Тайлбар

Гаалийн татвар нь Гаалийн татвар, Онцгой албан татвар, НӨАТатвар гэсэн татваруудаас бүрддэг. Автомашин нь энэ бүх татваруудыг төлөх учиртай онцгой бараа юм. Эдгээрээс хамгийн өндөр нь Онцгой албан татвар билээ.


Гаалийн татварын хувьд цаанаас ирсэн зардлуудын 5%, Онцгой албан татварыг автомашины үзүүлэлтээс хамааран Онцгой албан татварын хуульд заасны дагуу, НӨАТатварын хуулийн дагуу Гаалийн үнэ ба Гаалийн татвар, Онцгой татваруудын нийлбэрээс 10% татваруудыг тус тус суутган авна.

Зөвхөн Автомашин, архи дарс, шар айраг, тамхи, автобензин, дизель зэрэг бараанууд онцгой татвартай байдаг.

Албан татвар

Татварын хэмжээг тодорхойлдог гол 2 үзүүлэлт нь тухайн автомашины насжилт бас хөдөлгүүрийн багтаамж юм.​

 

Хөдөлгүүрийн багтаамж (см3) 0-3 жил 4-6 жил 7-9 жил 10 ба түүнээс дээш
1500 ба түүнээс доош 500$ 1000$ 2000$ 6000$
1501 - 2500 см3 1500$ 2000$ 3000$ 7000$
2501 - 3500 см3 2000$ 2500$ 4000$ 8000$
3501 - 4500 см3 4500$ 5000$ 6500$ 10500$
4501-ээс дээш см3 7000$ 7500$ 9000$ 13000$

Онцгой татвараас чөлөөлөгдөх

Онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлд дараах барааг онцгой албан татвараас чөлөөлнө гэж заасан байдаг. Үүнд:


7.1.5 Хос тэжээлт автомашин
7.1.6 Шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин (2010 онд нэмсэн)
7.1.7 Цахилгаан тэжээлт автомашин (2010 онд нэмсэн)

 

Жич: Онцгой албан татвар оногдуулах хуулинд Суудлын автомашин гэж заасан байдаг. Тэгэхээр Pickup буюу Ачааны жип нь энэхүү ангилалд орохгүй болж онцгой албан татвар төлдөггүй тухай яриа байдаг. Та гаалийн мэргэжилтнээс тодруулах шаардлагатай.

Гаалийн татварын дүн оруулах

Үр дүн

Та Омни Шиппинг ХХК-с өгсөн Контейнер дугаар эсвэл Вагон дугаар ашиглан замын мэдээгээ шалгах боломжтой.
^