Omni shipping - Weekly news

Omni shipping - Weekly news

Ээлжит нэгэн дугаараараа та бүхэнтэйгээ мэндчилж байна. Бид энэ удаагийн дугаарт дахин улс хооронд өрнөж буй асуудлуудыг онцоллоо. Олон улсын харилцаатай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг бол танд заавал хэрэг болно гэж найдаж байна. Тухлан сууж, таалан уншина уу.

1.      Та юу гэж бодож байна?

2014 онд анх БНХАУ-н Ивү хотоос Испани улсын Мадрид хот хүрэх чиглэл бүхий тээврийн галт тэргийн зам нээлтээ хийж байсан бөгөөд Саяхан болсон Польш, Беларус улсуудын хил хаагдсан маргаантай холбоотойгоор тээвэр хэсэг саатсан байсан ба 2 талдаа нийт 16,000 mile-г 4 сар гарны хугацаанд туулж 2 улсын хооронд бараа бүтээгдэхүүний худалдаа хийгдэв. Ази-Европыг холбосон дэлхийн хамгийн урт галт тэрэгний энэхүү тээврийн зам нь БНХАУ-с Испани хүрэх замдаа Казакстан, Орос, Беларус, Польш, Герман, Франц зэрэг улсуудыг дайрдаг нь энэ дунд асуудал үүсэхэд тээвэр зогсоход хүрэх эрсдэлтэй байсан юм.

БНХАУ-н нилээн их хэмжээний тээвэр саатаад байсан учир далдуур оролцохоос өөр аргагүйд хүрч Польш хилээ нээх үйл явдалд нөлөөлсөн бөгөөд Польш ч өөрсдөө оролцож өгөхийг гуйсан. ОХУ өөрсдийн ямар хүчтэйг дрон нисгээд л харуулсан бол яг үнэндээ БНХАУ бүгдэд нь: “Та нарын яах чинь бидэнд ямар ч хамаагүй. Бидний тээвэрлэлт ингэж удаан сааталтай явж болохгүй.” гэсэн хариуг барьж байгаа хэрэг боллоо. ОХУ ч гэсэн Европыг сүрдүүлэх оролдлого нь амжилттай болсон учир илүү үйлдэл дахиж хийсэнгүй.

Хэдий ихэнх тохиолдолд тэд андууд ч гэлээ алдагдал хүлээнэ гэсэн үг бол биш! ОУХ тийм журмаар явдаггүй гэдгийг БНХАУ үзүүлэв. Ерөнхийдөө бол энэ 2 том гүрний хэрэгжүүлж буй арга хэмжээ нь өөр ч гэлээ эцсийн зорилго нь бага зэрэг төстэй. Ашигтай бүхнийг өөрсөддөө авах. Ноёрхлыг тогтоох. ОХУ-н хувьд дайн, түрэмгийллийн аргаар явж байгаа бол, Хятадын хувьд зөөлөн хүчний бодлого маягтай. Гэхдээ соёлын довтолгоо гэхээс илүү санхүү, улс орны хөгжлийн туслалцаа гэх мэт зүйлээс аажимдаа явуулж буй.

2.      Та юу гэж бодож байна?

Ёстой зүгээр ажил хийлгэчихнэ ч гэж байхгүй юм аа. Заавал нэг ямар нэгэн асуудал. Гэхдээ харамсалтай нь бид энэ байтугай асуудлыг давж үзсэн арвин туршлагатай учир ямар ч буруу алхсан мөргүй байлаа.

Яг үнэндээ бол бид нар бол зүгээр л аятайхан амьдармаар байна. Гэхдээ том гүрнүүдийн санаа огт өөр байгаа нь бидний тайван амьдрах эрх чөлөөнд халдаж байгаа зүйл болсоор байна. Том гүрнүүд хоорондоо сөргөөцөлдөж эхэлвэл багачууд бид л сэтгэлийн шарх сэмэрхий дээлтэй үлдэнэ гэсэн үг юм.

3.      Мэргэжилтний зөвлөгөө

Хамгийн түрүүнд олон улсын томоохон үйл явдлуудад секунд ч алдалгүй хариу өгч тухайн нөхцөл байдалтай хурдан дасан зохицож үлдсэн бүх хувилбаруудыг ашиглах бүрэн боломжтой болох ёстойг бүхий л тээвэр зуучтай холбоотой ажил хийдэг байгууллага, хувь хүмүүст зөвлөж байна. Мөн зөвхөн улс хоорондын хурцадмал байдлаас гадна байгалийн гамшиг ч ихээхэн саад учруулдаг учир хамгийн түрүүнд зөв их сурвалжаас мэдээллийг хурдан авч ажлаа зохицуулах хэрэгтэй. Хэрвээ ачаа тээвэрлүүлж буй үйлчлүүлэгч бол аль тээвэр зууч ямар агентуудтай хамтран ажиллаж буй, стандартыг хэрхэн баримталж буй, хэрвээ хэцүү нөхцөл үүсвэл асуудлыг хэрхэн шийдэж буй байдлаар нь дүгнэлт хийж тээвэр зуучаа зөв сонгохыг зөвлөж байна.

Та тээврийн бүх процессуудаа бидэнд даатгаж хамгийн чанартай, найдвартай тээврийг хийлгэж ачаагаа авмаар байвал бидэнтэй холбогдоорой.

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping