Omni shipping - Weekly news

Omni shipping - Weekly news

1. ЦААГУУР ЧИНЬ ЮУ БОЛООД БАЙНА?

California Port Incident - Ачааны Контейнерууд Устах Үр Дагавар
California-ийн Long Beach боомтод болсон ачааны контейнерууд унах эрсдэл, энэ нь тээвэр, аюулгүй байдлын талаар ямар нөлөө үзүүлэх вэ? Тус хэрэг явдал хэдий ихээр анхаарал татаж байгаа ч, үүний ард байгаа аюулгүй байдлын асуудал хэр гүнзгий вэ? Ачаа тээвэрлэлтийн алдаанаас юу суралцах вэ? Төмөр зам, агаарын тээврийн аюулгүй байдлыг хэрхэн сайжруулах боломжтой вэ?

2025 оны 9 сарын 9-ий өдөр АНУ-н Калифорниа мужийн long beach боомтод маш санаандгүй байдлаар тээврийн хөлөг онгоц дээрх чингэлэгүүд нурж унасан маш том осол гарлаа. Эх сурвалжууд 40, 50, 60 ширхэг чингэлэг байсан гэх зөрүүтэй мэдээллүүд байгаа ч хамгийн итгэж болох тоо нь 50 ширхэг гэж үзэж болно.

Тэгвэл багахан тоо бодоод үзье.
1 ширхэг чингэлэг ойролцоогоор 100,000$ үнэ бүхий ачаатай байлаа гэж бодоход нийтдээ 5,000,000$ орчим хохирол учирсан байгаа юм. Гэхдээ энэ бол хамгийн боломжит бага тоо гэж үзэж болно. Учир нь мэдээж тэнд илүү үнэ цэнэтэй ачаа байсан л байж таараа шүү дээ.

За тэгвэл энэ бүхэн яг юунаас үүдэлтэй вэ? Гэдгийг авч хэлэлцье. Осол гарах үед тухайн хэсэгт далайн давалгаа бага зэрэг хүчтэй байсан гэх мэдээлэл байгаа ба чингэлэгүүдийн өрөлтийг буруу тооцоолсноос болж нурахад хүрсэн байх хамгийн өндөр магадлалтай байгаа юм байна. Ачихдаа хөнгөн чингэлэгүүдийг доор нь байрлуулсан, бэхэлгээг сайн хийгээгүй, мөн бага зэрэг давалгаа гээд олон хүчин зүйлээс үүдэлтэй ийм зүйл болсон байна.

 

 

Гаалийн хүнд суртал баяртай

Тэргүүн шадар сайд Н. Учралын ахалсан “Экспортыг нэмэгдүүлж, импортыг дэмжих” ажлын хэсэг гаалийн хяналтын журмыг шинэчлэн байгуулж цахимжуулав. Гаалийн байцаагч нарын 85 алхамт хяналтыг цахимжуулж 72 цагийн дотор бүгдийг шийддэг байхаар тогтоож гаалийн байцаагч нарын хүнд суртал, авилга, бусдын бизнесийг гацаанд оруулах эрсдэлүүдийг багасгахаар алхам хийж байгаа нь энэ салбарт гарч буй ахиц дэвшил юм.

Нийт 18,000 гаруй иргэд аж ахуй нэгжээс санал асуулга авсны үр дүнд ийнхүү шийдвэр гаргаж цахимжуулж байгаа ба хамгийн их хүнд суртал, гацалт хаана байна яг тэрийг аль болох бүрэн зогсоох гэсэн хүсэл зорилготой байсан нь их нүдээ олсон зүйл боллоо.

2. ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?

- Ингээд л нурж унаад байвал баталгаатай тээвэр гэж ер нь байгаа юм уу?

- Гаалийн асуудал ингээд бүрэн шийдэгдсэн үү?

3. МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨ

Тээвэрлэж буй ачаа, орчин нөхцөлөөс хамаарч ямар ч чингэлэг 100% аюулгүй биш. Орчин үеийн технологиудтай нягт уялдан ажиллаж, боломжит эрсдэлүүдийг тооцоолон, хамгийн гол нь алдаа гаргалгүй стандартыг ягштал баримталдаг тээврийн агентуудтай хамтардаг тээвэр зуучийг сонгох хэрэгтэй.

Гаалийн хяналт, процессийн хувьд систем бүрэн нэвтэрч бүх талдаа системийг бүрэн ашиглаж уялдаа холбоотой болтол дүгнэлт хийх хэрэггүй. Гэхдээ мэдээж энэ бол маш том цаг хугацаа хэмнэсэн шийдэл болж чадсан.

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping