
Цаагуур чинь юу болоод байна?
FedEx is flexing its capacity.
FedEx нь дэлхий даяар тээвэрлэлт хийдэг нилээн том тоглогчдын нэг бөгөөд Ази болон Америк тивүүдийн тээвэр дээр орж буй орчин цагийн өөрчлөлтүүдэд зохицож нэг удаагийн тээвэрлэлтийн багтаамжаа өөрчилж хамгийн анхны boeing 777 онгоцыг Аляаска муж болон Сингапурын чиглэлд нисгэсэн байна. Boeing 777 бол “wide body” буюу зорчигч болон ачааны илүү их багтаамжтай онгоц юм.
Ерөнхийдөө дэлхий дахинаа өрнөж буй худалдааны дайн, эрс өөрчлөлтүүд, улс орнуудын хийж буй импорт, экспорттой уялдуулан ийм шийдэлд хүрч байгаа бөгөөд удахгүй ачаа тээвэрлэх давтамж болон үнэ ч удахгүй өөрчлөгдөх боломжтой гэж үзэж байна.
Mexico nacho taco!!!!
Мексик болон АНУ-н хооронд хийгдэх худалдаан дээр төрөл бүрийн бараанд олон янзын өндөр татвар тогтож байгаа шалтгаанаас үүдэн мексикийн үйлдвэрүүд зарим нь бүр хаалгаа бариад эхэлжээ.
Зонхиолох нь хилийн ойролцоох үйлдвэрүүд буюу анхнаасаа зөвхөн АНУ-руу бүтээгдэхүүн гаргах зориулалттай байсан гэсэн үг.
Мэдээж Мексик бол хойд хөршүүддээ үргэлжийн дарлуулах маягтай оршдог улс. Иргэд нь ч хойшоо орох гэж бөөн юм болж, Трамп бүр хана барина л гэж анх гарч ирсэн. Гэхдээ муусайн Америкчууд амралт нь болохоор л манайхан фукуок руу цувдаг шиг бүгдээрээ Cancun руу цувж далайн эрэг дээр биеэ шарж хэвтэцгээдэг. Спортын тамирчид нь амралтын үеэрээ түлхүү тийшээ очдог учраас бүр хожигдсон багийн тамирчдыг шууд cancun руу яв гээд шоглодог наргиан хүртэл бий.
Том гүрний бодлого учраас яг иймэрхүү ажилгүйдэл зэрэг үүсэх нь ойлгомжтой асуудал биз ээ. Мексикчүүдийг жаргалтай байлгахгүй, аа гэхдээ бас бүр мөсөн сүйрүүлчихгүй.
Britain out bitchxs!
Их Британаас АНУ-руу гарч буй экспортын хэмжээ, за ер нь энэ 2 улсын хоорондын худалдаа наймааны үзүүлэлт сүүлийн 3 жилийнхээ доод хэмжээнд хүрлээ.
Өмнө 7 хоногт дурьдсантай адил бас л татварын бодлоготой холбоотой ба дээрээс нь Brexit ч хамгийн анхны нөлөө байсан гэхэд хэлстэхгүй. Ер нь л энэ 2 гүрний худалдааны бодлого, харилцаа нилээн тааруу тийшээгээ хандаад эхэллээ.
Саудын Араб дахиад л баярхаж байна!
Саудын Араб-д хэрэгжиж буй маш том төсөл болох NEOM хотыг барих үйл явцад тээвэр зуучтай холбоотой зүйлс давхар хөндөгдлөө. Анх $500 тэрбум долларын өртгөөр бүтэх бүх юм нь ухаалаг хот барина гэж сенсаци дэгдээсэн нь үнэхээр л биеллээ олж байна.
Ер нь Арабууд бараг орж болох бүхий л салбарт маш их мөнгө хаяж(тэр тусмаа спорт) дэлхийд эзлэх нэр хүндийн байр сууриа ахиулахыг ихээр оролдож байгаа билээ.
Тэдний хувьд боомтыг тэр чигт нь ухаалаг технологи ашиглах шийдэж, тээвэр зуучтай холбоотой зүйлсийг аль болох хүний оролцоог маш бага байхаар зохицуулж байгаа юм байна.
Ачааны байршил, ажих, буулгах, тээвэрлэх явцыг урьдчилан хөгжүүлсэн ухаалаг системээр бүрэн хяналтандаа авч, талбайн робот болон автомат ачигч машинуудаар асуудлыг бүрэн шийднэ хэмээн амлав.
Хүргэлтийг мэдээж дахиад л нөгөө технологи түлхүү зонхилсон тээврийн хэрэгслүүд.
Энэ хот дэлхийн жишиг хот болж хамгийн сүүлийн үеийн бүх технологийн шийдлүүд зөвхөн тэр газарт л хуран цугларах шинжтэй.
Юу гэж бодож байна?
FTL болон LTL тээвэрлэлтийн ялгаа илүү гарсаар байна.
Дэлхий дахинд худалдааны нилээн ширүүн өрнөлүүд болж байх зуур бараа тээвэрлэлтийн үнэ яаж өөрчлөгдөхгүй байх билээ.
FTL ачаа буюу бүтэн чингэлэгт зөвхөн өөрийн бараа, бүтээгдэхүүнийг ачуулах нь илүү үнэтэй болж байгаагийн хэрээр LTL буюу түүврээр ачуулах үнийн дүн илүү бага тусах болж.
Товчхондоо бол энэ нь худалдааны зах зээлд та хэр том байр суурийг эзэлдэг нь эргээд танд илүү их зардал гарах нөхцөлийг үүсгэж байна гэсэн үг.
Яагаад FTL үнэ өсөж LTL үнэ буурч байгаа вэ?
Мэргэжилтний зөвлөгөө.
FTL үнэ өсөж LTL үнэ буурч байгаа хамгийн энгийн шалтгаан бол зардал.
FTL бол “Миний ачааг ачаад өгөөч, pls?” гэсэн үг бөгөөд тээвэрлэлтийн бүтэн зардал буюу жолооч, түлш гээд олон төрлийн урсгал зардлууд гардаг. Дээрээс нь татварын өөрчлөлт ч нөлөөлж байгаа.
Харин LTL бол “Миний ачааг хэн чинь ачих вэ?” аль чансаатай нь ач, май! Гэсэн утгагай нь зардал ямар хэмжээнд багасах боломжтойг харуулж байгаа.
Тэгэхээр байгууллагууд ачаагаа ачуулахдаа хэрвээ боломжтой бол түүвэр ачаа буюу LTL, мөн PTL-г сонгож, үнэхээр өөр аргагүй нөхцөлд FTL-р ачих нь зардалд илүү хэмнэлттэй тусна гэдгийг анхаарах нь зүйтэй.