ЭРЭЭН - УЛААНБААТАР түүвэр ачаа 1м3 = 260 юань

ЭРЭЭН - УЛААНБААТАР түүвэр ачаа 1м3 = 260 юань

FCA ERLIAN хотоос Улаанбаатар хүртэл: СВМ тутмыг 260юань + НӨАТ

 

Эрээнээс Улаанбаатарт ирэх хугацаа Эрээн/Замын-Үүдийн нөхцөл байдлаас шалтгаалан 5-7 хоног

 

Ачаа нэр/төрөл: Энгийн аюулгүй ачаа / Давхарлаж болох /

Ачааны жин: тодорхойгүй бөгөөд Эрээнд ирмэгц хэмжих болно

Ачааны хэмжээ: тодорхойгүй бөгөөд Эрээнд ирмэгц хэмжих болно

Тээвэрлэлтийн төрөл: LCL/LTL буюу горимгүй энгийн түүвэр тээвэрлэлт

Үнэд багтсан зардлууд:

  • Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээвэр

  • Ачаа барааны даатгал /Ачааны үнийн дүн 500.000.000₮ - с дээш бол манай багцийн ачаа тээврийн даатгалд хамрагдахгүй тул нэг удаагийн ачаа тээврийн даатгалд даатгуулахыг санал болгож байна/

  • Харилцагчийн итгэмжлэлийн дагуу импортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үнэгүй

    • (Гаалийн мэдүүлэгчийн хөлс багтаагүй)

 

Үнэд багтаагүй зардлууд:

  • Илгээгчийн агуулахаас очиж авах зардал

  • Тухайн хотоос Эрээн хүртэлх тээвэр

  • Хятад талын экспортын мэдүүлгийн хөлс 80USD (Гол төлөв илгээгч энэ зардлыг хэрэв үгүй бол танайхаас нэхэмжлэх болно)

  • Илгээгч эсвэл хүлээн авагч шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгнө

  • Хадгалалтын зардал (хэрэв гарвал)

  • Импортын гаалийн татвар, хураамж

  • Улаанбаатар дахь гаалийн талбайн зардал

  • Улаанбаатар дахь хүлээн авагчийн агуулах хүртэлх хүргэлт

    • Ачаа бараа буулгалтыг хүлээн авагч хариуцна

 

Анхаарах зүйлс:

  • Энэхүү тээврийн санал нь одоо мөрдөгдөж буй далай, төмөр замын тээврийн байгууллагын дүрэм, журам, тариффаар зохицуулагдаж боловсруулагдсан бөгөөд хэрэв тээврийн явцад тээвэрлэгч байгууллага дүрмээ өөрчилбөл тээврийн санал ихсэх магадлалтай бөгөөд тэрхүү эрсдэлийг Омни Шиппинг ХХК хариуцахгүй болно

  • Тээврийн явцад ямарваа нэг өөрчлөлт орвол имейлээр баталгаажуулж явна.

  • Температур горимтой ачааг энгийн тээврийн хэрэгслээр ачиж, тээвэрлэснээс үүдэн гарсан асуудал, эрсдэлийг Омни Шиппинг ХХК болон даатгалийн байгууллага хариуцахгүй болно

  • Илгээгч ачилт, бэхэлгээг хийнэ

  • Ачааны ачилт, бэхэлгээ, сав баглаа боодол стандартын дагуу байх ёстой бөгөөд сав баглаа боодлоос шалтгаалж гарсан эрсдэл болон нэмэлт зардлыг Омни Шиппинг ХХК хариуцахгүй болно

  • Омни Шиппинг ХХК-ийн даатгалын үйл ажиллагаа нь Даатгалын байгууллагатай байгуулсан даатгалын гэрээний “ДААТГАЛЫН НӨХЦӨЛ”–ийн дагуу зохион байгуулагдах бөгөөд энэхүү үнийн саналыг баталж байгаа үйлчлүүлэгч нь даатгалын нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. “ДААТГАЛЫН НӨХЦӨЛ”–ийг бидний цахим хуудаснаас ​ЭНД ДАРЖ танилцана уу.

  • Үйлчлүүлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу "ДААТГАЛЫН НӨХЦӨЛ”-д багтаагүй нөхцөлөөр ачааг ачаа тээврийн даатгалд Үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцож нэмэлт хураамжтайгаар Омни Шиппинг ХХК даатгуулж болно.

  • Ачааны хэмжээ, жин өөрчлөгдөхөд тээврийн зардалд өөрчлөлт орно.

  • Тээврийн хугацаа нь ачаа агентийн агуулахаас хөдөлснөөс хойш тооцогдоно

  • Тээврийн хугацаанд машин, хил гааль дээр гарах гэнэтийн сул зогсолтыг оруулаагүй болно /давхар шалгалт сүүлийн үед Хятад талд маш их болж байгаа болно/

  • Гаалийн, өртөө, боомтуудын гэнэтийн шалгалт үүсвэл энэхүү зардалыг хүлээн авагч эсвэл илгээгч хариуцах болно

  • Тээврийн хугацаа нь баталгаат хугацаа биш тул тээврийн хугацаа хоцорч гарсан эрсдэлийг хариуцахгүй болно

  • Илгээгч болон хүлээн авагч шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд бичиг баримтаас үүдэлтэй зардлыг тээвэр зууч хариуцахгүй. Илгээгч болон хүлээн авагчын бичиг баримтаас шалтгаалж гарсан нэмэлт зардлуудыг хүлээн авагч хариуцна

  • Омни Шиппинг ХХК-н явуулж байгаа бүх үйл ажиллагаа “МОНГОЛЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО”-ноос гаргасан “ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ”-ийн дагуу явагдах бөгөөд манай үйлчилгээг авч байгаа үйлчлүүлэгч нь энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. “ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ”-ийг “МОНГОЛЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО”-ны цахим хуудаснаас доорх хаягаар уншиж танилцаж болно: http://forwarders.mn/мтзнх-ы-дүрэм/

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping