Omni shipping - Weekly news #51
Цаагуур чинь юу болоод байна
Венесуэлээс баахан газрын тос дээрэмдэх нь ээ. Эзэн холбогдогч нь хэн гэдэг нь мэдээж ойлгомжтой. Мөн Венесуэл ОПЕК-с гарсан байна. Ерөнхийдөө ОПЕК-с гарна гэдэг нь газрын тосны үнэ барилтаас үл хамааралтай болж газрын тосоо АНУ-руу нийлүүлэхэд улам л асуудалгүй болно гэсэн үг. Мөн АНЭУ саяхан ОПЕК-с гараад удаагүй байгаа ба ОПЕК-н ерөнхий зорилго бол яг үнэндээ газрын тос олборлон экспортлодог улсууд бие биенийхээ экспортлох нормыг тогтоож газрын тосны эрэлт нийлүүлэлтийг тэнцүүлж үнийг ашигтай нөхцөлд нь барих л зорилготой юм л даа. Тэгвэл Венесуэл бол энэхүү газрын тос олборлогчид дундаас хамгийн их нөөцтэй улс бөгөөд энэ том нийлүүлэгч дан ганц АНУ-с хамааралтай болох нь газрын тосны үнэд болон эрэлтэд ихэд нөлөөлөх нь тодорхой. Алсдаа бол ОХУ-н эдийн засгийн ганц түшиц болсон газрын тосны нийлүүлэлтийг улам үнэгүйдүүлж байр суурийг нь ганхуулах зорилго давхар явагдаж байгаа юм л даа. АНУ-н зүгээс нөгөө 2 том гүрэнтэйгээ хийж буй дайны тулгуур нь Венесуэл байсан гээд ойлгочиход ч буруугүй. Нэгнийх нь газрын тосны нийлүүлэлтийг саармагжуулж, дараа нь нөгөөгийх нь өрсөлдөх чадварыг сулруулж давхар өөрсдийн газрын тосны нөөцтэй холбоотой асуудлыг хүртэл шийдэж байгаа нь нэг сумаар 3 туулай оночихлоо л гэсэн үг. Дэлхий дээр болж буй зэвсэгт дайнууд дууссаны дараа стратегийн чанартай дайн маш эрчтэйгээр өрнөж эхэлнэ гэсэн үг. Нэг талаар тээврийн салбарт бодоод үзвэл тээврийн зардал багасах, маршрут тодорхой болох зэрэг олон сайн талууд байгаа ба бизнес эрхлэгчдэд ч мөн энэ нь таатай мэдээ юм л даа. Харин үүнийг дундаас нь ёстой л жанхууруулах нэг юм байгаа нь татварын асуудал ба бусад улс орнууд үүнтэй нь хэрхэн хариу тэмцэх, зохицох зэрэг асуудлууд байгаа юм.
Нээрээ мартсанаас хэрвээ газрын тосны үнэ нилээн буурвал ОХУ-д аюул болж байсан ч манайд шууд өндөр үнэтэй зарах гэрээг эртнээс байгуулчихвал баларна гэсэн үг л дээ.
Strait of Hormuz нээгдсэн нээгдээгүй нь яг үнэндээ хамаагүй байвал яах вээээ?
За нэг хиймэл дагуулаас бичигдсэн дүрс болон зурагнууд ил болоод яг үнэн эсэх нь сайн тодорхойгүй хэвээр байгаа нь юу вэ? гэвэл Оман улсын нутаг дэвсгэрт аль хэдийн цооног үүсгэн Ормузын хоолойгоор дамжилгүй илүү жижиг эргэлтээр нэвтрэх боломжтой болсон байгаа явдал юм. Ер нь дайн анх эхлэхэд л энэ тухай яригдаж байсан ба улс төрийн хэмжээнд бол харин огт яригдаагүй. Харин tankertracker дээр Ормузын хоолойгоор хэдий хэмжээний хөлөг онгоц өдөр тутамд нэвтэрч байгааг хянах үед аль хэдэн жилийн өмнөөс Оманы газар нутгаар дамжсан тохиолдлуудыг ажигласан байна. Google map болон бусад бүх map source дээр газар нутгийн хуваагдлыг харуулахгүй бүтнээрээ харагдаж байгаа ч үүнийг АНУ-н тал нууцалсан байх боломжтой гэж үзэж байна. Хэрвээ энэ үнэн бол өдийг хүртэл АНУ хулгайгаар тээвэр хийж байсан гэсэн үг юм л даа. Мэдээж Ираны хамгийн том давуу тал үгүй болж ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь болно гэсэн үг. Алдартай нэгэн бичлэгийн тухай ихэнх нь мэдэх байх. “If you’re homeless, just buy a house” гэж. Тийм ээ энэ үнэхээр тэнэг санагдаж байгаа хэдий ч Ормузын хоолойн хувьд бол боломжтой. Ормузын хоолойгоор явуулахгүй байвал дахиад тэр хавьд нь зам гаргачихаач дээ. Тэгээд л асуудлыг шийднэ гэж. Оманы газрыг хуваасан нь үнэн ч бай, үгүй ч бай цаашдаа бол энэ тал дээр Иран яах эсэхээ шийдэхгүй бол дайнд ялагдах нь тодорхой болжээ гэсэн үг. Харин “түрийний бөөс толгойд гарна” гэгчээр Иракуудаа яах вэ гэдгээ АНУ сайн бодож байх л хэрэгтэй. Ер нь Ирак(бөөснүүд) бол аль хэдийнээ толгойд нь гарчихсан л юм байна лээ л дээ. Энэ ингээд байна, тэр тэгээд байна гээд жоохон охин шиг эрхлээд, болохгүй бол АНУ руугаа бараг пуужин явуулна гэж сүрдүүлж байх жишээний. Мэдээж энэ болгон хөшигний ард л болсон явдал юм л даа. Гэхдээ ийм маягийн сүрдүүлэг бол явсан л юм байна лээ. Эх сурвалж: “ОУХ-ы хов базагчид”.
За мөн цаашид, алсуур манай улсын тээврийн салбарт, ялангуяа зах зээлийн томоохон төсөл хэрэгжүүлж буй томчуудад ашигтай байж болох нэгэн үйл явдал болж байгаа нь Солонгосын агаарын тээвэр илүү өөрчлөгдөж бидний сайн мэдэх Инчоны боомт өндөр үнэ цэнтэй ачааны Азийн гол төв зангилаа болохоор төлөвлөн, тэр зүгт ажиллаж байна. Ер нь 5тн хувцас зэрэг жижиг бараануудаас илүү 500кг тоног төхөөрөмж зэргийн зүйлсийг илүүд үзнэ гэсэн үг юм л даа. Жоохон premium, luxury… idk smth like that.
Ерөнхийдөө Korean air болон Asiana airlines гэсэн Өмнөд Солонгосын агаарын тээврийн 2 том төлөөлөгчид энэ оны сүүл буюу 12 сард Korean air төлөвтэй нэгдэж байгаа юм. Аль 2024 онд л Korean air бараг эзэн болчихсон байсан гэх үү дээ. Asiana airlines-н 64%-г эзэмшиж байсан юм л даа.
Мөн Asiana airlines энэхүү нэгдлийнхээ өмнө ижил төстэй бизнесийн хэлбэр болох агаарын карго тээврийн салбараа Air Incheon руу шилжүүлсэн бөгөөд тэд rebrand хийж Airzeta хэмээх нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа юм.
За тэгээд гол ярих гээд байгаа өөрчлөлт нь юу вэ? гэвэл Korean air цаашдын агаарын ачаа тээвэрт хямд үнэтэй их хэмжээний ачаа гэхээс илүүтэй хагас дамжуулагч, электрон бараа, өндөр үнэ цэн бүхий үйлдвэр, уул уурхайн ач холбогдолтой ачаанд илүү анхаарч энэ чиглэлийн тээврийг их хийнэ гэсэн үг.
Ингэснээр манайд ямар ашигтай вэ? гэвэл яаралтайгаар авах шаардлагатай, онгоцонд багтах хэмжээтэй бүхий л тоног төхөөрөмжийг шууд ногоон гэрлээр авах боломжтой гэсэн үг юм.
АНУ болон Ираны мөргөлдөөн дахин хурцдаж байгаа бөгөөд Kharg арлууд дахь пуужин сөнөөгч рүү довтолж мөн хариу цохилт ч аваад амжсан. Түүний дараа Donald Trump: “хэрвээ дахиж довтолвол” Kharg арлуудыг хумхын тоос болгож Ираны газрын тос олборлолтыг ор мөргүй алга болгоно гэж мэдэгдлээ.
Ер нь нөгөө mine-уудаас л болсон юм л даа. Тээврийн хөлөг онгоц тэсрэх бөмбөгийн урхинд орсноор наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацчихсан нь асуудал болсон гэсэн үг юм.
Та юу гэж бодож байна
Геополитик бол зөвхөн улс төр биш — таны барааны үнэд хүртэл нөлөөлдөг
Сүүлийн жилүүдэд дэлхийн худалдаа өмнөхөөсөө илүү тогтворгүй болж байна. Нэг улсын шийдвэр, нэг бүс нутгийн мөргөлдөөн нь хэдэн мянган километрийн цаана байгаа бизнесүүдэд хүртэл шууд нөлөөлөх болсон.
Газрын тосны үнэ, тээврийн маршрут, татварын бодлого, худалдааны хориг зэрэг нь зөвхөн том гүрнүүдийн асуудал биш. Эцсийн дүндээ импортлогч компанийн зардал, барааны үнэ, хэрэглэгчийн худалдан авах чадварт нөлөөлдөг.
Гэхдээ нөгөө талаас дэлхийн өөрчлөлт бүр эрсдэл биш байдаг. Жишээлбэл, Солонгосын агаарын карго салбар өндөр үнэ цэнтэй ачаанд төвлөрч эхэлж байгаа нь Монголын үйлдвэрлэл, уул уурхайн салбарт илүү хурдан, найдвартай тээврийн боломж бий болгох давуу талтай байж болно.
Тэгвэл асуулт:
Ирээдүйд бизнесүүд зөвхөн хамгийн хямд тээврийг сонгох уу, эсвэл тогтвортой, найдвартай нийлүүлэлтийн сүлжээг илүү чухалчлах уу?
Мэргэжилтний зөвлөгөө
Тодорхойгүй үед хамгийн хямд биш, хамгийн зөв маршрутыг сонгох хэрэгтэй
Өнөөдрийн дэлхийн худалдааны орчинд зөвхөн үнэ харж тээвэр сонгох нь улам эрсдэлтэй болж байна.
Газрын тосны үнэ, улс төрийн нөхцөл, хил гааль, агаарын тээврийн багтаамж зэрэг олон хүчин зүйл богино хугацаанд өөрчлөгдөж байгаа учраас импортлогчид дараах зүйлсийг урьдчилан тооцох хэрэгтэй:
✅ Нэг л маршрутаас хамааралтай байхаас зайлсхийх
✅ Тээврийн хугацааны эрсдэлийг тооцох
✅ Яаралтай болон өндөр үнэ цэнтэй бараанд агаарын тээврийн хувилбар бэлдэх
✅ Урьдчилан захиалга, нөөц төлөвлөлт хийх
Ялангуяа уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын компаниудын хувьд хэдхэн хоногийн саатал ч их хэмжээний алдагдал үүсгэх боломжтой.
Ирээдүйн логистик бол зөвхөн "ачааг нэг газраас нөгөөд хүргэх" биш, харин эрсдэлийг урьдчилан тооцож бизнесийн тасралтгүй ажиллагааг хамгаалах систем болж байна.