Цаагуур чинь юу болоод байна?
Алдарт Donald Trump Иранд өгсөн 10 хоногийн хугацаа дуусаж буйг сануулж Ормузын хоолойг нээх шийдвэрийг манай цагаар 4 сарын 8-ний 08:00 цаг гэхэд гаргахгүй бол дэд бүтцүүд рүү довтолно, хүсвэл ганц шөнийн дотор л Ираныг бүрэн эзлэх боломжтой гэх мэтээр нилээн ууртай(хараал ч ашигласан) сүрдүүлэг маягийн мэдэгдлийг хийв.
Харин Ираны тал дайны хохирлыг төлүүлэх зэрэг нөхцөлүүдийг хангаж чадахгүй бол гал нээхээ зогсоохгүй гэж мэдэгдсэн ба Donald Trump-г маш бүдүүлэг, дайны дүрэм зөрчсөн, хий хоосон зүйлс ярьсан зэргээр шүүмжлэв.
АНУ өнгөрсөн 7 хоногт Ираны дэд бүтэц рүү цохилт өгөөд амжсан буюу хамгийн том гүүр рүү нь довтолсон нь энэ бүхэн улам хурцадмал болж байгааг харуулсан.
Дайн ийнхүү хурцадмал байж болох цэг рүү дөхөж буй энэ цаг үетэй зэрэгцэн газрын тосны үнэ дахин таазаа цохиж 115 хүрлээ.
Энэхүү үйл явдал олон улсын тээврийн салбарт нилээн хүнд нөхцөл байдлыг улам ихээр авчирсаар байгааг та бүхэн хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх.
Олон улсын тээврийн салбарт үзүүлж буй нөлөөг багцлаад аваад үзвэл:
· Далайн тээврийн өртөг 30%-р өссөн
· Ази – АНУ чиглэлийн өртөг 29%-р өссөн
· Маршрутаас хамааралтайгаар тээврийн хугацаа 10-20 хоногоор сунадаг болсон(аль бүсийн тээврээс хамаарна)
· Түлшний үнэ өссөн
· Дайнтай холбоотойгоор эрсдэлийн даатгалын үнэ нэмэгдсэн
· Сул чингэлэг цөөрсөн(дүүрэн бараатай гацаж, эргэлтэд орж чадахгүй чингэлэг олон байгаа)
· Агаарын тээврийн ачаалал ч давхар нэмэгдсэн
Энэ бүхний эцэст дайнтай бүс эсэх нь үл хамааран бүх тээврийн зардал нэмэгдэж байгаа нь хэн бүхний анхаарч авч үзэх ёстой асуудал болж байна.
Олон улсын нөхцөл байдал хэрхэн эргэхээс хамаарс манай гэлтгүй бүхий л улс орнуудын эдийн засаг хаашаа эргэх нь шийдэгдэх бололтой.
Та юу гэж бодож байна?
Гэхдээ энэ дайн хаашаа ч, яаж ч эргэсэн бай ялагч тал нь шал өөр улс гэдгийг та мэдэх үү?
Энэ бүхнийг чимээгүй ажиглан өөрсдийн эдийн засгийг тэлэх үйл ажиллагааг эрчимтэйгээр хийж буй БНХАУ эцсийн дүндээ ялагч болж буйг харуулах зүйлс хэдийн дүүрэн байна.
Энгийн жишээ авахад тэд наашаа харж инээгээд, цаашаа харж 100%-н татвар ноогдуулдаггүй, үйлдвэрлэлээ зогсоолгүй экспортоо үргэлж хийдэг тул бусад харилцан худалдаа хийж буй улс орнуудаа тогтвортой байдлаар хангаж итгэлт түнш нь болж буй юм.
Тийм бол яагаад Венесуэл, Ираны асуудлууд руу Хятадууд нухацтай оролцоогүй юм бэ? гэвэл Тэднээс авдаг нөөцүүдийг орлуулах нөөцийн эх үүсвэр байгаа учраас юм. Харин Ормузын хоолойг хаах нь л Хятадын хувьд хүнд нөхцөл байдалд оруулах нөхцөл. Гэхдээ энэ асуудлыг тэдний өмнөөс Хятадыг хөгжүүлэгч хочит D.Trump шийдэх гэж байгаа нь Хятадын талд сайн зүйл болж байна.
D.Trump маш их сүрдүүлэг хийдэг хэдий ч биелдэг нь тоотой хэд байдгаас үүдэн Иран хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна. Ормузын хоолойг нээж дэлхийн эрчим хүч, газрын тосны салбарт тогтвортой байдал авчрахыг тэсэж ядан, сүүлдээ тэсвэр алдарч буйг нь D.Trump-н сүрдүүлгээс харж ч болохоор.
Түүнийг олон улс даяар TACO буюу Trump Always Chickens Out ч гэж нэрэлдэг. Бүр Хятадууд түүнийг Chuan Jian Guo буюу Trump the Nation Builder гэж хочилж байна. Энэ нь улсаа хөгжүүлэгч биш Хятадыг хөгжүүлэгч гэх утга гаргаж буй шог хэлбэр юм.
Мэргэжилтний зөвлөгөө
Хурцадмал байгаа энэ нөхцөлд хийх шаардлагатай тээврээ хийлгүй хүлээх нь хамгийн түрүүнд улам эрсдэл дагуулсан зүйл юм. Зах зээл өөрөө маш хурдан өөрчлөгдөж байгаа тул “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг зарчмыг баримталсан нь илүү зөв болов уу.
Газрын тосны үнийн өсөлт тээврийн салбарт мэдрэгдэхдээ бага зэрэг хоцрогдолтой мэдрэгддэг учир үнийн өөрчлөлт болон олон улсын нөхцөл байдлыг харж үзэн тээврээ хийх үгүйгээ шийдэх хугацаа гардаг.
Таны өөрийн шийдвэр гарсны дараа хамтран ажиллагч тээвэр зуучаа танд санал болгож буй нөхцөл боломжуудад үндэслэн сонгох нь маш том түлхэц болно.
“Гутал муут гуравын ард” гэдэг шүү дээ. Тээвэр зууч таны тээвэрт гутал болж өгнө л гэсэн үг.
Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө ашигтайгаар ашиглаж чадсан бизнесүүд илүү олон боломжийг гартаа атгадаг бол чадаагүй нь хоцорсон чигээр үлддэг.
Таныг бизнесийн зах зээлд улам хүчирхэг болоход гар бие хамтран ажиллах Омни Шиппиг тээвэр зуучаас зөвлөгөө авч хамгийн ухаалаг тээврийн шийдлийг аваарай.



