Цаагуур чинь юу болоод байна?
2026 is new 2016
2 сарын 28-нд АНУ болон Израил хамтарсан epic fury цэргийн ажиллагааг эхэлж Иран руу цохилт өгсөн. Харин Иран хариуд нь АНУ-н цэргийн баз байрлаж байгаа Израил, Катар, Кувейт, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб зэрэг улсууд руу пуужин харвасан. Ингэснээр ямар замбараагүй байдлууд үүсч юу болж байгааг та бүхэн бүгд л мэдэж байгаа байх. Мөн Ираны удирдагч амь үрэгдсэн нь зарлагдаж АНУ болон Израилын зорилго үндсэндээ биелсэн гэж үзэж байгаа. Харин Иран довтолгоог зогсоох хүртэл АНУ ч мөн зогсохгүй буюу энэ үйл явдлын төгсгөлийг АНУ тавихаар нэгэнт шийдсэн байна.
1 сард Nicolás Maduro, 2 сард El Mencho, Ингээд 3-р сард Ali Khamenei болж байна.
Ингээд харвал Венесуэл бол Хятадтай маш, бүр маш гүн холбоотой. Латин Америкд байсан Хятадын тагнуул шиг л байсан. Мөн мэдээж Венесуэл бол Хятадын хувьд газрын тосны их хэмжээний хэрэгцээг хангадаг байсан стратегийн түнш юм.
Одоо яригдах Ираны жишээ мөн адил. Иран бол Хятад руу өдөрт л 10,000,000 barrel газрын тосыг экспорт хийдэг томоохон нийлүүлэгч нь юм. Одоогийн удирдагч нь амь үрэгдэж, далайн эрх мэдэл өөрчлөгдсөнөөр мөн л адил Хятад руу хийх ээлжит цохилт нь амжилттай болж байгаа юм.
Иран руу довтлоход талууд өөр байр сууриудыг илэрхийлж байсан ч зорилго нь ерөнхий ижил байв. АНУ-н талаас Иранд цөмийн зэвсэг, түүнтэй холбоотой зүйлс байх нь тохиромжгүй. Үүнийг таслан зогсооно гэсэн бол Израил цөмийн зэвсгээс ч илүү аюултай зүйлийг үгүй хийнэ гэж шууд мэдэгдсэн. Тэр нь мэдээж Ираны удирдагч Ali Khamenei юм.
Дээр дурьдсанчлан АНУ сард 1 ан хийгээд байгаа юм уу, хаашаа юм...
Интернет-г бүхэлд нь Nihilist penguin 1-р сард, Punch сармагчин 2-р сард эзэлсэн. Харин энэ сард ямар амьтан байх юм бол доо... АНУ бол 3-р сарын хувиараа бөглөчихлөө xD
Is it cargo?
Тээвэр зуучуудад хамгийн их тохиолддог хүндрэлтэй нэг зүйлийг “танайх карго тэ?” гэдэг асуулт гэж үзлээ. Энэ аль ч газарт тохиолдож л байсан байх.
Гэхдээ энэ бол зах зээлийн хамгийн органик үзэгдэл гэж хэлж болно. Хүн болгон бизнес эрхлээд улсад татвар төлж тээвэр хийхгүй ч гэлээ хүн болгон л бараг хятадаас бараа захидаг болчихсон учир тэр хүмүүсийн мэддэг хэмжээнд бид андуурагдан багтаж байна гэсэн үг л дээ.
Омни Шиппинг хамгийн хямд түүвэр тээврийг танд санал болгож байна
За тэгэхээр яасан гээч! Бидний зүгээс та бүхэндээ 2026 оны эхний surprise гээд түүвэр ачааны 1м³-г ердөө 260¥-р үнэлж Эрээн – Улаанбаатар чиглэлийн ачилтыг 7 хоногт бүр 2-3 удаа хийж байгаа шүү дээ!
Бид хэд чинь бизнес эрхлэгч та бүхнийхээ хүсэл зорилгыг харгалзан түүвэр ачааг зүгээр ч нэг хямд үнээр биш бүр гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээтэй, болоогүй ээ ICC(A) бүх эрсдэлийг хариуцсан карго даатгалтайгаар нэвтрүүлээд байна.
Хэрвээ танай байгууллагад бүтэн чингэлэг дүүргэхээргүй, тээвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүн байгаа бол(1м³ - 12м³), ямар нэгэн байдлаар зах зээлд бүтээгдэхүүнээ туршиж үзэж байвал, тогтмол бага татан авалтууд хийж байвал гээд олон шалтгаан танд учирч болно.
Бидний санал болгож буй түүвэр ачааны үйлчилгээ аль ч үед танд тохирч таны ачааг чанарын стандартын дагуу аюулгүй, маш хурдан хугацаанд Эрээн – Улаанбаатар тээврийг хийх боломжтой.
Энэ үйлчилгээг авахын тулд та юуг бэлдсэн, юуг мэдэж байх ёстой вэ?
Хамгийн түрүүнд таны бараа худалдан авч буй Хятад байгууллага экспортын зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Байхгүй бол манай хамтрагч агентаар дамжуулан гаргах боломжтой ба энэ нь бага хэмжээний төлбөртэй байдаг.
Мөн commercial invoice, packing list 2 бол хамгийн их хэрэг болох материалууд юм.
Бас нэгэн анхаарах ёстой зүйл бол та аюултай ачааг түүвэр ачаагаар тээвэрлүүлэх боломжгүй.
Импортлогч өөрөө улсад нөат, 15,5%-н татвараа төлөх ёстой бөгөөд гаалийн мэдүүлэг шивэлтийг манай охин компани болох Омни Бест Ложистикстой хамтран хурдан шуурхай хийлгэх боломжтой.
Та юу гэж бодож байна?
2016 он бүхий л зүйлд дэлхийд онцгой үйл явдлуудаар дүүрэн жил болсон. Үүнийг дагаж 2026 оныг ч тэр үетэй адил онцгой байна гэж үзэж байгаа хүмүүс дэлхийгээр дүүрэн байгаа.
Эхнээсээ л ширүүхэн эхлээд энэ бодлыг баталчихсан байх гэж бодож байна.
За тэгвэл бүс нутгаар аваад үзвэл бидний урд хөрш, стратегийн чухал түншийн хувьд нөхцөл байдал бага багаар хүнд болж эхэлсээр л байна. Мөн дайнтай холбоотойгоор алт болон газрын тосны үнэ энэ жил нилээн өсөлттэй байгаа. Энэ долоо хоногийн даваа гарагт хөрөнгийн зах зээлийн арилжаа эхлэхэд хоёул дээшээ яаж буудсаныг хэн хүнгүй л харсан байх.
Бас нэгэн хар ухаанаар ойлгомжтой зүйл бол Хятад руу газрын тосны урсгал саарч эхлэх нь Хятадын бусад зах зээл рүү үзүүлэх шахалтыг нэмэгдүүлнэ. Энэ дунд мэдээж Монгол ч орно. Энэ жилийн импортын барааны үнэд хэрхэн өөрчлөлт орохыг яг таг хэлэхэд бэрх болж байна
Та энэ бүгдэд бэлэн үү?
Мэргэжилтний зөвлөгөө
Геополитикийн зарим нөхцөл байдлуудаас болж үнийн өсөлт, өөрчлөлт явагдахад та хэрхэн бага эрсдэл амсах тухай бодож үзсэн үү?
Бяцхан зөвлөгөө өгөхөд та нэг дор их хэмжээгээр биш бага, багаар бараагаа татаж барааны хэмжээгээ аажуу өсгөх хэрэгтэй. Яагаад гээч?
Жишээ авцгаая:
Та нэг барааг бүтэн чингэлэгт багтаан татлаа гэж бодоход хамгийн эхэнд
- Мөнгөө нэг дор бараандаа зарцуулна
- Зах зээлийн эргэлт удааширвал агуулах дүүрнэ
- Үнийн аль нэг талын өөрчлөлт гарвал үүнтэй холбоотой эрсдэл үүснэ
Харин бага багаар бараа татвал буюу 3–5м³ барааг 7 хоногт 1 удаа татлаа гэж үзвэл:
- Мөнгөний эргэлт сайжирна
- Зах зээлийн үнийн өөрчлөлтөд хурдан хариу үйлдэл үзүүлж өөрт ямагт ашигтай ажиллана
- Эрсдэл нэмэгдэхүйц багасна
Одоогийн нөхцөл байдалд их хэмжээний бараа төвлөрүүлэх нь эрсдэлтэй гэж үзэн бизнестээ уян хатан хандаж, зах зээлийг ажиглаж уян хатан стратеги баримтлах хэрэгтэй.
Бидний зүгээс танд түүвэр ачааны тээврээ санал болгож байгаа бөгөөд та 1м³ барааг ердөө 260¥-р үнэлүүлэн, бүх эрсдэлийг хариуцсан даатгал, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээтэй хамт Эрээнээс Улаанбаатар хүртэл маш хурдан хугацаанд тээвэрлүүлээрэй.



