Omni shipping - Weekly news #28

Omni shipping - Weekly news #28

Цаагуур чинь юу болоод байна?

Wti price up to 100usd

За энэ 7 хоног дахиад нэг тас хийсэн үзэгдлээр эхэллээ. Ираны зүгээс Хормузын хоолойг хааснаар газрын тос нэг баррель нь 100 ам доллар давна гэж байснаараа давлаа. Даваа гарагт маркет нээгдэх үед нилээн эрчтэй буудаж 116,62 шүргээд одоогийн байдлаар 84-95 хооронд хэлбэлзэж байна. Энэ байдлаараа буцаад хэвийн дүндээ буучихдаг бол сайхан ч гэлээ газрын тосны үнэ бол энэ дайнтай шууд хамааралтай учир дайны нөхцөл байдал ямар байхаас маш их юм шалтгаална.

Сониноос Ираны дараагийн удирдагчаар Mojtaba Khamenei(Al Khamenei-н хүү) сонгогдсон бөгөөд Израил, АНУ-н талаас удирдагч болсон хүн хамгийн их онилогдоно гэж анхааруулсан.

Гэхдээ Trump-н өгсөн ярилцлаганд бол дайн энэ 7 хоногт биш ч гэсэн тун удахгүй дуусна. Mojtaba Khamenei-г дараагийн удирдагчаар сонгогдсонд урам хугарч байгаа бөгөөд тэглээ гээд шууд устгах оролдлого хийхгүй гэсэн зүйлс ярьсан. Ерөнхийдөө бол АНУ-н талаас нилээн шахалт үзүүлэх төлөвлөгөөтэй байгааг хэн хүнгүй ойлгож байгаа байх.

 
Гараанаас их гоё гарсан ч гадны нөлөөтэйгээр арагшаа суулаа

2026 онд тээвэр, ялангуяа агаарын тээврийн тоон үзүүлэлтүүд бүгд сайнаар эхэлсэн ч Ойрхи Дорнодын асуудлаас болоод агаар, далайн тээврүүд хойшилж, нөгөө сайн үзүүлэлтээс нилээн хойш нь чангаах бололтой. Гэхдээ нөгөө талаар асуудал шийдэгдчихвэл нээх удалгүй энэ асуудлууд жигдрэх боломжтой учир хамгийн гол нь дайны нөхцөл байдлыг л харах шаардлагатай болж байгаа юм.

Одоогийн байдлаар:

·         20,000 гаруй нислэг цуцлагдсан

·         11 их наяд ам долларын аялал жуулчлалын эргэлт үгүй болсон

·         Нисэх онгоцны шатахуун хомсдож үнэ огцом өссөн гэх мэт асуудлууд чих халууцуулж л байна.

 

Азид гарч эхэлсэн side effect

Манай урд хөршийн хувьд Ирантай холбоотой болж буй зүйлсийг болох ёсгүй байсан зүйл гэж үзэж байгаа. Тэр ч мэдээжийн хэрэг. Үүнээс болж Азид адаглаад л газрын тосны нөөц болон үнийн асуудлууд ар араасаа гарч байна.

·         Бараг л 40 жил шатахууны үнэд өөрчлөлт гараагүй БНСУ 1900 вон-с 1945 вон болгож үнээ нэмсэн

·         Тайландад 2 сарын л шатахууны нөөц байгаа гэдэг мэдээ гарсан

·         Дийлэнхи Азийн улсуудад үүнтэй холбоотой их, бага нөлөө гарч эхэлсэн

 
Геополитик сонирхолтой болох гээд байна уу?

Мөн дайны цар хүрээ бидэнтэй ойрхон ирэх ч боломжтой байгаа юм. Сая Хятадын дараагийн 5 жилийн төлөвлөгөөнд 2026 оны батлан хамгаалахын төсөвөө 7 хувиар нэмэгдүүлж ойролцоогоор 277 тэрбум ам долларын төсвийг батлав. Батлан хамгаалахдаа зарцуулдаг төсөвөөрөө дэлхийд АНУ-н дараа 2-т ордог бидний урд хөрш цаашид болзошгүй асуудлуудтай нүүр тулахад бэлдэж байгаа бололтой. 2027 онд БНХАУ-н удирдагч солигдох ёстой, түүнээс өмнө амжиж Тайваныг нэг тийш нь болгоно гэсэн хар яриа явж байгаа хэдий ч яг үнэндээ Xi Jinping 4 дэхь удаагаа сонгогдох бүрэн боломжтой. Угаасаа өөрөө шийдвэрээ гаргаад 3 дахь удаагаа сонгогдсон учир яагаад 4 байж болохгүй гэж? Тайван руу ямар нэг үйлдэл хийвэл Япон зүгээр суухгүй гээд, АНУ тэнд бас ойрхи дорнод, Латин Америкаа түйвээгээд. Энэ үед чимээгүй байж байсан нь илүү дээр сонголт байх магадлалтай шүү дээ.

 

Та юу гэж бодож байна?

Бидний энгийн ойлголтод бол энх тайван, амар амгалан дэлхийд бид тээврээ хийгээд эдийн засгаа хөгжүүлээд явахад том саад тулгарахгүй юм шиг л байсан. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд болж байгаа геополитикийн асуудлууд нь улс хоорондын зөрчилдөөний хамгийн том хохирогчид гадаад худалдаа ихээр хийдэг улсууд гэдгийг баталсаар байна.

·         Шатахууны үнэ

·         Тээврийн зардал

·         Маршрут

·         Даатгал

·         Хугацаа

Гээд тээвэрлэлттэй холбоотой бүх зүйлд шууд нөлөөлдөг учир үүссэн нөхцөл байдалд үргэлж дасан зохицдог байх хэрэгтэй.

Цаашид тээврийн салбарт хамгийн том эрсдэл нь үнэ байх уу, эсвэл тогтворгүй байдал байх уу?

 

Мэргэжилтний зөвлөгөө

Геополитикийн асуудалтай үед бизнесүүд шинэ нөхцөлд дасан зохицох хэрэгтэй. Учир нь таны тээвэрт шууд болон шууд бусаар олон зүйл нөлөөлөх боломжтой болсон цаг шүү дээ!

Та хэрвээ тээвэр хийлгэх гэж байвал хугацааг илүү уртаар төлөвлөөрэй. Тээвэр дундаа саатах асуудал гарах боломжтой учраас...

Нэг маршрут боломжгүй болоход дараагийн шийдлийг үргэлж бэлэн байлгах хэрэгтэй. Нэг маршрутаас болж их хэмжээний хохирол амсах нь дэндүү харамсалтай шүү дээ.

Туршлагатай тээвэр зуучтай хамтран ажиллах нь, тээвэр хийлгэх нь үнэндээ зардал биш хамгаалалт болсон цаг шүү!

Тиймээс хэрэв таны бизнес импорт, экспортын тээвэр хийдэг бол маршрут, хугацаа, зардлын хувьд урьдчилсан зөвлөгөө авч төлөвлөх нь хамгийн зөв алхам.

Omni Shipping-ийн хувьд агаар, далай, төмөр зам, авто тээврийн олон төрлийн маршрутаар дамжуулан таны ачааг аль болох найдвартай, тогтвортой хүргэх шийдлийг санал болгоход үргэлж бэлэн байна.

 

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping