ОХУ: Зарим барааны экспортод түр хугацааны хориг тавилаа.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2022 оны 100 тоот тогтоолоор зарим барааны экспортыг 2022 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа. Энэхүү хориг, хязгаарлалт нь доорх жагсаалтад дурдсан ангилалд хамаарахгүй юм. Үүнд: Тээврийн хувьд: - Олон улсын тээвэр гүйцэтгэж буй тээврийн хэрэгслүүд болон тэдгээрийн сэлбэг, эд анги;-Ачаа барааны хувьд: -ОХУ-аас гаралтай бараа бүтээгдэхүүн холбогдох гарал үүслийн гэрчилгээний хамт;-Абхаз болон Өмнөд Осети руу экспортолж буй бараа;-ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бараа;-Калининград мужаас/руу тээвэрлэгдэж буй бараа;-Холбооны улсын хүрээнд БНБеларусь Улсруу экспортлох бараа;-дахин ашиглах боломжтой савалгаа гэх мэт.
Хязгаарлалт бүхий барааны жагсаалтын мэдээллийг ЭНД линкээр, бусад холбогдох мэдээллийг ЭНД линкээр орж үзнэ үү.
Source: НАРТАМ,Олон улсын автотээврийн холбоо