Omni shipping - Weekly news #49

Omni shipping - Weekly news #49

Цаагуур чинь юу болоод байна?

Машин импортлогчдод шинэ татварын салхи үлээлээ

Машин импортлогч нарт дуулгах нэгэн сонин мэдээ байна.

360 сая төгрөгөөс дээш үнэтэй автомашины импорт дээр 33%-ийн онцгой албан татвар тооцох зохицуулалт 2026 оны 8 сарын 10-наас хэрэгжиж эхэллээ.

Өөрөөр хэлбэл “үнэтэй машин авна аа” гэсэн хүмүүсийн тоо биш, харин импортлогчдын тооцоо өөрчлөгдөх нь.

Учир нь ийм төрлийн татвар нэмэгдэхэд зах зээл дээр:

  • өндөр үнэтэй автомашины эрэлт буурах,

  • илүү боломжийн үнэтэй сегмент рүү шилжих,

  • импортлогчид татварын дараах үнийг дахин тооцох шаардлагатай болдог.

Өмнө нь Монголд машин импортлогчид голдуу тээвэр, гаалийн зардлаа тооцдог байсан бол одоо татварын бодлогын эрсдэлийг бас тооцдог болох нь.

АНУ-Ираны асуудал дахин дэлхийн худалдааны салбарт сүүдэр тусгасаар л

Ойрх Дорнодын нөхцөл байдал дахиад л дэлхийн анхаарлын төвд орлоо.

Ираны засгийн газраас АНУ-н цэргийн албан хаагчийн аминд хүрэх эсвэл олзлох юм бол 30,000$-р шагнана гэдгээ мэдэгдлээ. Мөн хэрвээ эмэгтэй хүн ийм зүйл хийж чадвал шагналыг бүр 2 нугална гэнэ дээ. Бүр болоогүй энэхүү шийдвэрийг ард түмнээс ирсэн хүсэлтийн дагуу гаргасан гэж байгаа. Ийнхүү улс үндэстнээрээ алуурчид болж АНУ-тай хэн нь хэн бэ гэдгээ үзэхээр болжээ гэсэн үг. Яахав яг үнэндээ гэвэл АНУ-н цэргүүд Ираны хуурай газар дээр хөл тавиагүй л байгаа л даа. Тэгэхээр яг яаж ч цэргүүдийг нь хөнөөх юм. Ер нь жоохон сенсацилж, үзэл суртлын жигдрэл явагдаж байгаа л гэсэн үг юм л даа.

АНУ-ын дотоод улс төр цэргийн шийдвэрүүдэд нөлөөлж эхлэв үү?

АНУ-н дайны эрх мэдлийг ерөнхийдөө Navy буюу усан цэргүүд нь шууд удирдаж байгаа бөгөөд удахгүй дахин дайралтын төлөвлөгөө гаргасанг зарлав. Мөн АНУ-н батлан хамгаалах дотооддоо хөөрхөн хонь, үхрийн махтай байгаа ба усны нойтон жаалууд юм л бол бөмбөгдөөд байгаа нь бусад генералуудад таалагдаагүй байна. Даан ч ихэнх цор цор хийсэн хүмүүсийг дэвшүүлэн зайлуулах, тэтгэвэрт нь гаргах зэргээр за ер нь л Trump-н чихийг зөөлхөн долоож зүлгэх хүмүүсийг үлдээгээд байгаа ч юм шиг харагдаж байна гэв.

Мөн Ормузын хоолойг удахгүй АНУ-н газар нутаг болсныг зарлана гээд Trump маань хөөрхөн чарлаад л авсан юм байна. Мөн Өмнөд Солонгосыг дайны үйл явцад туслалцаа үзүүлээгүйн улмаас хамтарсан цэргийн бэлтгэл хийхийг болиулна гээд Trump тэрүүгээр хөөрхөн эрүүний шөл уулгаж, гомдож мэгшсэн сэтгэлээ илэрхийлээд амжсан байна.

 

Та юу гэж бодож байна?

Дэлхий улам тогтворгүй болох тусам импортлогчид ямар стратеги барих ёстой вэ?

Сүүлийн жилүүдэд нэг зүйл тодорхой болж байна.

Өмнө нь компаниуд:

“Хамгийн хямд хаанаас авах вэ?”

гэдгийг голчилдог байсан.

Харин одоо:

“Хамгийн найдвартайгаар яаж авчрах вэ?”

гэдэг асуулт илүү чухал болж байна.

Гэхдээ Монголын нөхцөлд нэг асуудал байна.

Олон импортлогчид бараагаа борлуулалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө татахыг оролддог.

Харин дэлхий дээрх эрсдэл нэмэгдэх тусам ийм арга улам аюултай болох уу?

Эсвэл Монголын зах зээлийн мөнгөний эргэлтээс болоод өөрчлөх боломжгүй хэвээр байх уу?

Мэргэжилтний зөвлөгөө

Тээврийн үнэ өсөх үед импортлогчид юуг анхаарах вэ?

Тээврийн үнэ бол зөвхөн нэг тоо биш.

Жишээ нь:

Хямд тээвэр сонгосон ч:

  • хугацаа алдах,

  • агуулахын зардал нэмэгдэх,

  • бараа зах зээл дээр оройтох

нь нийт зардлыг өсгөдөг.

Тиймээс импортлогчид:

1. Урьдчилан төлөвлөх

Бараа таталтын хугацааг сүүлийн мөч хүртэл хойшлуулахгүй байх.

2. Олон хувилбартай байх

Авто, төмөр зам, далайн холимог шийдлүүдийг урьдчилан тооцох.

3. Зөвхөн үнэ биш найдвартай байдлыг харах

2026 оны логистикийн хамгийн том өөрчлөлт:

“Хамгийн хямд тээвэр биш, хамгийн таамаглаж болох тээвэр үнэ цэнтэй болж байна.”

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping