В связи с китайским праздником, ремонтом дорог в Эрине и нехваткой топлива движение по маршруту Эрин-УБ временно задерживается. Просим проявить терпение и понимание.

Новости4 мин чтения

ЭРЭЭН → УЛААНБААТАР ТҮҮВЭР АЧАА — 1 м³ = 260¥

FCA Эрээн хотоос Улаанбаатар хүртэл | LCL/LTL түүвэр тээвэр | НӨАТ нэмэгдэнэ

Хятадаас бараа импортолдог бизнес эрхлэгчдэд зориулсан түүвэр ачааны тээврийн үйлчилгээг Omni Shipping санал болгож байна.

Таны ачаа бүтэн машин эсвэл чингэлэг дүүргэхгүй байна уу? Заавал их хэмжээний бараа нэг дор татах шаардлагагүй. Түүвэр тээврээр бусад харилцагчдын ачаатай нэгтгэн тээвэрлүүлж, өөрийн ачааны эзлэхүүнд тохирсон тээврийн зардал төлөх боломжтой.

Omni Shipping нь Эрээн → Замын-Үүд → Улаанбаатар чиглэлд долоо хоногт 2–3 удаагийн тогтмол ачилт зохион байгуулж байна.

Тээврийн үндсэн мэдээлэл

  • Чиглэл: Эрээн, БНХАУ → Улаанбаатар, Монгол Улс
  • Нөхцөл: FCA Эрээн хотоос
  • Тээврийн төрөл: LCL/LTL буюу энгийн түүвэр тээвэр
  • Суурь үнэ: 1 м³ = 260 юань + НӨАТ
  • Тээврийн хугацаа: Ойролцоогоор 5–7 хоног
  • Ачилтын давтамж: Долоо хоногт 2–3 удаа
  • Ачааны төрөл: Энгийн, аюулгүй, давхарлаж ачих боломжтой ачаа

Тээврийн хугацаа нь Эрээн/Замын-Үүдийн хил, гааль болон тээвэрлэлтийн нөхцөлөөс хамаарна. Хугацааг Эрээн дэх агентын агуулахаас ачаа хөдөлсөн өдрөөс тооцох бөгөөд 5–7 хоног нь баталгаат хугацаа биш.

260 юанийн үнэд юу багтсан бэ?

Үнэд багтсан үйлчилгээ

1. Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэр

Эрээн дэх агентын агуулахаас Улаанбаатар хүртэлх үндсэн тээврийн зардал багтана.

2. Ачаа тээврийн даатгал

Ачаа тээврийн даатгал нь Omni Shipping болон даатгагч байгууллагын хооронд байгуулсан гэрээ, мөрдөж буй даатгалын нөхцөлийн дагуу хэрэгжинэ.

Ачааны үнийн дүн 500,000,000 төгрөгөөс дээш бол багцын даатгалд хамрагдахгүй тул тухайн ачаанд зориулсан нэг удаагийн даатгал хийлгэхийг санал болгоно. Нэмэлт даатгалын нөхцөл, хураамжийг урьдчилан тохиролцоно.

3. Импортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ

Харилцагчийн итгэмжлэлийн дагуу импортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үнэ төлбөргүй.

Гаалийн мэдүүлэгчийн хөлс, импортын гаалийн татвар болон бусад хураамж үнэд багтаагүй.

Үнэд багтаагүй зардлууд

260 юанийн суурь үнээс гадна дараах зардал гарч болзошгүй. Эдгээрийг ачааны нөхцөл, шаардлагаас хамааран харилцагч хариуцна.

  • Илгээгчийн агуулахаас ачаа авах зардал: Илгээгчийн агуулах дээрээс ачаа татан авах шаардлагатай бол нэмэлтээр тооцно.
  • Хятад дотоодын тээвэр: Тухайн хот, бүсээс Эрээн хүртэлх тээврийн зардал.
  • Хятад талын экспортын мэдүүлэг: 80 ам.доллар. Ихэнх тохиолдолд илгээгч хариуцдаг боловч илгээгч төлөөгүй бол харилцагчаас нэхэмжилж болно.
  • Агуулахын хадгалалт: Хадгалалтын төлбөр үүссэн тохиолдолд.
  • Импортын гаалийн татвар, хураамж: Монгол Улсад төлөх татвар болон холбогдох хураамжууд.
  • Гаалийн мэдүүлэгчийн хөлс: Импортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний үнэгүй нөхцөлд энэ хөлс хамаарахгүй.
  • Улаанбаатар дахь гаалийн талбайн зардал: Талбайн болон холбогдох нэмэлт зардал.
  • Эцсийн хүргэлт: Улаанбаатар дахь гаалийн талбайгаас хүлээн авагчийн агуулах хүртэлх хүргэлт.
  • Ачаа буулгалт: Хүлээн авагч өөрөө хариуцна.
  • Нэмэлт шалгалт, сул зогсолтын зардал: Гааль, өртөө, боомтын гэнэтийн шалгалт болон холбогдох нэмэлт зардал гарсан тохиолдолд.

Илгээгч болон хүлээн авагч нь шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Бичиг баримтын дутуу, буруу мэдээллээс үүдсэн нэмэлт зардлыг тээвэр зууч хариуцахгүй.

Ачаагаа хэрхэн бэлдэх вэ?

Тээврийн үнийн санал болон ачилтыг зөв төлөвлөхийн тулд дараах мэдээллийг урьдчилан бэлдэнэ үү.

  • Ачааны нэр, төрөл: Ямар бараа болох, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардах эсэх.
  • Хэмжээ: Урт × өргөн × өндөр.
  • Жин: Нийт жин болон боломжтой бол нэгжийн жин.
  • Тоо ширхэг: Сав баглаа, хайрцаг, паллетын тоо.
  • Агуулахын мэдээлэл: Эрээн дэх агентын агуулахад хүлээлгэн өгөх боломжтой эсэх.
  • Баримт бичиг: Invoice, packing list болон шаардлагатай бусад бичиг баримт.

Ачааны жин, хэмжээ Эрээнд ирсний дараа тодорхой болох тохиолдолд бодит хэмжилтийн дүнгээр тээврийн зардлыг эцэслэн тооцно. Хэмжээ, жин өөрчлөгдвөл тээврийн үнэ мөн өөрчлөгдөж болно.

Тээвэрлэлтийн өмнө анхаарах зүйлс

Ачааны төрөл ба сав баглаа боодол

Энэхүү тариф нь энгийн, аюулгүй, давхарлаж ачих боломжтой ачаанд хамаарна. Температурын тусгай горим шаарддаг барааг энгийн тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэх тохиолдолд тухайн нөхцөлөөс үүдэх эрсдэлийг Omni Shipping болон даатгагч хариуцахгүй.

Илгээгч ачааг ачих, бэхлэх үүрэгтэй. Ачааны сав баглаа боодол, бэхэлгээ нь холбогдох шаардлага, стандартад нийцсэн байх ёстой. Сав баглаа боодол, бэхэлгээний доголдлоос үүдсэн эрсдэл болон нэмэлт зардлыг Omni Shipping хариуцахгүй.

Тээврийн хугацаа

Тээврийн хугацаанд хил, гааль, боомт, өртөөний гэнэтийн саатал, шалгалт болон бусад урьдчилан тооцоолох боломжгүй сул зогсолт ороогүй. Ийм нөхцөлөөс шалтгаалан тээвэр саатаж болзошгүй бөгөөд 5–7 хоногийн хугацаа нь баталгаат хүргэлтийн хугацаа биш юм.

Тээвэрлэлтийн явцад өөрчлөлт гарвал харилцагчид имэйлээр мэдээлж, шаардлагатай өөрчлөлтийг баталгаажуулна.

Үнэ болон нэмэлт зардал

Тээврийн байгууллага, далай болон төмөр замын тээвэртэй холбоотой мөрдөж буй дүрэм, журам, тариф өөрчлөгдвөл тээврийн үнэ нэмэгдэх боломжтой. Гааль, өртөө, боомтын гэнэтийн шалгалт болон бусад нэмэлт зардлыг холбогдох нөхцөлийн дагуу илгээгч эсвэл хүлээн авагч хариуцна.

Даатгал болон үйлчилгээний ерөнхий нөхцөл

Omni Shipping-ийн даатгалын үйлчилгээ нь даатгагч байгууллагатай байгуулсан гэрээ болон мөрдөж буй даатгалын нөхцөлийн дагуу хэрэгжинэ.

2026 оны даатгалын нөхцөлтэй танилцах

Үйлчлүүлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу үндсэн даатгалын нөхцөлд багтаагүй шаардлагыг харилцан тохиролцож, нэмэлт хураамжтайгаар даатгуулах боломжтой.

Omni Shipping-ийн тээвэр зуучлалын үйл ажиллагаа нь Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос гаргасан “Тээвэр зуучлалын үйлчилгээ зохион байгуулах ерөнхий нөхцөл” болон холбогдох гэрээ, дүрэм, журмын дагуу явагдана.

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны мэдээлэлтэй танилцах

Түүвэр ачааны үнийн санал авах

Эрээнээс Улаанбаатар хүртэлх түүвэр ачаагаа Omni Shipping-ээр тээвэрлүүлэх гэж байна уу?

Ачааны төрөл, хэмжээ, жин болон Эрээн дэх агуулахын мэдээллээ илгээнэ үү. Манай борлуулалтын баг таны ачаанд тохирох тээврийн нөхцөл, үнийн санал болон боломжит хугацааг тооцоолж өгнө.

Суурь тариф: 1 м³ = 260 юань + НӨАТ

Энэхүү мэдээлэл нь түүвэр тээврийн үйлчилгээний үндсэн нөхцөлийг танилцуулах зорилготой. Эцсийн үнэ, тээврийн хугацаа болон нэмэлт нөхцөлийг ачааны бодит мэдээлэл, хүчин төгөлдөр тариф, холбогдох гэрээний дагуу баталгаажуулна.

Ещё новости

Omni shipping - Weekly news #59

Ким Жон Ун Хятадад гэнэтийн айлчлал хийж, хоёр улсын харилцаа анхаарал татлаа. АНУ, Ираны энхийн хэлэлцээр бүтэх үү, эсвэл Ойрхи Дорнодод байдал хурцдах уу? Орос, Хятад хоёр Арктикийн шинэ тээврийн замд хүч үзэж эхэллээ. Канад, АНУ тарифын маргаанаа шийдэж чадах болов уу? Импортлогчид оо, бичиг баримтаа ачаагаа хөдөлгөхөөс өмнө шалгаарай — дутуу материал чинь хил дээр хугацаа, мөнгө хоёрыг чинь барна шүү!

Omni shipping - Weekly news #58

Франц гэлтгүй Европ тэр аяараа эмх замбараагүй болох эрсдэлтэй болов. Зеленский, Трамп 2-н toxic харилцаа үргэлжилсээр. Йемен арай давраад байна уу? - Египт. Хилээр алт, монетыг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлэхийг оролдох оо болиорой хүмүүсээ!

Омнишиппинг ХХК 2026 оны даатгалын нөхцөл

Омнишиппиг олон улсын тээвэр зуучийн 2026 онд мөрдөж буй даатгалын нөхцөлтэй танилцана уу.

Получить расчёт