БНХАУ-ын амралт, Эрээн дэх зам засвар, түлшний хомсдолоос шалтгаалан Эрээн–УБ чиглэлийн тээвэр саатаж байна. Та бүхэн ойлгож, хүлээцтэй хандана уу.

МэдээлэлУнших хугацаа 1 мин

Omni shipping - Weekly news #14

Цаагуур чинь юу болоод байна?

Их Британы баруун эргийн гол төмөр замын шугамд осол болж тухайн төмөр замын тээвэрлэлт 7 хоногийн хугацаанд бүрэн зогсохоор болсон байна. Энэхүү осол нь Их Британы дотоодын тээвэрлэлтэд сөргөөр нөлөөлөхөд хүрсэн байна.

Энэ нь дотооддоо л болсон асуудал мэт харагдаж байж болох хэдий ч хотоос хот дамжин, цаашлаад өөр улс руу явж буй зарим тээврүүдэд саад учирсан тохиолдол гарсан юм. Манайд ч мөн ийм асуудал гарах эрсдэл үргэлж байсаар байдаг. Та бүхэн галт тэрэгний хөдөлгөөнөөс үргэлж болгоомжилж байгаарай.

Тээвэр зуучийн салбарт хүч дутагдаж байна. ACT судалгааны байгууллагаас гаргасан судалгаанд манай тээвэр зуучийн салбарыг онцгойлон дурьдсан бөгөөд энэхүү судалгаанд тэвээрлэгч байгууллагуудын ажиллах хүчин чадал унаж байгаа тухай, мөн энэхүү нөхцөл байдал нь нийлүүлэлтийн сүлжээнд хэрхэн нөлөөлж байгаа, тээврийн зардал болон хугацааг хэрхэн нэмэгдүүлж байгааг тодотгож бизнесүүдэд ирэх хүндрэл нэмэгдэх тухай анхааруулсан байна.

Та юу гэж бодож байна?

Бид салбараа хэрхэн өргөжүүлэх вэ?

Таны бодлыг сонсмоор байна.

Мэргэжилтний зөвлөгөө

Монголд бол үнэндээ манай салбар тэлж байгаа юу гэхээс хумигдаагүй. Ер нь цаашдаа нөлөө нь мэдэгдэж магадгүй учир урьдчилан бидний авах ёстой арга хэмжээ бол хамгийн түрүүнд өөрсдийн хийдэг тээвэрлэлтээ аюулгүй, найдвартай, бүх стандартын дагуу явагддаг тухай батлан харуулж, шинэ маршрут болон хямд үнэ, богино хугацааг харилцагч нартаа санал болгох юм.

Мөн цаг үетэйгээ нийлүүлж, тээвэрлэлтийн ямар шинэ шийдлүүд байна түүнийг өөрсдийн үйл ажиллагаанд шингээх нь чухал.

Бусад мэдээ

Omni shipping - Weekly news #59

Ким Жон Ун Хятадад гэнэтийн айлчлал хийж, хоёр улсын харилцаа анхаарал татлаа. АНУ, Ираны энхийн хэлэлцээр бүтэх үү, эсвэл Ойрхи Дорнодод байдал хурцдах уу? Орос, Хятад хоёр Арктикийн шинэ тээврийн замд хүч үзэж эхэллээ. Канад, АНУ тарифын маргаанаа шийдэж чадах болов уу? Импортлогчид оо, бичиг баримтаа ачаагаа хөдөлгөхөөс өмнө шалгаарай — дутуу материал чинь хил дээр хугацаа, мөнгө хоёрыг чинь барна шүү!

Omni shipping - Weekly news #58

Франц гэлтгүй Европ тэр аяараа эмх замбараагүй болох эрсдэлтэй болов. Зеленский, Трамп 2-н toxic харилцаа үргэлжилсээр. Йемен арай давраад байна уу? - Египт. Хилээр алт, монетыг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлэхийг оролдох оо болиорой хүмүүсээ!

Омнишиппинг ХХК 2026 оны даатгалын нөхцөл

Омнишиппиг олон улсын тээвэр зуучийн 2026 онд мөрдөж буй даатгалын нөхцөлтэй танилцана уу.

Үнийн санал авах