Цаагуур чинь юу болоод байна?
U&K-pop
Өмнөд Солонгос болон Их Британи улсууд чөлөөт худалдааны гэрээ байгууллаа. Тодруулбал 2025 оны 12 сарын 15-нд тэдний сар гаруй хугацаанд хэлэлцсэн ажил бүтэж 2 улсын хооронд экспорт, импорт хийгдэж буй бүтээгдэхүүний 98% нь нэмэлт татваргүй гарах нөхцөл бүрдэж аль аль талуудын хооронд маш том ахиц дэвшил гарлаа.
Ингэснээр Их Британы талаас тансаг зэрэглэлийн машинууд, виски, шар айраг, салмон загас гээд маш олон төрлийн нэр хүндтэй бүтээгдэхүүнүүд татваргүйгээр Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлэгдэх бөгөөд, нөгөө талаар Өмнөд Солонгос нь гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс гээд мөн л адил өөрсдийн экспортлох боломжтой сайн гэсэн бүхий л бараа бүтээгдэхүүнээ татваргүй нийлүүлэх юм. Яг л улсад нь байгаа мэт үнээр худалдан авалтыг өөрийн эх орондоо хийнэ гэдэг юутай тансаглал билээ? Мэдээж тээврийн зардал үнэд нь шингэлээ ч ихэнхи тохиолдолд тийм ч сүрхий мэдэгдэх өөрчлөлт гарахгүй нь мэдээжийн хэрэг болов уу?
Энэ бүхэн зүгээр чөлөөт худалдааны хэлэлцээр болоод өнгөрөлгүй үүнтэй холбоотой дагалдах салбаруудад ч том нөлөө авч ирэхээр болсон байна.
Жишээ нь харилцаа холбооны хувьд 2 улсын хооронд худалдаа эрхэлж буй байгууллага төдийгүй энгийн жуулчин иргэдэд ч ээлтэй байхаар буюу roaming үйлчилгээг зардал багатай болгож мөн ашигладаг платформуудаа ч нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Мөн түүнчлэн хөрөнгийн биржүүд нь ч хамтран ажиллах гээд ерөнхийдөө энэ 2 улс маш том хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг дээр дурьдсан жишээнүүдээс харж болно.
Энэ 2 улсын хооронд тээвэр гүйцэтгэж буй тээвэр зуучууд мөн маш амар хэрнээ олон давтагдсан ажлуудыг хийх шаардлагатай болж байна гэсэн үг. Хийх ажил нь багасах учир тээвэрлэлтийн хугацаа ч илүү богино болж саад багатай болж байна гэж ойлгож болно.
Гарч болох зарим хүндрэлтэй зүйлсийн нэг нь магадгүй зарим баримт бичиг бүрдүүлэлт илүү ээдрээтэй болох боломжтой.(жижиг тээвэр зуучуудын хувьд)
Freight forwarding in Christmas holiday
Христын шашинтай орнуудад зул сарын амралт гэдэг маш том амралт, маш том баяр байдаг. Энэ үеэр тээвэр зуучууд мэдээж маш завгүй хугацааг өнгөрүүлдэг.
Тэгвэл баярын амралтын үеэр юу, юу болдог тухай зарим сонирхолтой жишээнүүдийг харцгаая:
Зул сарын амралтын үеэр цахим худалдан авалт 30%-р өсдөг бөгөөд зөвхөн АНУ-д гэхэд дангаараа 200сая ба түүнээс дээш долларын худалдан авалт цахимаар хийгддэг байна. Тэгэхээр энэ бүгдийг тээвэр зууч л хариуцаж хийх шаардлагатай болдог бөгөөд ихэнхи тохиолдолд хүмүүс цагийг нь тулгаж худалдан авалтууд хийснээр түүний ард ажиллаж буй хүмүүст цагтай уралдах ихээхэн хэмжээний шаардлага гардаг байна. Энэ нь мэдээж боомтуудад ямар их ачаалал үүсгэдэг тухай яриад ч хэрэггүй ойлгомжтой биз.
За тэгээд ямар нэгэн байдлаар цасан шуурга гэх мэт цаг агаарын хүндхэн нөхцөл байдал үүсэж, тээвэрлэлт саад учирвал ер нь нилээн л ширүүхэн үйл явдал болох нь ойлгомжтой.
Баярын амралтын тээврүүдтэй холбоотой сонирхолтой түүхүүдээс сонирхвол:
2013 онд Санта Клаусын 10,000 гаруй хувцас зул сараас өмнө тээвэрлэгдэх ёстой байсан ч цаг агаарын таагүй нөхцөл үүсэж, улмаар цагтаа тээвэрлэгдэх боломжгүй болсон хэдий ч тухайн тээврийг хариуцаж байсан тээврийн ажилчид ёстой л нойр хоолгүй ажиллаж цаг агаарын хүнд нөхцөлийг даван ерөнхийдөө боломжгүй тээврийг хийж зул сарын баярыг сантагүй байхаас аварсан гайхалтай түүх байдаг.
Зул сарын баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг АНУ-н жишээг авч үзвэл ерөнхийдөө Америкчууд жилдээ 30сая гаруй амьд гацуур мод засдаг гэх тоон үзүүлэлт байдаг бөгөөд ийм их хэмжээний модыг Орегон муж болон Канадад байх мод үржүүлэгчдээс айлын хаалганд хүртэлх тээвэр үргэлж цагтаа, боломжийн үнэтэй хийгддэг нь өөрөө нэгэн гайхалтай зүйл юм.
Тэгвэл Монголд ямар төрлийн бараа бүтээгдэхүүний эрэлт өсөж ямар төрлийн тээврүүд хийгддэг вэ?
Бид зул сараас илүүтэй он солигдож тэрхэн мөчийг илүү өргөн дэлгэр тэмдэглэж гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөдөг.
Энэ үеэр цахилгаан бараа, зарим хүнсний төрлийн бүтээгдэхүүн, тавилга, хувцас, гацуур, салют зэрэг бидний хувьд баяр болохоор санаанд ордог бүтээгдэхүүнүүдийн эрэлт эрс өсдөг.
Баяр болохоор гэртээ нэг шинэ цахилгаан бараа авч, буйдангаа шинэчилж, баярын үдэшдээ гангарах хувцасаа сонгож, гацуур модоо засан, он солигдож мөчтэй зэрэгцэн оргилуун дарс, салютаа буудуулдаг шүү дээ.
Баярын ачаалал Монголд ч хэрхэн үүсдгийг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос гаргадаг 7 хоногийн мэдээллээс харж болно. Баяр дөхөх тусам Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд байгаа нийт чингэлгийн тоо хэрхэн өсөж байгаа нь үүнийг илтгэх нэгэн хэлбэр гэж ойлгож болно.
Та юу гэж бодож байна?
Танд баярын ачаалалтай үеэр тээвэр зуучтай холбоотой гарсан асуудал байдаг уу? Ер нь баяртай холбоотой бүтээгдэхүүнүүдийг хэзээ импорт, экспорт хийх нь баярын ачааллыг мэдрэлгүй өнгөрөх боломжийг танд бүрдүүлдэг вэ? – Бидэнтэй болон бусадтайгаа туршлагаасаа хуваалцаарай!
Мэргэжилтний зөвлөгөө
Баярын холбогдолтой бүтээгдэхүүний тээвэр хийлгэж буй албан байгууллага, хувь хүмүүст түлхүү гардаг алдаа бол мэдээж цагийг нь тулгах. Учир нь улс хоорондын тээвэр гэдэг зөвхөн нэг талаас хамааралтай байдаггүй учир бусад гадаад хамтран ажиллагчид амралтын үе нь таарахад үйл ажиллагаа хүлээгдэх магадлал тун өндөр. Мөн тээврийн ачаалал үүсэх нь ч дахиад нэг асуудал болдог. Мөн холбоотой гаалийн бүрдүүлэлт ч энэ үед нилээн ачаалалтай болдог учир цаг хороогдох нь элбэг.
Тиймээс төлөвлөлтийг эртнээс хийн, таныг энэ үйл ажиллагаанд бага оролцуулж, заагдсан хугацаанд бүх асуудлыг шийдвэрлэн тээвэрлэлтийг амжилттай хийдэг тээвэр зуучтай хамтран ажиллах нь чухал.
Та бидэнтэй хамтран ажилласнаар тээврээ хугацаандаа авахаас гадна, гаалын бүрдүүлэлтээ ч хийлгэх боломжтой учир санаа зоволгүй бидэнд хандаарай!



