Omni shipping - Weekly news #25

Omni shipping - Weekly news #25

Цаагуур чинь юу болоод байна?

Super bowl-д зориулж ямар их тээвэр хийгддэг тухай сонирхох уу?

1966 оноос эхлэн АНУ-н хөлбөмбөгийн лигийн аваргын тоглолтыг super bowl хэмээн маш өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулсаар ирсэн байдаг. Ерөнхийдөө энэ нь аваргын тоглолтоос гадна завсарлагааны үеэр болдог halftime-show нь маш алдартай бөгөөд энэ үйл ажиллагаанд зориулж алдартай уран бүтээлчид гайхамшигтай тоглолтыг үзүүлдэг.

Хөгжмийн зах зээлийн оргилд байгаа уран бүтээлчид гарч тоглолт хийх нь мэдээж дэлхий нийтийн анхаарлыг өөр дээрээ татахгүй байхын аргагүй. Сониноос энэ жилийг оруулаад сүүлийн 2 жилд Grammy Awards дээр шилдэг цомог хэмээх хамгийн нэр хүндтэй шагналыг авсан уран бүтээлч super bowl дээр үзүүлбэ үзүүлсэн тохиолдол гарсан

2-р сарын 2 дахь бүтэн сайн өдөр(орон нутгийн цагаар) зохиогддог бөгөөд тухайн аваргын тоглолт болон завсарлагааны шоу тоглолтыг үзэхээр Америкийн өнцөг булан бүрээс хүмүүс цугларч мөн зурагтынхаа өмнө удирдлагаа атган хэдэн сая хүн нэгэн зэрэг догдолж суудаг билээ.

Тэгэхээр үүнтэй холбоотой тээвэр гэж юу яриад байна вэ? Гэхээр 120+ сая үзэлт тогтоодог энэ тоглолтыг зохион байгуулагдаж байгаа цэнгэлдэхэд нь очиж үзэж буй, за гадуур нь байгаа гээд нийтдээ 80,000 гаруй орчим тооны хүмүүс иднэ, ууна. Бас бус шаардлагатай хэрэгцээний зүйлс гээд энэ бүх хэрэгцээнүүдийг тээвэрлэхэд энэ жил бас нилээн их ажил болсон байна.

1,5 тэрбум тахианы далавч л бэлдсэн гэсэн тоо байгаа бөгөөд хоол, уух зүйлс, амттан гээд нийт идэж, уух зүйлс 20,2 тэрбум долларын санхүүгийн хөдөлгөөн өрнөсөн байна.

Зөвхөн тахиаг аваад үзвэл 3,400 гаруй fully loaded semi truck(20 тонн орчим ачааг тээвэрлэх боломжтой) тээвэрлэлтэд оролцсон гэсэн үг.

Мөн 130,000 тонн авакадог(guacamole дүрлэгэнд зориулж) Мексикээс тээвэрлэсэн. За мөн тэрбум гарсан литр шар айраг гээд энэ бүхнийг тээвэрлэх нь маш их тээврийн зохицуулалтууд дунд нь шингэсэн гэсэн үг л дээ.

Ихэнхи нь хоол хүнс, уух зүйлс учир температур горимтой тээвэрлэлт хийх шаардлагатай ба энэ нь мэдээж энгийн тээвэрлэлтээс илүү нөөц шаардана гэсэн үг. Энэ болгоныг системчилж, цаг тухайд нь хүргэж том алдаа үүсгэлгүй зохицуулж байна гэдэг “утга нь өөрөө гоё л доо”.

Та юу гэж бодож байна?

Америкд финалын тоглолтонд зориулж ийм их ажил болдог юм байж, тэгвэл манай улсад ямар нэгэн онцгой арга хэмжээ болох үетэй холбоотой тээврүүд хэр их хийгддэг вэ?

Үүнтэй холбоотой зүйлс та хэр их мэдэх вэ?

Мэргэжилтний зөвлөгөө

Тээвэрлэлт нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээг хангах төдийгүй, томоохон арга хэмжээний амжилттай зохион байгуулалт болон бүхэлд нь логистикийн тогтвортой байдлыг баталгаажуулахад чухал үүрэгтэй байдаг. Манай улсын хувьд томоохон арга хэмжээ, наадам, олон нийтийн үйл ажиллагааны үеэр тээвэрлэлтийн зохион байгуулалт хүндэрч болох бөгөөд энэ үед зөвхөн ачаа тээвэрлэх бус, тухайн орчны бэлтгэл, аюулгүй байдал, оролцогчдын хөтөлбөрийг ч харгалзан үзэх хэрэгтэй.

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping