Omni shipping - Weekly news #35

Omni shipping - Weekly news #35

Цаагуур чинь юу болоод байна?

Түлшний үнэ өссөнөөс болж агаарын зорчигч болон ачаа тээвэрт учирч буй хүндрэлийн нөлөө улам нэмэгдлээ.

Тодруулбал дайн болон газрын тосны үнийн нэмэгдэлтэй холбоотойгоор дэлхий даяарх агаарын тээвэрлэгч компаниуд 5 сард төлөвлөгдсөн байсан 12,000 нислэгийг цуцалснаар 2 сая гаруй зорчигч нисэх боломжгүй болж байгаа юм байна.

Энэ дээр агаарын тээврийн тухай багахан тооцоолол хийгээд үзвэл widebody, narrowbody янз бүрийн онгоцнууд байгаа гэж үзээд энэ онгоц болгон адилгүй жинтэй ачаа тээвэрлэдэг учир дундажлаад 1 онгоц 5 тонн ачаа зөөдөг байлаа гэхэд 60,000 тонн ачаа тээвэрлэгдэх боломж нь өөр маршрутаар явахаас аргагүй боллоо гэсэн үг л дээ.

Мөн энэ дунд карго онгоц ч байсан гэж үзвэл энэ ачааны хэмжээ улам нэмэгдэнэ гэсэн үг.

Бидний хувьд дайн болж буй бүс рүү угийн шууд нислэг байгаагүй хэдий ч манай зүг рүү чиглэсэн тээврүүд цөөнгүй байгаа. Харин агаарын тээврийн олдоц эрс багасаж, дээрээс нь үнэтэй болсон үйл явдал нь бусад буюу далай, төмөр зам, авто замын тээврүүдийг илүү шахахаас өөр аргагүйд хүргэж байна. Харин манай зүг рүү чиглэж буй төмөр зам, ялангуяа манай дотоодын төмөр зам ямар байдалтай байгаа билээ? Тэгэхээр авто тээврүүд л илүү шахагдана гэсэн үг, далайгаас дамжаад. Яаж өөрийн ачаагаа аль болох бага хугацаа болон зардал зарцуулан авах вэ? гэдэг шийдлийг мэдээж та манай олон улсын чанарын стандартаар баталгаажсан Омни Шиппинг тээвэр зуучаас авах боломжтой.

Мөн энэ долоо хоногт газрын тос дахин дээш чиглэсэн хөдөлгөөнтэй эхэлсэн нь түүнтэй холбоотой бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ, нөөцүүдэд гарах үнийн савалгаанд улам нөлөөлж байна гэж ойлгож болно.

АНУ-н зүгээс Ормузын хоолойнд гацсан тээврийн хөлөг онгоцуудыг чөлөөлөх нэрийн дор хамтарсан усан цэргийн хүчийг Ормузын хоолой руу илгээж байгаа бөгөөд үүнийг нь “Project Freedom” гэж нэрлэж байгаа юм байна. Цаад санаа нь бол гал зогсоох хэлцлийг Иран зөрчихгүй учир энэ завшааныг ашиглан Иранд байгаа ганц хөзрийг нь үгүй хийхийг оролдож байгаа хэрэг юм л даа.

Харин Иран бол Ормузын хоолойд байрласан байсан АНУ-н хөлөг онгоц руу(Project freedom-с өмнө) аль хэдийн довтолсон бөгөөд үүнийг харин АНУ нийтэд ил зарлахгүй, Иран ч мөн адил чимээгүй байгаа юм. Яг үнэндээ бол Donald Trump дахиж том хэмжээний дайралт хийхийг хүсэхгүй байгааг илтгэж байгаа юм. Тэгэхээр одоо Ормузын хоолойд олшрох АНУ-н хөлөг онгоцуудыг Иран яах вэ? гэдэг дээр энэ дайны нэг талын шийдвэр гарч ч магадгүй юм. Газрын тосны үнэ хэр савлах вэ гэдэг нь ч үүнээс хамааралтай. Одоо wti crude oil – usd хослолын хүснэгтийг харахад бол head and shoulders маягийн зураглал ажиглагдаж байгаа ч үнэхээр л дайны үйл явдлуудаас хамаарахаар боллоо гэсэн үг.

БНХАУ саяхан 15 дахь 5 жилийн төлөвлөгөөгөө баталсан гэдгийг бүгд сайн мэдэх байх. Тэгвэл үүний дараагаар манай улсад ашигтай байж болох шийдвэр гарч байгаа нь ӨМӨЗО-г Хятадын 23 дахь туршилтын чөлөөт худалдааны бүс болгохоор шийдвэр гаргасан явдал юм. Үүнтэй холбоотойгоор боомтууд дээр засвар, өөрчлөлтүүд орж байгаа нь мэдээж манай улсад давхар ашигтай үйл явдал болж байна. Төмөр замын тээвэрт ахиц гарч байна гэж ойлгоход буруудахгүй юм. Нэг талаар энэ нь мэдээж бүс ба зам бодлогыг улам өргөжүүлэх томоохон түлхэц болно гэж Хятадын зүгээс үзсэн нь тодорхой. Тэр нь ч оносон шийдвэр байж болох юм. Цаашид юу болохыг харцгаагаад байж дээ.

Сониноос Замын-Үүд – Эрээн боомт энэ сарын 1-с 9 сарын 30 хүртэл уртасгасан цагаар буюу даваагаас ням гараг хүртэл бүх өдрүүдэд өглөө 08:00 – 21:00 цаг хүртэл ажиллах болсон байна лээ шүү!

Та юу гэж бодож байна?

Бизнес эрхлэгчдийн хувьд амин үзүүлэлтүүд нь хэрхэн доошилж байгааг ердөө л 5 сард цуцлагдсан нислэгүүдийн тоо болон газрын тосны үнийн өсөлтөөс харж болно. Яахав дайн нааштайгаар шийдэгдэж аль нэг тал нь буулт хийвэл сая нэг газрын тосны үнэ доошлох болможтой. Гэхдээ тэглээ гээд шууд эдийн засаг сайжрахгүй учир нэгэнт гарч буй энэ өөрчлөлтүүдэд олон бизнесүүд хүндрэлтэй нүүр тулж, зарим нь хаалгаа барьж байна.

Бараа, бүтээгдэхүүн импортоор авч ерөнхий үйл ажиллагаагаа явуулдаг бизнесүүдийн хувьд бол хийлгэж буй тээврээ хаагуур, хэрхэн ирж байгааг давхар хянах нь чухал. Ачаалал ихтэй ачааны урсгал руу орвол мэдээж танд л хохиролтой шүү дээ. Нөхцөл байдлыг ашиглаж хэт их ашиг харсан, хамтрагч агентууд тааруу, туршлага багатай тээвэр зуучуудын янз бүрийн төрлөөс болж одоогийн нөхцөлд хохирох боломж илүү их учир танд хамгийн боломжит тээврийн маршрутыг санал болгон олон улсын чанарын стандартаар баталгаажсан тээвэр хийж, хамтрагч агентуудаа ч өндөр шалгуурын доор сонгодог тээвэр зуучтай хамтран ажиллаж өөрийн бизнесийн үйл ажиллагааг таслалгүй явуулаарай.

Мэргэжилтний зөвлөгөө

Дээр дурьдсанчилан хамтрагч тээвэр зуучаа сонгохдоо ёстой л нөгөө ясыг нь цайлгаж бүх зүйлийг сайн нягталж үзсэний эцэст шийдвэрээ гаргаарай. Одоо бол зөвхөн хямд үнэ харж сонгодог цаг байхаа аль хэдийн больсон. Хямдхан санагдавч дараа нь хэд дахин нугалсан хохирол гарах боломжтой шүү!

Тээврийн явц болон бусад тээвэртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тээвэр зуучаасаа авах нь мэдээж ойлгомжтой зүйл.

Өмнөх дугаарууд дээр дурьдаж байснаар газрын тосны үнийн өөрчлөлт шууд тээврийн зардалд нөлөөлдөггүй, хоцрогдолтой орж ирдэг учир газрын тосны үнийн өөрчлөлтийг сайтар харж байж тээврийн шийдвэрээ гаргахад оройтохгүй.

Заавал бүтэн чингэлэг авах шаардлагагүй бол битгий ав. Үнэхээр заавал биш бол бага багаар буюу түүврээр авах нь хэр их зөрүүтэй байгааг харьцуулж үзсэний дараа шийдвэрээ гаргаарай. Геополитикийн асуудлаас болоод бүтэн чингэлэг гацах асуудал гарвал танд хохиролтой хэрэг болох тул үүнийг сайтар бодож шийдвэр гаргаарай гэж бидний зүгээс зөвлөмөөр байна.

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping