Цаагуур чинь юу болоод байна?
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо
11 сарын 1-с 24-н хүртэл Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 27 галт тэрэг гарсан байна.
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 500TEU буюу 250 орчим чингэлэг үлдэгдэлтэй байна.
· Wujie 3 терминал: 100TEU
· Xingang North терминал: 300TEU
· Xingang Port терминал: 100TEU
Тяньжин боомтоос 550 чингэлэг авто тээврээр тээвэрлэгдсэн байна.
Харин Улаанбаатар хотын 6 гаалын хяналтын талбайд нийт 849 чингэлэг байгаагаас ачаатай-589, хоосон-260 чингэлэг байна.
Гал дахиад гал
Гэхдээ энэ удаад хүн бэртээсэн галын осол гарлаа. Тодруулбал 11 сарын 26-нд АНУ-н Вилмингтон боомтод байсан хөлөг онгоцны хөдөлгүүрийн өрөөнд гал гарч өрөөг бүхэлд нь бүрхэн авч улмаар 4 хүн галд өртөн түлэгдсэн байна. 1 нь илүү хүнд түлэгдэлттэй байгаа нь санаа зовох асуудал болгож байгаа бөгөөд ослын шалтгааныг одоохондоо бүрэн тогтоогоогүй ч хөдөлгүүрт үүссэн асуудал гэж таамаглаж байгаа юм байна. Энэ үйл явдлын тухай АНУ-н хэвлэл мэдээллүүд тийм ч их шуугихгүй байгаа нь бага зэрэг сонирхолтой.
Ер нь АНУ-н томоос жижиг бүх боомтуудад жилд дунджаар ихээс бага түвшний 30-50 удаагийн гал түймрийн осол болдог гэсэн судалгаа байдаг.
Арабууд Шинэ Зеландтай худалдаа хийх сонирхолтой байна
Шинэ Зеланд болон Арабын Нэгдсэн Эмират улсуудын хоорондын худалдааны шинэчилсэн гэрээ тухайн улсуудын бүхий л салбарт нөлөөлөхүйц ашигтай болсон нь хоёр улсын хооронд тээвэрлэлт хийдэг компаниудын хувьд маш сайн зүйл болсон нь мэдэгдэж эхлэв. Emirates SkyCargo тээврийн байгууллага бүр ачааллаа даах нь уу? Гэтэл их тээврүүд гарч байгааг баяртайгаар мэдэгдэв.
IATA баяртай байна
Ерөнхийдөө улс хоорондын агаарын тээвэрлэлт, ялангуяа Ази-Хойд Америк гэсэн агаарын тээврийн эрэлт хэрэгцээ нилээн өсөлттэй гарсан бөгөөд 10-р сар тэр дундаа онцлох сар болж бараг өмнөх үзүүлэлтээ 2 нугалсан хэмжээний тээвэр хийгдсэн гэж мэдэгдсэн нь сайн мэдээ мэт боловч сайн бодоод үзвэл Хятад-АНУ гэсэн агаарын тээвэр ихээр хийгдсэн нь нөгөө 11 сарын 1-с эхлэх тарифын шинэ бодлоготой ч холбоотой байсан. Тэгэхээр энэ бүхэн зүгээр ч нэг олон улсын худалдаа сайжраад байгаа юм биш, хүчилсэн, аргагүй эрхэнд болсон зүйл ч байж болох юм.
Та юу гэж бодож байна?
Монголын тээвэр зуучийн салбар өмнөх үеийг бодвол илүү өрсөлдөөнтэй болов. Сүүлийн хэдэн жилд олон тээвэр зуучийн байгууллагууд шинээр үүсч, нэгэнт хөлөө олсон байгууллагуудтай өрсөлдөхийн тулд аль талаараа илүү байж болох бүх аргуудыг туршиж үзэж байгааг төрөл бүрийн тээвэр зуучуудтай холбогдож үзсэн бизнес эрхлэгч нар анзаарсан байх. Ихэнх тохиолдолд бие биенээсээ тийм ч их ялгаатай биш, давтагдсан байрын үнийн саналууд, маршрутууд байгаа нь үйлчлүүлэгч байгууллагад өөр шалгуураар тээвэр зуучаа сонгох нөхцөлийг бүрдүүлж байгаа. Жишээ нь багахан үнийн зөрүү, өмнөх хамтарч ажилласан туршлага, эсвэл бусад харилцаа холбоо зэрэг.
Ерөнхийдөө үүнээс улбаалан тээвэр зуучийн байгууллагууд илүү анхаарал татаж, илүү хямд, илүү хурдан тээвэрлэлтийг санал болгож байж үндсэндээ ялагч болох боломжтой болж ирж байгаа нь өрсөлдөөний хувьд сайн хэрэг хэдий ч энэ нь цаашлан чанаргүй тээвэрлэлтэд хүртлээ явах ч боломжтой.
Мэргэжилтний зөвлөгөө
Яавал өрсөлдөөнд ялах вэ?
Ерөнхийдөө харилцагч байгууллага бүр өөрс шаардлага, хүсэл сонирхолтой байдаг. Ерөнхий үйл ажиллагааны зүйл байх хэдий ч зарим тохиолдолд уян хатан байж хөрвөж чаддаг байх хэрэгтэй. Мөн удаан хугацаанд харилцаа холбоогоо хадгалж өөрийн брендийг нутагшуулж, харилцагчийг халамжлах бас нэн чухал.
Гэхдээ юу юунаас илүү нь ҮНЭ биш, ҮР ДҮН.
Мяанга хямд үнэ, бага хугацааг санал болгоод тухайн харилцагч бүрэн сэтгэл ханамжтай үлдэхгүй л бол дахин тээвэр явагдах нь юу л бол...
Тиймээс ямар ч ажил байсан үргэлж сэтгээлээсээ хандаж бүрэн нөөц бололцоогоо ашиглан, чанарын стандартыг чанад дагаж мөрддөг тээвэр зуучтай хамтран ажиллах нь маш чухал. Омни Шиппинг үргэлж таны тээврийг чанарын стандартын дагуу, бүх нөөц бололцоогоо ашиглан хийдэг учир танд тээвэр зууч хэрэгтэй бол бидэнтэй заавал холбогдоорой.
Санамж!
Ийнхүү Монгол улсын хувьд оны хамгийн их эдийн засгийн эргэлттэй сар эхэлж байна. Харин бидний худалдан авалт, эдийн засгийн хөдөлгөөн он гарсны дараа аль ч салбарт эрс багасдаг тухай хэн бүхэн ойлгож байгаа байх.
Энэ оны хувьд ерөнхий зургаар манай улсын борлуулалтын хувь өсөлттэй гарч байгаа хэдий ч бяцхаан задаргаа гаргаад үзвэл хүнсний бүтээгдэхүүний борлуулалт дийлэнх хувийг буюу 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа нь хүнсний бус бүтээгдэхүүнд үүссэн инфляцтай ч мөн холбоотой. Багахан хэтрүүлэгтэй хэлвэл бид өнөөдөр, маргааш идэх хоол хүнсэндээ түлхүү анхаарч байна гэсэн үг. Мухардалд орж байна л гэсэн үг л дээ.
Зөвхөн ард иргэд ч гэлтгүй байгууллагын худалдан авалтын чадвар ч буурч байгааг аль ч салбарынхан анзаарсан байлгүй. Сардаа хоёр удаагийн тээвэр хийдэг байсан байгууллага нэг болон буурч, бүр хоёр сард нэг болтлоо ч багассан тохиолдол мэдээж байгаа.
Ихэнх байгууллагууд энэ жилдээ хасахтай гарч, зарим зардлуудаа танах шаардлагатай болж байгаа бөгөөд ийнхүү зах зээлд борлуулалт өссөн хэдий ч улам танагдаад байгаа нь ийм шалтгаантай гэж харж байна.
Иймээс бүхий л харилцагч нартаа бидний зүгээс он гараад эдийн засгийн хөдөлгөөн эрс багасдаг тул үүнд бэлтгэлтэй байж, зарим хямралд тэсэж гарах бэлтгэлтэй байхыг анхааруулж байна.



