Omni shipping - Weekly news #29

Omni shipping - Weekly news #29

Цаагуур чинь юу болоод байна?

Дайн эхэлснээс хойш газрын тосны үнэ 40%-р өссөн байна даа

За хамгийн түрүүнд мэдээж дайнтай холбоотой зүйлсийг ярих нь зүйтэй байх. 2 талаас гал нээхийг зогсоох тухай хэлэлцээрт хүрээгүй, пуужин харвалтууд, цэргийн ажиллагаанууд үргэлжилсээр л байгаа. Үүнтэй ч холбоотойгоор газрын тосны үнэ 90$-100$ дээр тогтчихоод байна.

Ормузын хоолойг хаасан хэвээр байгаа ба НАТО-н орнуудын тусламжийг хүсэж даан ч татгалзсан хариу авсан байна. Харин энэ явдлын дараа гомдлын мөр тээсэн Donald Trump үүнийг хэзээ ч мартахгүй мэдэгдсэн.(Ер нь бол цугтаа л алалцъя гэсэн санаа л даа. Шууд тулгалт явж байна гэсэн үг) Энэ явдлаан Иран биш АНУ яг үнэндээ ганцаардмал байдалд орсон нь харагдлаа. Манай урд, хойд хөршүүд яг үнэндээ Иранд анхнаасаа тусалж байсан гэсэн шуум явж л байгаа.(Пуужин илрүүлэх, эдийн засагтай холбоотой хүчтэй шийдвэр гаргахад нь арыг нь даах гэх мэт)

Мөн Хятадыг онцолж нэрлэхдээ: “Ормузын хоолойг хамгийн их ашигладаг нь байж үүнд оролцож, тусламж үзүүлэх чинь зүй ёсны хэрэг. Хэрвээ үгүй бол 3 сарын 31-нд Бээжинд айлчлах айлчлал нь хойшлох ч магадлалтай” гэж мэдэгдсэн байна.

Нөгөө талаас Ираны хувьд Ормузын хоолойг хаасан эсэхээ үл харгалзан Хятад руу экспортлох газрын тосны тээврээ зогсоохгүй, Хятад руу явах ёстой юм явах л ёстой гэсэн чиг шугамтай явж байгаа. Дээрээс нь Хятадад зарж буй газрын тосныхоо төлбөрийг Хятадын юань мөнгөн тэмдэгдээр авч байгаа нь АНУ-тай тэмцэж буй, Хятадыг улам хүчирхэгжүүлэх давхар зорилготой гэрээ хэлэлцээр явж байгаа.

Энэхүү дайны нөлөөгөөр дэлхий тэр аяараа нэг зүйлийг хамгийн сайн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. “Зөвхөн 1 нөөцөөс шууд хамааралтай байх нь ямар том эрсдэл дагуулах боломжтой вэ?” гэдгийг.

Тиймээс та ч мөн адил тээвэр хийлгэж байгаа үедээ нэг маршрутаас хамааралгүй байхыг хичээж тээвэр зуучуудаас ямар хувилбарууд байгааг сайтар судалсны дараа сонголтоо хийгээрэй гэж зөвлөмөөр байна.

                                                                                                         

Үхэр буу тавих гээд байгаа юм биш биз?

Xi Jinping дахиад хугацаагаа сунгаж томилогдох нь мэдээж гэж үзэж байгаа ч одоогийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө Тайваныг нэг мөр өөрийн болгох алхамыг хийх гээд байгаа юм уу даа? Гэсэн хардалт бий болоод байна.

Хятадын хувьд саяхан дараагийн 5 жилийн төлөвлөгөөгөө баталсан нь Тайваньтай холбоотой бодлогыг эрчимжүүлэхэд хүрэв үү? гэж харагдаж байна.

Байнгын шахуу Тайваны ойролцоо Drone нисгэх, цэргийн сургуулилт хийх зэргээр дарамт үзүүлдэг байсан нь 14 хоног шахуу зогссон нь 15 дахь 5 жилийн төлөвлөгөөтэй нь холбоотой ч юм шиг, их нүргээний өмнөх чимээгүй байдал ч юм шиг байсныг саяны цэргийн сургуулилтаар үгүй хийж нилээн эрчимтэйгээр Тайваны далайн хилийг зөрчиж эхэлсэн юм.

Тайвань руу чиглэсэн дарамтаа саянаас нилээн эрчимжүүлж эхэллээ гэсэн үг. Тайваны далайн хамгаалалтынхан ч иймэрхүү хэтэрсэн зүйлсийг зүгээр өнгөрөөхгүй гэдгээ мэдэгдээд амжлаа. Өмнө нь Хятадын талаас өөр улсууд бидний хооронд оролцох нь шугам давсан хэрэг бөгөөд Тайвань манайх болно гэдэг нь угийн тодорхой гэж мэдэгдэж байсан билээ.

Энэ асуудал улам даамжирч, аль нэг тал нь гал нээснээр маш том асуудал эхэлвэл манай тээвэрт үнэхээр шууд нөлөө гарах боломжтой. Бусад улсууд ч, ялангуяа Япон, АНУ талаас оролцвол хэдүүлээ ч хэсэгтээ олон асуудлыг давж туулах шаардлага гарна гэсэн үг дээ.

За багахан дэлгэрүүлцгээе.

Тайвань нь Зүүн Өмнөд Азийн тээврийн маш чухал зангилаа бөгөөд Тайваны хоолойгоор дэлхийн чингэлэгт тээврийн маш их хувь дамжин өнгөрдөг.

Дэлхийн олон том чингэлэгт хөлгүүд Япон, Солонгос, Хятад болон Зүүн Өмнөд Азийн боомтууд руу явахдаа энэ бүсийг ашигладаг. Тиймээс хэрвээ зэвсэгт мөргөлдөөн эхэлбэл хөлгүүд энэ бүсийг тойрч явах шаардлагатай болж тээврийн хугацаа уртсах, даатгалын зардал нэмэгдэх, зарим боомтууд дээр ачаалал хэт өсөх зэрэг асуудлууд гарна.

Тайвань өөрөө ч дэлхийд хамгийн их хэмжээгээр хагас дамжуулагч үйлдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл зөвхөн тээврийн асуудал биш, электроник, автомашин, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд ч том тасалдал үүсэх эрсдэл бий.

Хэрвээ энэ үйл ажиллагаа ойрын үед эхэлвээс бидний хувьд:

·         тээврийн маршрутууд өөрчлөгдөх

·         чингэлэгт тээврийн хуваарь хойшлох

·         Хятадын боомтууд дээр ачаалал нэмэгдэх

·         тээврийн зардал огцом өсөх

гэсэн асуудлуудаас зайлж чадахгүй ээ л гэсэн үг.

Ялангуяа Монгол руу орж ирдэг олон тээвэр Тяньжин, Чиндао зэрэг Хятадын боомтуудаар дамждаг учраас бидний зах зээлд энэ нөлөө маш хурдан мэдрэгдэнэ.

Та юу гэж бодож байна?

Сүүлийн хэдэн жилд болсон үйл явдлуудыг эргээд харахад нэг зүйл улам тодорхой болж байна.

COVID
Suez сувгийн бөглөрөл
Улаан тэнгисийн асуудал
Одоо Ойрх Дорнод болон Тайваны эрсдэл

Эдгээр бүгд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ хэр эмзэг болохыг харуулсаар байна.

Та бизнес эрхлэгчийн хувьд:

·         зөвхөн нэг нийлүүлэгчээс бараагаа авдаг уу?

·         зөвхөн нэг маршрутаар тээврээ хийлгэдэг үү?

·         барааны нөөцийн төлөвлөлт хийдэг үү?

Хэрвээ дэлхийн томоохон боомт, эсвэл нэг бүс нутагт асуудал үүсвэл таны бизнес хэдэн долоо хоног эсвэл хэдэн сараар зогсох эрсдэл бий.

Тиймээс:

“Бид хангалттай бэлтгэлтэй байна уу?”
гэсэн асуултыг яг одоо өөрөөсөө асуух цаг болжээ.

Мэргэжилтний зөвлөгөө

Олон улсын нөхцөл байдал тогтворгүй үед тээврээ арай илүү ухаалаг төлөвлөх шаардлагатай болдог.

Манай зүгээс дараах хэдэн зөвлөгөөг хүргэе.

Нэг маршрутаас хэт хамааралтай байхаас зайлсхий

Зөвхөн нэг боомт, нэг маршрут ашиглах нь эрсдэлтэй. Боломжтой бол:

·         өөр боомтын хувилбар

·         өөр тээврийн төрөл

·         өөр маршрутын сонголт

урьдчилан судалж байх хэрэгтэй.

Нөөцийн төлөвлөлт хийх

Дэлхийн нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байгаа үед яг хэрэг болох үед бараагаа захиалах нь эрсдэлтэй.

Тиймээс:

·         багахан safety stock

·         урьдчилсан захиалга

хийж байх нь эрсдэлийг багасгадаг.

Тээврийн мэдээллийг тогтмол хянах

Дэлхийн худалдаанд гарч байгаа өөрчлөлтүүдийг ойлгож, эрт мэдээлэл авч чаддаг компаниуд л илүү амжилттай дасан зохицдог.

Тиймээс тээврийн салбарын мэдээллийг тогтмол авч байх нь маш чухал.

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping