч илүү сайн filter оруулах хэрэгтэй байсан гэсэн санааг агуулж байгаа юм л даа.

Яахав ерөнхийд нь зүйрлээд хэлэхэд, аливаа нийгэмд үүссэн асуудлыг олон жил шийдэхгүй явсаар байгаад нэг өдөр бүгдийг нь зэрэг дэлбэлчихэж байгаа юм шиг л харагдаж байна. Цагаачлалын бодлого ч үүнд хамаарна. Хүлээн авч байгаа улс нь хүмүүсийг нийгэмдээ нэгтгэж чадаж байна уу, ажил хөдөлмөр эрхлэх боломж нь ямар байна, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож байна уу, тухайн хүмүүс өөрсдөө шинэ нийгмийнхээ дүрэм журмыг дагаж байна уу гээд олон талын асуудал бий. Эдгээрийг ярих болгондоо нэг тал нь нөгөөгөө арьс өнгөөр ялгаварлалаа гэж, нөгөө тал нь эхнийхээ үгийг сонсохоос ч татгалздаг бол шийдэлд хүрэхэд улам хэцүү. Яагаад Муслимын орнууд мөн Африкийн орнуудын хууль цааз чанга хатуу байдгийг ойлгохгүй явсаар өдгөө хүрэв бололтой.

Франц улсад болж буй үйл явдалтай зэрэгцэн, Албани улсад засгийн газраа огцрохыг шаардсан жагсаал, бусад Европын орнуудад мөн адил сурагч нарын нэрийг барьсан түрэмгий цагаачдын хөдөлгөөнүүд яг л зомби тахал шиг хурдтай газар авч байна.
Цаашдаа байдал улам хурцадвал зарим бүс нутагт аюулгүй байдлын арга хэмжээ чангарах, зам тээвэр болон үйлчилгээний ажиллагаа саатах боломжтой. Гэхдээ үүнээс шууд цэрэг армийн хэмжээний мөргөлдөөн болно гэж дүгнэхэд одоохондоо эрт байна.
Манай салбарын хувьд ийм үймээн самуун Европын тээврийн урсгалд нөлөөлөх эрсдэлтэй. Зам хаагдах, агуулахын үйл ажиллагаа саатах, ажиллах хүчний хөдөлгөөн хязгаарлагдах, аюулгүй байдлын шалгалт чангарах зэрэг нь тээврийн хугацаа болон зардалд нөлөөлж болно. Одоогоор энэ үймээнээс шалтгаалан Монголтой холбоотой тээвэр саатсан мэдээлэл байхгүй хэвийн байгаа. Гэхдээ цаашид нөхцөл байдлыг ажиглахад илүүдэхгүй болов уу.

Мартсанаас манай Азийн хувьд мөн адил нэг зүйл байгааг та анзаарсан уу? Тэр бол Энэтхэгчүүд юм. Очсон газар болгонд нь тэднийг үзэн ядах хандлага ихсэх үү гэхээс буурдаггүй. Ингэж нэг сегментийг онцолж буруутгах нь racist үзэл хэдий ч байдал ийм л байна. Уг нь хамгийн гайгүй боломжтойнууд нь гадаадад ажиллаж, амьдарч, аялаж байгаа биз дээ? Энэтхэгчүүд хамгийн ихээр аялдаг орнуудад тэднийг оруулахгүй байх тал дээр ард иргэд нь бүр хатуу үзэл бодолтой болчихсон байгаа тохиолдлууд бишгүй ажигладсан. За тэр сурч, амьдрах дээр бол Канадууд юм дугарах байх. Тэд чинь Энэтхэгчүүдээр бөөстчихсөн шүү дээ.
Манай улсад ч энэ үзэгдэл мэр сэр ажиглагдах болсон тул анхааралдаа авч байхад илүүдэхгүй болов уу. Хэт их арьс өнгөний үзэл гаргасанд уншигч та бүхнээсээ уучлалт хүсье.


Украйны драм

zelensky

Украйн болон ОХУ-н асуудлын хувьд бас л нөгөө гуравдагч, дөрөвдэгч орнуудын оролцоотой драм болсоор л байна. АНУ-н ерөнхийлөгч Доналд Трампын хувьд ОХУ-н эсрэг авсан хоригуудаа илүү сулласан нь газрын тосны үнэд сайнаар нөлөөлсөн ч нөгөө талаас Зеленский дахиад л гонгинож эхлэхэд хүргэлээ. Энэ нь мэдээж юу гэж Зеленскийд таалагдах вэ дээ.

Трампын хувьд энэ шийдвэр нь ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа бүрэн таслахгүй байх, эрчим хүчний нийлүүлэлт болон үнийн асуудлаа зохицуулах зорилготой гэж тайлбарлагдаж байна. Харин Зеленскийн хувьд ОХУ-д үзүүлэх эдийн засгийн дарамтыг сулруулах нь дайныг үргэлжлүүлэх боломжийг нь нэмэгдүүлнэ гэсэн үг. Тиймээс тэр Трампын шийдвэрийг Москвагийн талд ашигтай алхам гэж шүүмжилжээ.

Зеленский, Трамп хоёрын харилцаа гэхдээ хэвлэлийн өмнө бие биенийхээ булхайг дэлгэж, нэгнээсээ өшөө авч буй toxic хосууд шиг л харагдаж байна. Нэг нь хориг арга хэмжээг сулруулна, нөгөө нь үүнийг эсэргүүцнэ. Нэг нь Украйны удирдлагыг шүүмжилнэ, нөгөө нь АНУ-ын дэмжлэгт эргэлзэж эхэлнэ.

Хамгийн гол нь энэ удаа зүгээр л хоёр хүний ам мурийлт болоод өнгөрөхгүй. АНУ-ын цэргийн тусламж, тагнуулын мэдээлэл, зэвсгийн нийлүүлэлт Украйны дайнд маш чухал. Трампын засаг захиргаа зарим зэвсэг, мэдээллийн дэмжлэгийг хязгаарлаж байгаа талаар Зеленский шүүмжилсэн бөгөөд АНУ-ын шийдвэрээс шалтгаалан Европын орнуудын тусламж ч хүлээгдэх эрсдэл үүсэж байна.

Трампын хувьд Украйны ОХУ-ын газрын тосны дэд бүтэц рүү хийж буй цохилтуудыг шүүмжилж, эрчим хүчний үнэ болон дайныг зогсоох хэлэлцээрийг чухалчилж байгаа. Харин Зеленский ОХУ-ын довтолгоо үргэлжилж байхад Украины хариу цохилтыг хязгаарлах нь шударга бус гэж үзэж байна.

Тэгэхээр энд нэг сонин зөрчил бий. Трамп ОХУ-д эдийн засгийн дарамт сулруулах алхам хийж байгаа ч нөгөө талдаа дайныг зогсоох хэлэлцээрт хүрэхийг хүсэж байна. Зеленский харин хэлэлцээр хийхийн тулд эхлээд Украйн өөрийгөө хамгаалах хангалттай боломжтой байх ёстой гэж үзэж байгаа.

Газрын тосны үнэд ч энэ бүх зүйл нөлөөлж байна. ОХУ-ын эрчим хүчний экспортод тавих хориг суларвал нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүсэж, үнэ буурах дарамт бий болж болно. Гэхдээ Ойрх Дорнодын мөргөлдөөн, далайн тээврийн эрсдэл, дэлхийн эрэлт гээд бусад хүчин зүйлс ч үнэд нөлөөлж байгаа учраас Трамп нэг шийдвэр гаргалаа гээд газрын тосны үнэ тогтвортой буурна гэсэн үг биш.

Эцсийн дүндээ Зеленский АНУ-аас дэмжлэгээ үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол Трамп өөрийн улсын эдийн засаг, эрчим хүчний үнэ болон улс төрийн ашиг сонирхлоо бодож байна. Харин энэ хоёрын дундах маргааны төлбөрийг Украйны фронтод байгаа цэргүүд, энгийн иргэд, цаашлаад Европын эдийн засаг төлсөөр л байна.


Суэцийн сувагт үүссэн мөргөлдөөн томрох магадлалтай

egypt

Энэ удаа асуудал Йемен, Саудын Араб, Египет гурвын оролцоотойгоор улам төвөгтэй болж байна. Йеменд байрладаг Хуситуудын зүгээс Саудын Араб руу хийж буй довтолгоонууд эрчимжиж, аравдугаар сарын 19-нд Йемений засгийн газрын хүчний сургалтын баазад хийсэн баллистик пуужингийн цохилтын улмаас олон хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархадсан тухай мэдээлэгдэв. Энэ нь бүс нутгийн мөргөлдөөн улам томрох вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүллээ.

Үүнтэй зэрэгцэн Египет Саудын Арабт цэргийн дэмжлэг үзүүлэх боломжийг хэлэлцэж эхэлсэн байна. Египетийн парламент цэрэг илгээх эрх олгох асуудлаарх санал хураалтаа аравдугаар сарын 26 хүртэл хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл, цэргээ аль хэдийн илгээчихсэн гэсэн үг биш, харин ийм алхам хийх эсэхийг шийдэх шатандаа явж байна.
За одоо үүний манай салбарт ямар хамаатайг тайлбарлая.

Суэцийн суваг бол Ази, Европыг холбодог дэлхийн хамгийн чухал далайн тээврийн замуудын нэг. Харин Йемен болон Улаан тэнгисийн эргэн тойрон дахь мөргөлдөөн нь хөлөг онгоцнуудын аюулгүй байдалд шууд нөлөөлж болно. Хуситуудын довтолгоо нэмэгдэж, хөлөг онгоцны эрсдэл өсвөл тээвэрлэгчид Суэцийн сувгаар дамжихын оронд Африкийн өмнөд хэсгийг тойрох маршрутыг сонгож магадгүй.

Тэгвэл юу болох вэ? Ачаа илүү удаан явна, түлшний зардал нэмэгдэнэ, даатгалын хураамж өсөж болно. Нэг хөлөг онгоцны хуваарь алдагдахад дараагийн боомтын ачаалал, чингэлгийн олдоц, агуулахын нөөц гээд бүх зүйлд нөлөөлөх боломжтой. Тэгээд л эхэндээ нэг бүс нутагт болсон мөргөлдөөн дэлхийн өөр өнцөгт барааны үнэ, хүргэлтийн хугацаагаар мэдрэгддэг юм.

Гэхдээ Суэцийн суваг өөрөө одоогоор шууд байлдааны талбар болсон гэж ойлгож болохгүй. Гол эрсдэл нь Улаан тэнгис, Баб-эль-Мандебын хоолой болон Йемений эргэн тойрон дахь аюулгүй байдлын нөхцөл байдал юм.

Монголын хувьд Европоос ирэх ачаа болон далайн тээврээр дамжин ирдэг барааны хугацаа, өртөгт нөлөөлөх эрсдэл бий. Тиймээс импортлогчид захиалгаа төлөвлөхдөө тээврийн хугацааны нөөц тооцож, тээвэрлэгчийн мэдэгдэл, маршрутын өөрчлөлт, даатгалын нөхцөлөө шалгаж байх нь зүйтэй.

Ер нь бол дэлхийн газрын зураг дээр хол харагддаг нэг жижигхэн хоолой, нэг далайн бүсийн асуудал манай энд ирэх барааны үнэд хүртэл нөлөөлж болдог. Тээврийн салбарынхан үүнийг бусдаас илүү сайн мэднэ дээ.


Манайхнаар нэг иймэрхүү

gold

Гаалийн ерөнхий газар: 2026 оны эхний 9 сард гэхэд 15кг алт, монетон эдлэлийг гаальд мэдүүлэлгүй хилээр нэвтрүүлэхийг завдсан гэв.

Ер нь хүмүүс яагаад үнэт металлуудыг гаальд мэдүүлэх сонирхолгүй байна?

  • Нэгдүгээрт, алт болон үнэт металлын үнэ өндөр.
  • Хоёрдугаарт, гаалийн мэдүүлэг, татвар, гарал үүслийн бичиг баримтын шаардлагаас зайлсхийх санхүүгийн сонирхол байж болно.
  • Гуравдугаарт, зарим хүн өөрийн авч яваа үнэт эдлэлээ хувийн хэрэглээний зүйл гэж ойлгож, ямар тохиолдолд мэдүүлэх ёстойгоо сайн мэдэхгүй байж болно.

Гэхдээ энд нэг ялгаа бий. Хувийн хэрэглээний үнэт эдлэл авч явах, арилжааны зориулалттай үнэт металл тээвэрлэх, гарал үүсэл нь тодорхойгүй алт хилээр нэвтрүүлэх гурав бол өөр өөр асуудал. Тиймээс бүх тохиолдлыг санаатай хууль бус наймаа гэж дүгнэх боломжгүй. Харин мэдүүлгийн шаардлагаас санаатай зайлсхийж байгаа бол энэ нь гаалийн хяналтаас гадна татвар, хууль бус худалдаа, мөнгө угаах эрсдэлтэй холбоотой асуудал болж болно.

Өнөөдөр Монголын гаалийн байгууллагын 114 жилийн ой тохиож байгааг мөн дурдах нь зүйтэй. Баярын мэнд хүргэе. За ингээд баярын мэнд хүргээд гол сэдэв рүүгээ буцъя.

Гааль гэдэг зөвхөн хил дээр бараа шалгаж, татвар авдаг байгууллага биш. Улсын хилээр орж, гарч буй барааны бүртгэл, аюултай болон хориотой барааны хяналт, хууль бус худалдаатай тэмцэх гээд олон үүрэгтэй. Нөгөө талдаа хууль ёсоор бараагаа импортолж байгаа бизнесүүдийн хувьд гаалийн бүрдүүлэлт ойлгомжтой, хурдан, урьдчилан тооцоолох боломжтой байх нь чухал.

Хэрвээ дүрэм нь ойлгомжгүй, шаардлага нь байнга өөрчлөгддөг, бичиг баримтын алдаанаас болж ачаа удаан саатдаг бол эцсийн зардлыг хэн төлөх вэ? Мэдээж импортлогч, дараа нь хэрэглэгч. Тиймээс хууль бус зөрчлийг илрүүлэхийн зэрэгцээ хууль ёсны бизнесийн үйл ажиллагааг аль болох хялбарчлах нь бас чухал юм.


Төмөр замын ачаа өссөн нь бидэнд юуг илтгэж байгаа вэ?

rail

“Улаанбаатар төмөр зам” ХНН 2026 оны эхний есөн сард 25.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.5 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Үүнээс импортын ачаа 17.4 хувиар, экспортын ачаа 11 хувиар өссөн бол транзит ачаа 3.4 хувиар буурчээ.

За энэ тоо зүгээр нэг статистик биш ээ. Импортын ачаа өснө гэдэг нь Монгол руу орж ирж буй барааны урсгал нэмэгдэж байгааг харуулж болох бөгөөд үүнийг дагаад тээвэр зууч, гаалийн бүрдүүлэлт, агуулах, дотоодын хүргэлтийн үйлчилгээний хэрэгцээ ч нэмэгдэх боломжтой.

Гэхдээ ачааны хэмжээ өссөн гээд тээвэр зуучийн бүх компанийн ажил автоматаар сайжирна гэсэн үг биш. Хил дээрх саатал, вагон болон чингэлгийн олдоц, агуулахын хүчин чадал, тээврийн үнэ, барааны төрлөөс шалтгаалаад компани бүрийн нөхцөл өөр байна.

Нөгөө талаас транзит ачаа буурсан нь анхаарал татаж байна. Монгол Улс зөвхөн өөрийн импорт, экспортын барааг тээвэрлэдэг улс биш, бүс нутгийн дамжин өнгөрөх тээврийн чухал байр суурьтай байх боломжтой. Харин тэр боломжоо бүрэн ашиглаж чадаж байна уу гэдэг нь тусдаа асуудал.

Бизнес эрхлэгчдийн хувьд гол нь ачаагаа хэзээ ирэхийг мэдэх, нийт зардлаа урьдчилан тооцох, саатал гарсан үед шийдэлтэй байх. Тээвэр зуучийн компанийн хувьд ч зөвхөн хямд үнэ санал болгохоос илүүтэй маршрутын сонголт, бичиг баримт, даатгал, мэдээлэл солилцоогоо сайн зохион байгуулах нь чухал хэвээр байна.


Та юу гэж бодож байна?

Энэ долоо хоногийн мэдээнүүдийг харахаар нэг л зүйл анзаарагдаж байна. Дэлхийн хаана ч байсан төрийн бодлого, улс төрчдийн шийдвэр, нийгмийн бухимдал гурав нийлээд эцэст нь жирийн иргэд болон бизнес эрхлэгчдийн халаасанд л буудаг бололтой.

Францад олон жил хуримтлагдсан нийгмийн асуудал гудамжинд дэлбэрч, Украйны асуудал дээр Трамп, Зеленский хоёрын шийдвэр зөрчилдөж, Улаан тэнгисийн нөхцөл байдал дэлхийн тээврийн урсгалд эрсдэл үүсгэж байна. Манай талд ч импорт, экспортын хэмжээ өөрчлөгдөж, гаалийн хяналт болон тээврийн зохион байгуулалтын асуудал байсаар.

Гэхдээ эндээс нэг асуулт гарч ирнэ. Улс орнууд асуудал үүсэхээс нь өмнө шийдэх ёстой юу, эсвэл бүх зүйл оройтож, хохирол гарсны дараа л арга хэмжээ авах ёстой юу?
Нөгөө талаас, аливаа асуудлыг ганцхан өнцгөөс харах бас өрөөсгөл. Цагаачлалын бодлого ярьлаа гээд бүх цагаачийг буруутгаж болохгүй. Дайныг зогсоох тухай ярьлаа гээд нэг талын аюулгүй байдлыг үл тоож болохгүй. Тээврийн үнэ хямд байхыг хүсэж байгаа ч аюулгүй байдал, даатгал, найдвартай ажиллагааг орхигдуулж бас болохгүй.
Тэгэхээр та бүхэн юу гэж бодож байна? Улс орнууд асуудлаа урьдчилж шийдэх боломжтой байхад яагаад дандаа хохирол гарсны дараа хөдөлдөг юм бол?
Эсвэл зарим асуудлыг шийдэхэд бидний бодож байгаагаас илүү олон хүчин зүйл нөлөөлдөг үү?

Сэтгэгдэл хэсэгт саналаа хуваалцаарай. Санал зөрж болно, гол нь хоорондоо хэрэлдэхээсээ илүү үндэслэлтэй ярилцъя.


Зөвлөгөө

За ингээд энэ долоо хоногийн мэдээнүүдээс бизнес эрхлэгчид, импортлогчдод хэрэг болох хэдэн зүйл хэлье.

  1. Ачаагаа зөвхөн үнээр нь сонгож болохгүй.
    Хамгийн хямд тээврийн үнэ санал болгосон компани заавал хамгийн ашигтай сонголт байдаггүй. Үнийн саналд гаалийн бүрдүүлэлт, агуулахын зардал, хил дамнасан тээвэр, хүргэлт, даатгал багтсан эсэхийг эхлээд шалгаарай. Эхэндээ хямд харагдсан тээвэр эцэстээ нэмэлт зардлаар илүү үнэтэй болох тохиолдол бий.

  2. Тээврийн хугацааг хэт өөдрөгөөр тооцоолж болохгүй.
    Хил дээрх саатал, боомтын ачаалал, далайн маршрутын өөрчлөлт, цаг агаар гээд таны хянаж чадахгүй зүйл олон. Тиймээс бараа зарагдаж дуусах өдөртэйгөө яг тулгаж захиалахын оронд тодорхой хэмжээний хугацааны нөөцтэй байгаарай. Ялангуяа улирлын чанартай бараа, үйлдвэрлэлийн түүхий эд, тасалдаж болохгүй материал дээр энэ бүр ч чухал.

  3. Даатгал гэдэг нэмэлт зардал биш, эрсдэлийн хамгаалалт.
    Ачаа замдаа гэмтэх, алдагдах, осол гарах, тээврийн нөхцөл өөрчлөгдөх зэрэг эрсдэлийг бүрэн арилгах боломжгүй. Гэхдээ даатгалын нөхцөлөө урьдчилан ойлгосноор хохирол гарсан үед ямар хамгаалалттайгаа мэдэж байна гэсэн үг. Зөвхөн “даатгалтай” гэдэг үгэнд итгэхгүй, яг ямар эрсдэлийг хамарч, ямар тохиолдолд нөхөн төлбөр олгохгүйг нь шалгаарай.

  4. Гаалийн бичиг баримтаа бараа хөдөлгөхөөс өмнө бэлд.
    Барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, гарал үүсэл болон холбогдох гэрчилгээ, зөвшөөрөл зэргийг урьдчилан нягтлах нь дараа нь үүсэх саатал, нэмэлт зардлыг багасгана. Ялангуяа тусгай зөвшөөрөл шаарддаг бараа, үнэт металл, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн зэрэг дээр “Очоод асууя” гэдэг арга тийм ч ашигтай биш.

  5. Тээвэр зуучийн компаниасаа мэдээлэл нэхэж бай.
    Ачаа хаана явж байгаа, дараагийн шатанд юу болох, саатал гарвал ямар шийдэл байгаа зэргийг мэдэх эрхтэй. Харин тээвэр зуучийн компани ч өөрөө мэдээллээ цаг тухайд нь өгч, эрсдэл үүсвэл боломжит хувилбаруудыг тайлбарлах хэрэгтэй. Ачаагаа өгчихөөд сураггүй болох нь аль ч талдаа ашиггүй.

Эцэст нь хэлэхэд, олон улсын тээвэр гэдэг барааг А цэгээс Б цэгт хүргэх төдий зүйл биш. Дэлхийн улс төр, эдийн засаг, хил гааль, даатгал, ложистикийн олон хүчин зүйл нэг дор нөлөөлдөг салбар. Тиймээс сайн төлөвлөлт, зөв мэдээлэл, найдвартай түнш гурав л гэнэтийн асуудлыг аль болох бага зардлаар даван туулахад тусална.

Бид таны ачааг дэлхийн хаанаас ч, хаа хүрэхээс үл хамааран найдвартай, чанартай, баталгаатай, хамгийн гол нь даатгалтайгаар тээвэрлэхэд бэлэн байна.

Үнийн санал авах