Цаагуур чинь юу болоод байна?
2026 оны төлөв ямархуу байна вэ?
Технологийн хөгжил илүү урагшилж тээврийн олон үйлдлүүд автоматаар солигдоно. Жишээ дурьдвал:
Боомт дээр хийгдэж буй ихэнхи жижиг ажлууд хүний гараар бус тусгайлан програмчлагдсан роботын үйл ажиллагаагаар бүтээд аль хэдийн эхэлчихсэн байгаа бөгөөд энэхүү жишгийг илүү их нэвтрүүлэх, улам хөгжүүлэх үйл ажилллагаанууд ихээр явагдана гэж үзэж байна.
Мөн supply chain-ы ерөнхий үйл ажиллагаан дээр суурилсан cold chain-ы ойлголт илүү өргөжиж тээврийн явц дах температурын горимын тохируулга, явцын мэдээлэл зэрэг нь илүү сайн бүртгэлтэй, удирдахад хялбар болж температурын горимтой тээвэрлэлт шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүд илүү аюулгүй, итгэлтэй байдлаар тээвэрлэгдэн захиалагчийн гар дээр хүрэх нөхцөл бүрдэнэ.
Хятадын бүс ба зам бодлого илүү өргөжих хандлагатай байна
Ерөнхийдөө бидний урд хөршийн зүгээс энэхүү бодлогоо илүү өргөжүүлж бүрэн төлөвлөгөөндөө хүрэхийг зорьж байгаа бөгөөд төмөр замаар дэлхийг өөртэйгөө холбосон бүтэцтэй болж, агаар болон далайн тээвэртэй өрсөлдөхүйц үнэ болон цаг хугацааны системийг бий болгож байгаа юм. 2026 онд Хятадын зүгээс энэ талын үйл ажиллагаан дээрээ илүү анхаарах хандлага байна.
Brexit is still on process
Их Британи буюу Английн Европын холбооноос гарах шийдвэр аль 2020 онд гарч байсан билээ. Гэхдээ үүнтэй холбоотой асуудлууд бүрэн шийдэгдэж, номондоо ороогүй хэвээр л байгаа бөгөөд үүний нэг нь мэдээж тээвэр ложистикын салбар юм. Жишээ нь цахим худалдааны салбарын захиалгууд Ангилиас Европ руу экспортоор гарахад гаалийн бүрдүүлэлттэй холбоотой нилээн их цаг хугацаа уясан асуудлууд гарч байгаа бөгөөд үүнээс болж худалдан авалт ч буурах хандлагатай байгаа. Богино зайны далайн болон агаарын тээврүүд дээр харин гаалийн бүрдүүлэлтийн асуудал арай бага гарч байгаа бөгөөд голцуу ийм замаар экспорт явагдаж байгаа. Ямар сайндаа Английн зүгээс өнгөрөгч 2025 оны 7 сард Энэтхэгтэй, 12 сард Өмнөд Солонгостой чөлөөт худалдааны гэрээ байгуулж Европ болохгүй юм бол Ази руу үзнэ гэх бодлого баримталж байх вэ дээ? Хэдий гэлээ ч тэд ямар нэг байдлаар Европтой хийх худалдааныхаа асуудлуудыг шийдэхгүй бол том зах зээлийг алдсан хэвээр байсаар байх болно. Тиймээс 2026 онд гаалийн бүрдүүлэлт, татвар гэх мэт зүйлс дээр илүү төвлөрч тээврийн хугацаа болон зардлыг багасгах арга хэмжээг түлхүү авахыг хичээх болов уу.
АНУ болон Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайн
2 том гүрний худалдааны дайн бүх дэлхий даяар нөлөөлж байгаа. Дараа жил илүү нааштай шийдвэрүүд гарч болох төлөвтэй байгаа хэдий ч шууд л зүгээр болчихно гэж байхгүй шүү дээ. Ер нь буцаж хуучны хэвэндээ орох ч үгүй байх. Тэгэхээр энэ 2 улсын болон бусад улсуудын тээвэр тээвэр ложистикийн шинэ замуудыг бий болгох хандлагатай байна. Ялангуяа Зүүн Өмнөд Ази, мөн Африк гэсэн бүс нутгууд тээвэрлэлтийн шинэ зам болж үүнийг даган тухайн бүс нутгуудын эдийн засагт ч сайжралт явагдах ерөнхий хандлагатай байна.
Sustainability in freight grows
Зөвхөн туслах үйл ажиллагаанууд дээр хиймэл оюун ухаан, робот ашиглагдаад зогсохгүй түлш ашигладаггүй тээврийн хэрэгслүүд түлхүү орж ирж байгаль орчин болон бусад холбогдох зардалд илүү ээлтэй тээврийн хэлбэрүүд дэлгэрэх хандлагатай байна.
Maersk, DHL зэрэг тээвэр зуучийн томоохон төлөөллүүд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг үйл ажиллагаандаа аль хэдийн нэгтгээд эхэлсэн байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л DHL компани Tesla Semi машиныг калифорниа дахь тээвэрлэлтэд эхний ээлжинд нэвтрүүлсэн юм. Цаашид мэдээж бүгдийг цахилгаан болгох зорилготой байгаа нь ирээдүйд том жижиг гэлтгүй компаниуд цахилгаан машин руу шилжиж дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ашиглах нь модноос гарах цаг удахгүй ирэхийн шинж юм.
Та юу гэж бодож байна?
2026 онд Монгол улсын хандлага ямар байх вэ?
Хамгийн түрүүнд одоогийн ерөнхий сайдаар ажиллаж байгаа Г. Занданшатарын тушаалаар гаалийн байцаагч нарыг шинэчилж цаашлан үүнтэй холбоотой ерөнхий үйл ажиллагааг бүрэн автоматжуулах үйл ажиллагаа илүү хурдацтай явж хэрэгжих хандлагатай. Учир нь ерөнхий сайд энэхүү үүрэг даалгаврыг “түргэн шуурхай” хийж гүйцэтгэхийг үүрэгдсэн учир шүү дээ. Ингэснээр танилын бараа, онцгой шугамаар гэх мэт тодорхойлолтууд үгүй болж гаалийн дүрэм журам бүх хүнд тэгш үйлчилж ирэх онцгой ач холбогдолтой юм.
Геополитикийн давуу талаа илүү түлхүү ашиглаж чадах уу?
Хөрш 2 орныхоо дундын тээвэрлэлтэд оролцож гол корридор нь хэвээр байх бол бидний зайлшгүй баримтлах ёстой зорилгуудын нэг билээ. Үүнтэй холбоотой үйл ажиллагаа, гэрээ хэлэлцээрүүд энэ онд түлхүү болж өнгөрсөн бөгөөд 8-р сарын сүүлээр Улаанбаатарт болсон 3 улсын хэлэлцээрт бид 1,5 сая тонн ачааг илүү тээвэрдэх боломж бүрдсэн.(50 вагонтой цувааг 1 галт тэрэг гэж тооцдог бөгөөд ойролцоох жин нь 1,5 сая тонн юм)
Мөн одоогийн манай улсад ашиглагдаж байгаа төмөр зам ОХУ-тай хамтран барьсан замууд тэр хэвээрээ байгаа бөгөөд үүнийг засаж сайжруулах, галт тэргүүдийг шинэчлэн солих зэрэг арга хэмжээнүүдийг авч, зорчигч болон ачаа тээврийг илүү хурдан явуулах боломжтой болгох эхний ээлжний төлөвлөгөө байгаа юм. Харин энэ ажлуудыг бүтээсний дараа шинээр зам тавих гэх мэт ажлууд дээр анхаарна гэж мэдэгдсэн.
Тээврийн шинэ маршрут?
Монгол Улс маань өөрөө Евро-Азийн тээвэрлэлтэд их чухал байр суурь эзлэх хандлагатай улс. Одоогийн дэлхийд өрнөж буй дайн, татварын бодлого, худалдааны дайн зэрэг асуудлуудтай холбоотойгоор тээврийн шинэ маршрутууд бий болох хандлагатай байгааг дээр дурьдсан билээ. Тэгвэл манай улс ч үүний нэг хэсэг болох боломжтой юм. Мэдээж бид өөрсдөө ч одоо байгаа тээврийн маршрутуудаа шинэчилж, илүү өргөн боломжийг бий болгох нөхцөл бүрдэж байгаа.
Уул уурхайн салбарыг түшиглэх нь тээвэр зуучийн хувьд ашигтай
Монгол Улсын хувьд мэдээж хамгийн их орлого олдог салбар болох уул уурхайд 2026 онд хийгдэх ажлууд илүү түлхүү байгаа бөгөөд мэдээж энэ бүхнийг хэрэгжихэд чухал байр суурь эзэлдэг тээвэр зууч ч энэ салбарыг түшиглэн гол үйл ажиллагаагаа явуулах нь илүү хожоотой байх болов уу. Ирэх онд мэдээж нүүрсний экспорт тэргүүлэх байр сууриа хэвээр хадгалах ч үүн дээр нэмэгдэн Оюу Толгой ХХК-ы олборлож буй зэс ихээхэн хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгаа нь маш сайн мэдээ юм.
Мэргэжилтний зөвлөгөө
Ирэх оны тээвэр зуучийн салбарын амжилт ямар байх вэ?
Хэдий олон боломж, олон сайн мэдээ биднийг ирэх онд хүлээж байгаа ч эдийн засгийн хувьд тулгарах сорилтууд өөрчлөгдөхгүй нь харамсалтай. Инфляци тогтвортой байх хандлагатай хэдий ч “still” эдийн засгийн сорилт гэж нэрлэгдэж байгаа. Тиймээс бидний хувьд илүү бодит үр дүнд суурилсан үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байна.
Тээврийн дийлэнхи байр суурь
Хятадын эдийн засгийн өсөлтийг ихэнхи шинжээчид хөөсрөл гэж үзэж байсан бөгөөд одоогийн байдлаар удаашралд ороод байгаа. Ирэх онд ч мөн энэ чигээрээ удаашрах төлөвтэй байгаа нь бидний уул уурхайн ашигт малтмалын экспортод сөргөөр нөлөөлөх бүрэн боломжтой. Гэхдээ мэдээж зэсийн баяжмалын экспорт байгаа нь энэ талын асуудлыг илүү сөрөг нөлөө багатайгаар давж гарах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой юм.
Шаардлага, стандартыг хангасан тээвэрлэлт
Ирэх онд бидний хувьд хэрэглэгчдийн шаардлага, өмнөх туршлагад тулгуурлан тээврийн үйчилгээгээ илүү сайжруулах ажлуудыг түлхүү хийхээр төлөвлөж байгаа бөгөөд бусад орчин үеийн трендүүдээс ч хоцрохгүй байж стандартыг бүрэн хангасан хамгийн хурдан бөгөөд аюулгүй тээврийг санал болгохоор ажиллаж байна.
Омни Шиппинг ХХК-ы зүгээс та бүхэнд айлчлан ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөж байна.
Хамгийн сайн тээвэр зуучийн үйлчилгээг үргэлж танд санал болгодог Омни Шиппинг олон улсын тээвэр зууч.



