Omni shipping - Weekly news #26

Omni shipping - Weekly news #26

Цаагуур чинь юу болоод байна?

El mencho was killed through military operation by the United States

Мексикийн хар тамхины картелын хамгийн их эрх мэдлийг эзэмшдэг El Mencho АНУ-н зохион байгуулсан цэргийн тусгай үйл ажиллагааны үеэр алагдсан бөгөөд тэрээр төсөөлшгүй их хар тамхи болон бусад мансууруулах бодисыг хойшоо буюу АНУ-руу оруулах, наймаалах мөн бусад зүг рүү гаргах гээд байж болох бүхий л хүнд гэмт хэргүүдийн ард толгойлж байсан хүн бөгөөд түүний толгойд АНУ 15сая ам долларыг амлаж эрэн сурвалжилж байсан юм.

Түүний үхлийн дараа Мексикд жинхэнэ эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд Jalisco New Generation Cartel(CJNG) буюу түүний бүлэг Puerto Vallarta-р зогсохгүй бусад газруудыг утгаар нь айдаст автуулаад байгаа юм.

Ерөнхий юу болж байгаа вэ? Гэвэл энд тэнд машинуудыг шатааж, замуудыг хааж, буутай этгээдүүд бүсэлж, нисэх буудал руу ч гал нээсэн гээд нилээн түгшүүртэй явдлууд болсон байна.

Үүнээс улбаалан Мексиктэй холбоотой тээврүүд, дамжин өнгөрч буй ачаанууд ч аюулд орох, саатах, хойшлох зэрэг саадуудтай учирч эхэллээ. АНУ, Канад-н маш олон нислэгүүд цуцлагдаж агаарын ачаанууд саатаж байгаа бол үймээн самуун болж буй Puerto Vallarta нь Мексик-н хамгийн том боомтод тооцогдох Manzanillo-с 295км зайтай оршдог юм. Энэ нь хот дамнан даамжрах бүрэн боломжтой учир эрсдэлтэй юм(ерөнхийдөө аль хэдийнээ энд тэнд болоод эхэлчихсэн л дээ).

Том оврын машинуудыг шатааж замыг хааж байгаа нь мөн адил газрын тээвэрт саад учруулж байгаа учраас тээврийн бүхий л нөхцөлд “аюул” гэдэг дохио харагдаж байгаа хэрэг л дээ.

Үүнээс улбаалан Мексик-АНУ гэсэн худалдаа ч эрсдэлд орох боломжтой болоод ирсэн гэж хэлж болно.

Supreme court vs Donald the Trump

АНУ дотроо бас асуудалтай болж эхэлж байгаа нь харагдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Доналд Трампын тогтоогоод байсан татварууд хууль бус байсан гэж АНУ-н дээд шүүхээс үзсэн байна. Үүнтэй холбоотой дотоодын жижигхэн дайн болж байгаа бөгөөд одоогийн байдлаар худалдааны татварын цэвэр орлого нь 150 тэрбум ам доллар цугларсан байна.

Үүнтэй холбоотойгоор үүнийг буцаах гэх мэт маш олон хэл ам дагуулсан асуудлууд гарч байгаа бөгөөд АНУ-руу импортлогч нар ч товчхоноор бол үйлээ үзэж байна даа.

Та юу гэж бодож байна?

Америк тив хамгийн их хэл ам, асуудлуудыг дагуулсан 7 хоног болж өнгөрлөө. АНУ-н татварын тухайд яг таг бүрэн шийдэгдээгүй байгаа ч Трамп дээд шүүхийг ойшоохгүй байгаа нь өөрийн truth цахим хуудас дээр нийтэлсэн нийтэллээс харагдаж байгаа. Энэ зуур Хятадын байр байдал болон АНУ-н нөхцөл байдлыг харьцуулаад харвал цаашид худалдааны дайны ялагч тодорхой болж байж ч магадгүй юм гэсэн дүгнэлтүүд аль хэдийнээ гараад эхэлсэн байна.

Гэхдээ том цолтой бөхчүүд жижиг алдаанаас болж унадаг шиг энэ 2 улсын ашиг сонирхол, эрх мэдлийн зөрчилдөөн хаашаа ч эргэж болно.

Мөн АНУ болон Иран гэсэн нилээн том асуудал байгаа. Иранд цэргийн хүч ашиглах эсэх дээр худал үнэн мэдээллүүд тархаж маш олон зүйл болж өнгөрсөн. Бүр Иран руу довтлох шийдвэрийг хэрэгсэхгүй болгосны маргааш Epstein-ы баримтууд задарсан гэж байгаа(Доналд Трамп энэ дунд нилээн том хамсаатан байсан)

Ираны талаас дипломат замаар шийдэх боломж байсаар байгаа гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Доналд Трамп ч өөрийн truth цахим хуудас дээрээ хэрвээ хэлэлцэж тохирч болохоор байвал үүнд мэдээж баяртай байна. Харин болохгүй бол хувь заяандаа л гомдож дээ гэх утгатай зүйл бичсэн байсан.

Мэргэжилтний зөвлөгөө

“Аюултай” гэдэг үг манай салбарт аюултай ачаан дээр их ашиглагддаг байсан ч одоо энэ нь арай өөрчлөгдөж байна. Хамгийн том шалтгаан нь мэдээж геополитикийн “амаргүй” асуудал юм.

Энийг нэг их сенсаци болголгүйгээр шулуухан хэлэхэд Мексикээр дамжиж тээвэр явж байгаа бол өөр маршрут сонгож, ачааны даатгалын нөхцөлөө дахин нягталж, трансит хугацааг нэмэх арга хэмжээг авах хэрэгтэй.

Эрсдэлтэй үед хамгийн хямд биш, хамгийн баталгаатай тээврийг санал болгож чадах тээвэр зуучтай хамтран ажиллах хэрэгтэй.

АНУ-тай худалдаа хийж байгаа нөхцөлд Hs code барааны ангиллуудаа сайтар шалгах, төлсөн татваруудынхаа баримт бичгийг цэгцэлж хадгалах, бүтээгдэхүүний үнийг уян хатан байдлаар буюу ямар татварын нөхцөлтэй байхаас хамаарч гаргах нь худалдан авагч нарт илүү таатай байх боломжтой.

Улс хоорондын зөрчилдөөн, дайн зэрэг асуудлууд тээвэр зуучийн салбартай салшгүй холбоотой зүйл. Дайн болвол даатгал өсөх, хориг тавигдвал маршрут өөрчлөгдөнө, татвар нэмэгдвэл зах зээлийн үнэ өснө, үймээн самуун үүсвэл тээвэр саатна зэрэг маш олон холбоотой асуудлууд үүсдэг.

Тиймээс бизнес эрхлэгчид 2-3 нийлүүлэлтийн эх үүсвэртэй байж, нэг улсаас хэт хамааралтай байхаас зайлсхийж, хамгийн гол нь үүссэн асуудлуудыг зөв, шуурхай шийдэх чадвартай тээвэр зуучтай хамтран ажиллаж тэдэнтэйгээ 7 хоног бүр нөхцөл байдлын мэдээллээ солилцож байх нь чухал юм.

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping