Цаагуур чинь юу болоод байна?
Eu сүйрэх+ing
Европын эдийн засаг сүйрэх цэг рүү гээ явсаар л. Герман дүүрэн асуудал. Одоо Испани ч том асуудалтай нүүр тулгарсан нь Мароккогоос маш, бүр маш олон тооны цагаачид шунгинан дайрч орж ирсэн явдал юм. Үүнээс үүдэлтэйгээр Испани улсад аюулгүй байдал зарлахад хүрэв. Ер нь энэ мэтийн цаагаачдын асуудлаас болж тусгаар тогнтнолд нь аюул учраад байвал Европын холбооноос Шингений визыг цаашид хүчингүй болгож ч магадгүй байна. Үүнтэй холбоотойгоор тээврийн зарим маршрутад ч өөрчлөлт орох боломжтой тул бидэнд хамаагүй гээд хаялгүй Европыг дурандаж байхад буруудах зүйл байхгүй л бол уу...
20m usd worth coco
АНУ – Мексик хил дээр 20 сая ам долларын өртөг бүхий хар тамхи илрүүлсэн байна. Ерөнхийдөө энэ нь цаашлаад хар тамхины тээврийн сүлжээг илрүүлэх сэжүүр болж өгч байна.
Чингэлэг ачаатай машин боомт дээр ирэх үед шалгалт хийсэн бөгөөд рентген туяагаар харсан ч ямар нэгэн асуудал байхгүй байсан ба харин хар тамхи илрүүлэхээр бэлтгэгдсэн нохойны тусламжтайгаар олсон байна. Ерөнхийдөө чингэлэгний шалан доор “хагас тонн” хүрэхүйц их хэмжээний хар тамхи нуусан байжээ.
Тэгвэл манай хилээр нэвтэрч буй хар тамхи хэрхэн, ямар замаар гардаг тухай та бүхэнд таамаг байгаа юу? Яах гаалийн хяналтаас мултраад байна?
US Iran war
2 талын хувьд хурцадмал байдал руу улам шилжсээр байгаа ба цөмийн зэвсэгтэй холбогдолтой хэсгүүд рүү болон дэд бүтцүүд рүү дахин дайрсаар байвал Ираны зүгээс хүчтэй хариу барина гэж мэдэгдсэн байна. Персийн булангийн орнууд бол одоо АНУ-с илүүтэй Хятадыг налах боллоо. Хятад бол харин огтхон ч цэргийн хүч ашиглах шинжгүй байгаа ба Ирантай олон удаа утсаар ярьж холбогдож байгаа юм байна.
Дэлхийд өрнөж буй дайнуудын улмаас үнэндээ нээрээ бид нар л хохирч байна дөө. Дэлхийн эрчим хүчний чухал ач холбогдолтой тээврийн маршрут бол яалт ч үгүй Ормузын хоолой. Хэзээ нэг биднийхээ санааг амрааж талууд гар барих юм бол доо...? гэж хүлээлгүйгээр байгаа байдалтайгаа хурдан дасан зохицож өөрсдийн үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх хэрэгтэй шүү!
Гэснээс Украйны дронууд Ираны тээврийн хөлгийг сүйрүүлж 1 хүний аминд хүрсэн л байна шүү! Энэнээс болж бас бөөн л юм болж байна. 2 том гүрэнтэй дайтаж байгаа улсууд хоорондоо ингэвэл ч нилээн том асуудал байж болох юм.
Агаарын тээвэр үнэтэй болох нь уу дээ?
Шатахууны үнийн өсөлт болон геополитикийн эрсдэлүүдийн нөлөөнөөс үүдэн агаарын тээврийн зардал нэмэгдэх хандлага гарав. Зорчигчийн ч гэлтгүй яаралтай ачааны тээвэр дээр ч өртөг нэмэгдэх эрсдэл байгаа нь асуудал дагуулж байна. Мөн үнийн хувьд цаашид буулгүйгээр энэ хэвээрээ өсөх хандлагатай хадгалагдах таамаг байгаа юм байна.
Та юу гэж бодож байна?
Дэлхийн асуудал бидний тээврийн үнэд хэрхэн нөлөөлөх вэ?
Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлуудыг харахад нэг зүйл тодорхой болж байна. Тээвэр гэдэг зөвхөн “ачаагаа аваад хүргэх” энгийн процесс биш, харин дэлхийн улс төр, эдийн засаг, эрчим хүч, аюулгүй байдлын нөхцөлтэй шууд холбоотой салбар болжээ.
Европ дахь цагаачлалын асуудал, Ойрх Дорнодын хурцадмал байдал, шатахууны үнийн хэлбэлзэл зэрэг нь шууд болон шууд бусаар тээврийн хугацаа, маршрут, зардалд нөлөөлж байна.
Харин асуулт нь:
Дэлхийн нөхцөл байдал улам тогтворгүй болж байгаа энэ үед Монголын импортлогчид ямар стратеги баримтлах хэрэгтэй вэ?
Урьдчилан төлөвлөж, бараагаа эрт захиалах уу?
Нэг маршрутаас хамааралтай байдлаа багасгах уу?
Тээврийн зардлын өсөлтийг барааны үнэд шингээх үү, эсвэл өөр арга хайх уу?
Таны бодлоор ирээдүйд тээврийн үнэ буурах боломжтой юу, эсвэл бид өндөр зардлын шинэ нөхцөлд дасах хэрэгтэй юу?
Мэргэжилтний зөвлөгөө
Тодорхойгүй үед хамгийн зөв алхам бол урьдчилан төлөвлөлт
Өнөөдрийн тээврийн зах зээлд хамгийн том эрсдэл бол зөвхөн үнэ өсөх асуудал биш юм. Харин тээврийн хугацаа тодорхойгүй болох, маршрут өөрчлөгдөх, нэмэлт зардал үүсэх эрсдэлүүд нэмэгдэж байна.
Ялангуяа Хятад–Европ, Ойрх Дорнодтой холбоотой чиглэлүүдэд геополитикийн нөхцөл байдал шууд нөлөөлж байгаа тул бизнесүүд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
Ачааны хугацааг урьдчилан тооцох
Яаралтай захиалгаас илүүтэй нийлүүлэлтийн төлөвлөгөө гаргах нь зардлаа бууруулах боломжтой.
Тээврийн олон хувилбартай байх
Зөвхөн нэг боомт, нэг чиглэлээс хамааралтай байх нь эрсдэл нэмэгдүүлдэг. Далайн, төмөр замын, авто болон агаарын тээврийн хувилбаруудыг зэрэг тооцох хэрэгтэй.
Ачааны даатгалыг үл тоомсорлохгүй байх
Дэлхийн нөхцөл байдал тогтворгүй үед ачааны эрсдэл нэмэгддэг. Даатгал нь нэмэлт зардал мэт харагдавч том эрсдэлийн үед бизнесээ хамгаалах хэрэгсэл болдог.
Эцэст нь хэлэхэд, дэлхийн үйл явдлыг бид өөрчилж чадахгүй ч түүнд хэрхэн бэлдэхээ өөрсдөө шийдэж чадна.
Тогтвортой нийлүүлэлт бол зөвхөн хурдан тээвэр биш, зөв төлөвлөсөн тээвэр юм.
— Omni Shipping
Олон улсын тээврийн найдвартай шийдэл 🌍🚢🚛✈️



