Omni shipping - Weekly news

Omni shipping - Weekly news

Омни Шиппинг олон улсын тээвэр зуучийн зүгээс та бүхэндээ 7 хоног бүрийн мягмар гарагт дэлхий дахинд болон Монголд болж өнгөрсөн тээвэр зуучтай холбоотой сонирхолтой үйлд явдлууд, тээвэр зуучтай холбоотой сонирхолтой баримтууд болон мэргэжлийн зөвлөгөөг хүргэхээр боллоо.

Ийнхүү хамгийн анхны мэдээгээрээ та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

  1. Цаагуур чинь юу болоод байна?

Импортлогч орны сул тал улам бүр ихсэх шинжтэй болоод ирлээ. Саяхан Доналд Трамп шинэ худалдааны тариф тогтоож зарим улс орнууд болон нэр төрлийн барааны тарифыг нэмсэн бөгөөд энэ нь АНУ-д шинэ ажлын байр бий болгох, мөн яг одоо өрнөж буй худалдааны дайнд давуу тал олох боломжтой байж болох ч багачууд бид чинь үрэгдчих гээд байх юм...

Тээвэр зуучийн салбарт тээврийн зардал нэмэгдэх, хугацаа хойшлогдох, мөн зарим компаниудад санхүүгийн хүндрэл ч учруулах магадлалтай ба бусад бүх салбарт мөн адил сөрөг нөлөө дагуулах эрсдэл өндөр байгаа юм.

Зах зээлд буй нийт барааныхаа 70% - 75%-г импортоор авдаг манайх шиг улсад юмны үнэ нэмэгдэх шиг хэцүү зүйл байхгүй шүү дээ...

Валютын ханш болон банкны бодлогын хүүд ч ирээдүйд өөрчлөлт орох магадлалтай тул та бүхэн болзошгүй эрсдэлүүдийг сайн тооцож цаашдын бизнесээ улам өргөжүүлэхийг хүсье!

  1. Юу гэж бодож байна?

Та бүхний зарим нь supply chain, Iot гэх мэт технологийн шийдлүүдийн тухай өмнө нь сонсож байсан л байх.

Харин хиймэл оюун ухаан энэ бүгдтэй нийлж ажиллах нь цаг хугацаа, зардал гээд ёстой л хамгийн үнэтэй зүйлсийг минь хэмнэх чадалтай болох нь байна шүү дээ!

За эхлээд товчхон тайлбарлая:

IOT(Internet of things) – Монголоор юмсын интернэт гэх технологи нь төхөөрөмжүүдийг системд холбож тухайн төхөөрөмжийн төлөвийг хянах, өөрчлөх буюу нэг удирдлагаар бүхнийг хийх боломжийг олгож бидний амьдралыг хялбарчилж байгаа шийдэл юм.

Supply chain – Blockchain дээр суурилсан буюу бас л бүртгэлийн систем гээд маш энгийнээр тайлбарлачихад болно. Тухайн бараа юунаас гаралтай, яаж бий болсон, хэзээ таны захиалгыг хүлээж аваад яаж тээвэрлэгдсэн гээд бараг л Балдан жоохон ширүүн шидсэн гэх мэдээллүүдийг хүртэл өөртөө агуулж бүх процесс, байршлыг хянах боломжийг олгодог бүртгэлийн систем гэж тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна.

Харин энэ бүхэн дээр хиймэл оюун ухаан ороод ирвэл таны өмнөөс бүгдийг хянаж, учирч болшгүй эрсдэлүүдээс сэргийлэх ч арга хэмжээ авч чадна шүү дээ.

Танд таарсан оновчтой тээвэрлэлтийн хэлбэрийг сонгож, зардал болон хугацааг бууруулж ирээдүйд хэт их хүний оролцоотой явдаг ажлыг маш хялбар болгох бүрэн боломжтой болсон.

Харин энэ бүх үйл ажиллагаа системд үүсэх доголдол, мөн бидний төсөөлөн айдаг хиймэл оюун ухаан бидний хүссэнээр юмсыг хийхгүй байх гэсэн эрсдэлүүдээс болж саатах боломжтой.

Та энэ тухай юу гэж бодож байна? Бид байгаа боломжоороо хиймэл оюун ухааныг ашиглах нь зүйтэй юу?

  1. Мэргэжилтний зөвлөгөө

Бизнесийн орчинд гарч буй өөрчлөлтүүдэд хэрхэн дасан зохицох вэ?

Тариф, валютын ханш зэрэг өөрчлөгдөх эрсдэлтэй зүйлсэд үргэлж бэлэн байх.

Тарифын өсөлттэй холбоотой асуудлыг технологийн шийдэл ашиглан зардал бууруулж шийдэх боломж бидэнд байгаа.

Хамгийн чухал нь дотооддоо зарим зүйлсийг үйлдвэрлэдэг болох нь бүх тогтолцоогоор хийгдэх өөрчлөлт бөгөөд ингэж чадвал манай улсын асуудал бараг л бүгд шийдэгдчихнэ гэсэн үг. Гэхдээ 2 хөрш маань таашаахгүй нь мэдээж 😉.

Бараа материал татан авах сувгаа нэмж илүү олон байршил, төрөл, нөхцөл байдлаас сонгон аль боломжийн хэлбэрийг сонгон татан авалт хийх нь танд шинэ боломжуудыг нээж өгөх боломжтой бөгөөд хамгийн гол нь таны арыг даах найдвартай тээвэр зуучтай хамтран ажиллах нь өндөр үр дүнтэй арга хэмээн зөвлөж байна.

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping