Omni shipping - Weekly news

Omni shipping - Weekly news

Цаагуур чинь юу болоод байна?

Хачирхалтай нэгэн мэдээ гарсан нь саяхан АНУ-н Long beach боомт дээр болсон 50 гаруй чингэлэгний ослын хэрэг намдаж амжаагүй байхад тухайн боомтын CEO албан тушаалыг 2017 оноос хойш хашсан Марио Кордеро энэ оныг дуусган өөрийн албан тушаалыг өгч, тэтгэвэртээ гарах гэж буйгаа мэдэгдлээ.

Тэрээр АНУ-н хамгийн чухал, хамгийн завгүй боомтыг хариуцан ажилллаж, үйл ажиллагааг нь илүү хурдасгаж, бүтцийн шинэчлэл хийж, үр ашигтай үйл ажиллагааг нэмж нэг ёсондоо сайн удирдагч байсан гэдгээрээ танил болсон хүн.

Харин ослын хойноос ийнхүү зарлаж байгаа нь хүмүүст хардлагыг төрүүлж байгаа хэдий ч өөрөө хэлэхдээ энэ бүхэн маш урт хугацааны өмнө гарсан шийдвэр байсан бөгөөд “Зүгээр л давхацчихлаа” гэж мэдэгдсэн байна.

Харин түүнээс хойш энэ том үүргийг хэн хүлээж авах, хэн энэ ачааг үүрэх эсэх нь одоохондоо нийтэд дэлгэгдээгүй байна.

 

Та юу гэж бодож байна?

Дүрсгүй хойд хөрш маань дүнсгэр байна ойрдоо.

Саяхан Беларустай хийсэн цэргийн бэлтгэлээрээ далимдуулж НАТО-г сүрдүүлсэн ОХУ нь газрын тосны үйлдвэрийнхээ 40%-тай тэнцэх хохиролыг Украйны дроны халдлагаас болж амссан бөгөөд одоо дотооддоо шатахууны хомсдолд орж ард түмнийхээ уур бухимдлыг барж байна. Цаашид Хятад, Солонгос, Сингапур зэрэг улсуудаас шатахуун импортлохоор төлөвлөж байгаа бөгөөд тэд манай улсад түлш, шатахуун экспортлогч улс учир дагаад бид ч гэсэн хомсдолд өртөж эхлэх нь тодорхой болов.

Мөн ОХУ-н ард иргэд болон зарим эрх мэдэлтэнгүүд Путин ахыгаа унагаах гээд жагсаал хийж цэрэг цагдаадаа занчуулж байна. Тэдний хувьд тэвчээр алдрах цаг нь аль хэдийн болсон шүү дээ. Өмнө нь алдах юмтай байсан хүмүүс Путины эсрэг тэмцэхээс айж байсан бол одоо дайны хөлд хүүгээ алдсан ээж, аавыгаа алдсан хүү, нөхрөө алдсан эхнэрт алдах зүйл байхгүй учир тэмцэл нь нилээн хүчтэй өрнөх шинжтэй байна. Дайнаас болж иргэд нь улсаасаа дүрвэж хэдэн жил болсон бол одоо зарим улс орнууд бүр дахиж орос хүн хүлээж авахгүй гэх хатуу сануулга гаргаж эхлэв.

Энэ бүгд Монголын эдийн засаг болон тээвэр зуучийн салбарт хэрхэн нөлөөлөхийг бодож үзье.

ОХУ-д шатахууны хомсдол үүснэ гэдэг нь дагаад манай улсад адил нөлөөг үзүүлж дээрээс нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч өсөх шалтгаан болно. Учир нь тээврийн зардлууд шатахууны үнэтэй салшгүй холбоотой тул тээврийн зардал нь өссөн бүтээгдэхүүнээс үйлдвэрүүд болон худалдааны байгууллагууд ямар нэгэн байдлаар ашиг авахыг л хүснэ. Тэр нь үнэ заавал өсөх нөхцөл болно гэсэн үг. Мөн дотооддоо ард иргэд нь үймээн самуунтай байгаа энэ үйл явдал даамжирвал хил хаах гэх мэт асуудлууд ч үүсэж болно. Ингэвэл яг үнэндээ бидний хувьд л улам бүр хүнд болно. Бизнесийн байгууллагууд бараагаа татан авалт хийх боломжгүйд хүрч, тээвэр зуучийн байгуууллагуудын олон төлөвлөгөөт ажлууд зогсож, Европоос тээвэр авч, илгээхэд нилээн хүнд болж ирэх бөгөөд олдох өөр гарц нь нилээн өндөр үнэтэй маршрут болж таарна гэсэн үг юм.

Олон бизнесийн үйл ажиллагаанд хүчээр өөрчлөлт орох буюу зах зээлд байгаа эрэлтийг хангахын тулд өөр арга замыг эрэл хайгуул хийх нь хугацаа шаардахаас гадна шинэ саад бэрхшээлүүдтэй учруулах тул яг үнэндээ ихэнх нь зүгээр л хойд хөршийнхөө ая талыг харж, төр засгаас хэлэлцээр хийхийг хүлээх байх.

 

Мэргэжилтний зөвлөгөө

Бид 2 хөршөөсөө маш олон зүйлээр хараат оршдог нь мэдээж үнэн. ОХУ-д замбараагүй байдал улам бүр нэмэгдвэл манай улсын хувьд олон асуудлууд гарах нь мэдээж. Гэхдээ хүлээж суухаас илүүтэй эртнээс яаж энэ бүхнээс бага хохирол амсах тухай аргуудыг судалж эхэлж байх нь зүйтэй.

Аль хэдийнээ Монголд шатахууны хомсдол мэдэгдээд эхэлчихсэн байгаа бөгөөд энэ тал дээр засгийн газар болон шатахуун борлуулагч компаниуд хурдан арга хэмжээ авч, өөр улсаас шатахуун импортоор авах хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллавал зүгээр.

ОХУ-н дайн болон дотоодын асуудал улам дэвэрч, хамгийн муугаар бодоход хилээ хаах нөхцөлийг ч таамаглан тээвэр зуучууд тухайн үед бэлэн байж хэрхэн тээврийн маршрутаа өөрчилж болохыг тооцоолж байх хэрэгтэй.

Хойд хөр маань тогтворгүй байгаа энэ нөхцөлд ямар ч болзошгүй тохиолдлуудыг аж ахуй нэгж, байгууллагууд тооцоолж, засгийн газрын хувьд төвийг сахихаас гадна хэрхэн ОХУ-тай холбоогоо таслахгүй байж, давхар хэт толгой бөхийчихгүй байх тухай бодож тунгаах нь зүйтэй болов уу.

Бид 2014 оноос хойш ямар ч нөхцөлд бүхий л төрлийн тээврийг дэлхийн хаанаас ч таны хүссэн газарт тээвэрлэн ажиллаж байгаа билээ. Танд найдвартай тээвэр зууч хэрэгтэй бол бидэнтэй заавал холбогдоорой.

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping