
Ийнхүү бид та бүхэнтэйгээ ээлжит нэгэн weekly news-р уулзаж байгаадаа баяртай байна.
Энэ 7 хоногт халуухан шинэ мэдээнүүд дүүрэн байгаа бөгөөд бидний хувьд харамсмаар, баярламаар зүйлсүүд энэ салбарт олон болж өнгөрлөө. Ийнхүү мэдээндээ орцгооё!
1. Цаагуур чинь юу болоод байна?
Хиймэл оюун ухаан нөлөөгөө үзүүлээд эхэлсэн байна.(Maersk)
1904 онд Дани улсад үүсгэн байгуулагдсан дэлхийн тээвэр зуучийн салбарын томоохон тоглогчдын нэг Maersk компаний захирал Vincent Clerc саяхан хийсэн мэдэгдэлдээ тухайн байгууллага google gemini-г ашигласнаар эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн нь эрс мэдэгдэж байгаа тухай ярьсан ба хөрөнгийн зарцуулалт, түлшний хэрэглээ гээд олон зүйлсээс маш ашигтай хэмнэлт хийж эхэлсэн нь энэ жилдээ 250сая$-н хэмнэлт гаргахыг зориход хүргэсэн бөгөөд бүх зүйл нь санаснаар болвол 2026 онд бүр 500сая$-н хэмнэлт гаргахыг төлөвлөж байгаа гэж байна шүү!
Peak season айсуй(Midland pallet trucks)
Энэ он удахгүй шувтарч жилийн эцсийн сарууд төд удалгүй хаалга тогших дөхөөд байна. Харин тэр цаг бол худалдааны бизнес эрхлэгчдийн хувьд бас нилээн завгүй өнгөрдөг буюу маш олон төрлийн хямдралууд, урамшуулалт худалдаа зэрэг болдог нилээд завгүй улирал байдаг билээ. Английн Midland pallet trucks компани нь өргөгч паллетыг маш олон төрлөөр нь худалдаалдаг бөгөөд оны сүүлийн шуурганд бэлдэж буй бусад байгууллагууддаа туслах зорилгоор “back to business” аяныг өрнүүлж эхэлсэн бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүнээ хямдралтайгаар худалдаалж компаниудад тулгардаг бараа бүтээгдэхүүнийг зөөх зэрэг ярвигтай асуудлуудыг нь шийдэж өгөхөөр ажиллаж байгаа юм байна. Бараг л эдний маркетинг болчихвуудаа... xD
Англи болон Энэтхэг хоорондын худалдаа илүү хялбар боллоо.
Английн зүгээс Энэтхэгт тогтоох татварын хувиа 10%-р бууруулж хоёр улс хоорондын бараа бүтээгдэхүүний худалдааг £25.5сaя хүртэл өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байна. Бүр үүнийгээ India-UK free trade agreement(FTA) гээд нэрэлчихсэн байгаа юм байна.
Тэгвэл манай улсын хувьд энэтхэгт голдуу түүхий эд экспортлодог билээ. Тэгэхээр энэ сүлжээнд нь оролцохыг хүсвэл бид энэтхэгтэй хийх худалдаагаа илүү буюу гаргадаг экспортоо бага зэрэг нэмэх боломжтойг судлаад энэ тогоонд хошуугаа дүрэхэд бидэнд алдаад байх юм байхгүй гэж бодож байна. Цаашид манайхтай ч татваргүй шахуу худалдаа хийчихдэг болох ч юм бил үү? Хэн мэдлээ. Гэхдээ энэтхэгчүүд баруун тийшээ тарсаар байгаад бараг энэтхэг хүн нь энэтхэг хүндээ туслаад байгаа юм шиг л болчихсон байх дөө.
Donald Trump-н хавхнаас гарах арга байна!
Арабын нэгдсэн эмират улсад төвтэй Aramex компаний Англи улс дах салбар Америк руу бараагаа тээвэрлэхдээ эхлээд Канад руу оруулаад тэндээсээ газраар Америк руу оруулж байгаа нь нөгөө айхтар нэмэгдэл, дарамтуудыг туулахгүйгээр үйл ажиллагаагаа өрнүүлэх боломж гаргаж өгсөн бөгөөд хамтран ажилладаг олон байгууллагууддаа боломж гаргаж өгсөн овжин үйлдэл бөгөөд давхар Англи болон Америк гэсэн хоёр улсын бага зэрэг зөрчил яваад байна гэж олон улсын харилцааны судлаачид үзэж байна.
2. Юу гэж бодож байна?
Урд хөрш маань Ирантай зуузай холбов.
Иран болон Хятад улсыг холбосон төмөр зам баригдана гэж байсан нь саяхан мэт л санагдаж байна. Гэтэл энэ 7 сарын сүүлд тэр төмөр замаа нээчихсэн байгаад зогсохгүй ингээд Хятад болон Европыг холбосон гүүр улс нь Иран болсноор түүнийг дагаж маш их хөгжил дэвшил тэнд харагдаад эхэллээ гэсэн үг.
Нэг талаас нь харвал бидний хувьд бага зэрэг бухимдмаар байж болох ч өнгөрсөн тэр төмөр зам гацаасан зүйлсийг түрдээ хаяад байгаа боломжуудыг харах хэрэгтэй буюу бид ч гэсэн шинэ баригдсан төмөр замаар нь Хятад болон Иран за бүр цаашлаад илүү олон Европын улсууд руу бүтээгдэхүүнээ гаргах, мөн оруулж ирэх боломжтой болж байгаа нь баярлууштай хэрэг билээ.
Харин та энэ тухай юу гэж бодож байна? Бидэнд ашигтай юу? Эсвэл бүр алдагдалтай юу?
3. Мэргэжилтний зөвлөгөө
Нэгэнт бид төмөр замаа барьж чадаагүй учир одоо байгаа боломжуудыг ашиглаж (жишээ нь: Хятад-Иран) импорт болон экспортуудыг хэрхэн өөрсөддөө ашигтай эргүүлэх тухай бодох хэрэгтэй. Эдгээр улсуудтай стратегийн түншлэлийг байгуулж хамтран ажилласнаар харилцан бие биедээ ашигтай тээврийг хийх боломжтой болно.