Omni shipping - Weekly News

Omni shipping - Weekly News

Ээлжит нэгэн weekly news-р уулзаж байгаадаа баяртай байна. Энэ 7 хоногт тээвэр зуучийн салбартай холбоотой сонирхолтой зүйлс юу болов? Хэрвээ тээвэр зуучид байхгүй бол бидэнд ямар сөрөг нөлөөтэй вэ? гэдгийг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Тухлан уншина уу!

1. Цаагуур чинь юу болоод байна?

Худалдааны дайн нааштай шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байгаа нь тээвэр зуучуудад сөрөг нөлөө болсоор л байна.

Саяхан АНУ болон БНХАУ нар тарифын гэрээгээ 11 сарын 10-ны өдрийг хүртэл буюу 90 хоногоор сунгаж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь хэдий сайн шийдвэр болов ч талууд тарифын гэрээг сунгахаас бусдаар нэгэндээ найр тавьж өгөх шинж байхгүй байгаа нь худалдааны дайн илүү удаан үргэлжлэхийн шинж бололтой.

Тээвэр зуучийн хувьд энэ мэдээ мэдээж сайнаар нөлөөлөх буюу огцом үнийн өсөлт, илүү өртөг зэрэгт арай бага анхаарах боллоо. Гэхдээ мэдээтэй байхад илүүдэхгүй шүү! Цаадуул чинь яаж ч мэднэ.

Аа харин багачууд бид чинь яах билээ?

Америк дахь худалдааны бизнес эрхлэгч нар худалдааны дайнаас үүдэлтэй өндөр тарифтай яаж тэмцэж байна гээч!?

Дахиад л нөгөө хиймэл оюун ухаан! Тэд баяр, тэмдэглэлт өдрүүдтэй холбоотой бараа бүтээгдэхүүнүүдээ нилээн эрт буюу хэдэн сарын, за бараг хагас жилийн өмнө захиалж өртгөө бууруулахаас гадна яаж илүү бага тарифаар оруулж ирэх тухай хиймэл оюун ухааныг ашиглан шийдэж байна.

 

DB Schenker болон DHL гэх логистикийн 2 хүчтэй компани бараг л сайн болсон охиноо булаацалцаж байгаа мэт юм болж эцэст нь DHL болон Tesla хамтран тээвэр зуучийн зардал, эрсдлийг багасган хорт утаа ялгаралт агаарын бохирдолтой тэмцэж тээврийн машиныг бүрэн цахилгаанжуулах ажлыг эхлүүлсэн.

Логистикийн салбарт ашиглагддаг хүргэлт, тээврийн авто машинууд дэлхийн нийт түлшний бохирдлын 75%-г ялгаруулдаг гэх бодит судалгаа байдаг бөгөөд DHL компани энэ бүхний эсрэг тэмцэх дорвитой арга хэмжээ авахаар шийдэж Tesla-тай хамтарч байгаа нь энэ юм.

DHL-н энэхүү алхам бол тээвэр зуучид ирээдүйд гарах нь тодорхой байсан өөрчлөлтүүдийн нэг мөнөөсөө мөн буюу байгалийн хий, шатахуун ба түлшний хорт утаа зэргийг бууруулаад зогсохгүй энэ салбартаа анхдагч нь болж бусад тээврийн салбарын тоглогч нартаа өндөр босго, үлгэр жишээ нь болж байгаа юм.

Isaac Netero(Hunter x hunter)-н хэлснээр хүн төрөлхтөн бид хязгааргүй хөгжлийн бололцоотой. Энэ нь ч үнэн. Гэхдээ бид нэг л зүйлийг үргэлж санах хэрэгтэй. Тэр нь бид хязгаарлагдмал байгалийн нөөцтэй гэдгийг. Та бүхэнд үргэлж байгаль, эх дэлхийгээ хайрлаж байхыг хүсье!

2. Та юу гэж бодож байна?

Нэг л өглөө сэрэхэд Монгол улсын бүх тээвэр зуучийн газрууд ажиллахаа больж хэн ч ямар ч импорт, экспорт хийхээ больвол юу болох вэ? Яг л COVID-19 өвчний үе шиг хилүүд хааж хүнээс өөр юу ч хил давах боломжгүй болвол бид хэр удаан оршин тогтнох бол?

Монгол шиг хамгийн энгийн хэрэгцээгээ ч гадны улсуудаас хангадаг улс хэрвээ ийм зүйл болвол яаж даван туулах бол?

Эхний өдөр: Энэ мэдээ зарлагдсан даруйд хүмүүс улс даяар галзуурч дэлгүүрүүдээс авах боломжтой өдөр тутмын хэрэглээний зүйлс бүрээ мөнгөнийхөө хэмжээгээр чадахаараа ихийг авах нь ойлгомжтой. За тэр нойлын цаас ч их үнэд орох байлгүй.

Харин эмийн салбар яах бол? Худалдан авахын тулд арай эмчийн бичгээ авчир гээд хүмүүс таньдаг эмчээрээ их хэмжээний эм бичүүлж аваад ар, урдуур хахууль өгөх юм биш биз дээ?

            За эхний өдрийг иймэрхүү худалдан авалтуудаар давдаг юм байж гэж бодоход дараа нь яана гээч?

Хоёр дахь өдөр: Галзуурал үргэлжилсээр... Эм, шатахуун болон түлш, хоол хүнсний зүйлс шууд хомсдолд орно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Улс орон даяараа хомсдол үүсэж төгрөгийн ханш түүхэн дээд хэмжээгээр унах боломжтой. Учир нь бараа бүтээгдэхүүний эрэлт эрс өсөж байгаа учир бүгд л худалдаалж буй бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ шүү дээ.

Гурав дахь өдөр: Хомсдолын хөөсрөл хөдөө нутгийг ч тойрохгүй нь мэдээж. Орчин цагийн малчид чинь бензинээс эхлээд ахуй амьдралдаа ашигладаг болсон бүтээгдэхүүн маш их болсон. Мөн албан байгууллагууд болон төр засаг манай улс гаднаас орж ирж буй бараа, бүтээгдэхүүн дээр л тогтдог байсныг ойлгох биз.

Тав дахь өдөр: Манай улсын бүх л уул уурхай, барилгын компаниуд үйл ажиллагаа нь зогсож за тэгээд хамгийн гол нь үйлдвэрүүд түүхий эдгүй болсон учир юу ч хийж чадахгүй байдалд орж түүхий эдүүдээ дотоодоос хайх явц өрнөж зах зээлд үүссэн түүхий эдийн тэр их эрэлтийг дааж нийлүүлж чадах нийлүүлэгч олдохгүй нь ойлгомжтой.

Тэгэхээр бид бараг энгийн талх авахад ч маш хүндрэлтэй болж эхэлнэ гэсэн үг юм.

 

Долоо дахь өдөр: Нэгэнт л тээвэр зуучууд бүгд байхгүй болчихсон учир төр засгаас хариу арга хэмжээ авахыг оролдох хэдий ч хэр үр дүнтэй байх нь эргэлзээтэй. Хөрш болсон 2 улсаасаа тусламж гуйж үзэх нь мэдээж хэрэг ч гэлээ шууд л за тэгье гээд гаргаад өгөх бараа бүтээгдэхүүн, хүн хүч гэж байхгүй. Дор хаяж дахиад 7 долоо хоногийн хугацаа хамгийн багадаа орно(Хятадууд маш хурдан арга хэмжээ авах боломжтой учир ингэж богино хугацааг таамаглав).

Мэдээж тээвэр зуучиуд хаашаа нь мэдэгдэхгүй хийсэн алга болсон энэ үед сэргэлэн бизнес эрхлэгчид шууд энэ асуудал руу ханцуй шамлан орох боломжтой. Гэхдээ бүхнийг эхнээс нь эхэлнэ гэдэг асар их хугацаа, туршлага шаарддаг учир маш хурдан хугацаанд бизнес моделоо босгож ажиллуулж эхлэхийн тулд одоогийн уламжлалт тээврээс шал өөр галзуу санаанууд гарч тэднээс нэг нь бүтээд бүр тээвэр зуучийг шал өөр түвшинд хүргэчих ч юм бил үү? Мэдээж төрийн зүгээс энэ тал дээр маш их оролцож, заримд нь дэмжлэг үзүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ төр оролцсон болгон манайд нэг л бүтэлгүйтээд байгааг бид огт мартаж болохгүй.

Та бүхнээс дахин асууя. Манай улс ямар ч тээвэр зуучгүйгээр хэр удаан хямралд өртөх вэ? Ер нь оршин тогтнох боломжтой юм уу? Бидний гаргасан таамгууд бол хамгийн гэгээлэг байдлаар гаргасан таамаг хэдий ч бодит хэрэг дээр хүн нэг нэгнээ хөнөөх хэрэг ч мундахгүй гарч болзошгүй. Cuz its total chaos.

Хэрвээ ийм зүйл болвол бид энэ хямралаас хэрхэн гарах вэ? Танд ямар шийдэл байна?

 

3. Мэргэжилтний зөвлөгөө

Хамгийн түрүүнд үнэнтэй нүүр тулах буюу okay үнэхээр л импорт, экспорт хийх боломжгүй болсон юм байна цаашид яах тухай шууд бодож эхлэх нь зөв. Маш их айдас, дарамт энэ улсын хүн бүрт мэдэгдэх болно. Нийгмийн сэтгэл зүйг төр засгийн зүгээс тайван байлгахыг хичээх нь хамгийн түрүүнд хийх ажлуудын нэг. Дараа нь аюул боллоо гэж зарлахын оронд маш тайвнаар бид хэрхэн эв нэгдэлтэйгээр энэ хямралыг давах тухай сайн ухуулга хийж эхлэх хэрэгтэй. Харин далдуур бүхий л боломжит оролдлогуудыг хийж үзэх нь зөв.

Яаж ч тайван байлгахыг хичээсэн бай хөргөгчөө онгойлгоод идэх талхгүй, нойл ороод арчих цаасгүй хүн бүрт мэдэгдэх хэцүү байдал цаашлаад survival skill нь тултал хөгжчихсөн ард түмнийг бий болгох ч боломжтой. Технологи, бизнесийн маш олон янз бүрийн санаа, шийдлүүдийг тал талаас бий болгох нь бараг л байгалийн жам ёсны зүйл. Дарамт, хэцүү бэрхшээлүүд илүү сайн бүтээлүүдийг бий болгодог гэдгийг хүн төрөлхтөн хэдийнээ 2 том дайнаас ойлгож авсан шүү дээ.       

Ард иргэдийн хувьд ёстой л 13-р зуун руу буцаж ааруулаа идэж айргаа уугаад за бараг л жаргаад байгаа юм биш үү? Гэхдээ хэн бүхэнд тийм байдалд шууд очих боломж олдохгүй нь мэдээж.

Хамгийн том нөлөөлөх хүчин зүйлс нь төр засаг, 2 хөрш, хамгийн сүүлд нь шинэ тээвэрлэлтийн санаанууд юм. Бага зэрэг аз хэрэгтэй. Үлдсэн нь бүгд хичээл зүтгэл дээр бий болно.

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping