Манай ажилласнаар

Манай хамт олны нэг болсноор танд дараах боломжууд нээлттэй болно:

 

- Ажлын тав тухтай орчинд эрч хүчтэй, чадварлаг, эвсэг хамт олонтой ажиллах

Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэн өсөн хөгжих өргөн боломжоор хангагдах

Үр дүнд тулгуурласан цалин, бодит урамшуулал

Олон нийтийн үйл ажиллагаа

Эмнэлгийн үзлэг

Нээлттэй ажлын байр

Омни Шиппинг ХХК нь таньд дараах ажлын байрнуудыг санал болгож байна:

 

 

1. ТЭЭВРИЙН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг:

• Шинэ харилцагчдыг эрж олох, харилцагчдад тохирсон тээврийн шинэ бүтээгдэхүүнийг санал болгох
• Тээвэрлэлтийн үнэ тарифыг тооцоолох, харилцагч болон агентуудтай тохирох, тээврийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх
• Харилцагч байгууллагын эрэлт, хэрэгцээг ойлгох 
• Харилцагчдад тээвэр зуучийн үйлчилгээг борлуулах, санал болгох, зөвлөх


Ажлын байранд тавигдах шаардлага:
• Тээвэр зуучлал болон Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
• Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй
•  Компьютерийн хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн
• Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай 
•  Тогтвортой ажиллах сонирхолтой
• Үнэнч, шударга, итгэл дааж тогтвор суурьшилтай ажиллах
• /Орос, Хятад хэлтэй болон Тээвэр зуучийн мэдлэгтэй бол давуу тал болно./

Бүрдүүлэх бичиг баримт
• Өргөдөл гаргагчийн анкет /анкетыг info@omnishipping.mn хаягаар илгээх болон компанийн байранд ирж авч болно/ 
• Боловсрол, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Цээж зураг 1 хувь
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж, Колорадо төв, 208тоот
Email: info@omnishipping.mn, Web: www.omnishipping.mn, Утас: 70003653, 70003654

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гаалийн хяналтын бүс буюу талбайн өдөр тутмын үйл ажиллагааг хангах

- Ачаатай болон хоосон чингэлгийн хөдөлгөөнийг зохицуулах

- Зарим тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийх

- Чингэлэг эрэлтийг бүртгэх

 

Ажлын байранд тавигдах шаардлага

- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

- Ажлын хурд гүйцэтгэл сайтай

- Багаар болон бие даан ажиллах чадвартай

- Цаашид тогтвортой ажиллах сонирхолтой

- Цаг барих

- Харилцааны өндөр чадвартай байх 

- Ажлын ачаалал даах чадвартай

- Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх

- Ажил хэрэгч зарчимч, шударга

- Гадаад хэлний зохих мэдлэгтэй 

- Хэрэглээний программ дээр ажиллах чадвартай.

Сонгон шалгаруулах үе шат

Омни Шиппинг ХХК нь ажилтанг сонгон шалгаруулахдаа эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгож байна. 


Ажилтан сонгон шалгаруулах үе шат

1. Нээлттэй ажлын байрыг үзэх

2. Холбогдох анкетыг бөглөнө. 

3. Анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчийг эхний шатны ярилцлагад урина.

4. Ярилцлаганд тэнцсэн ажил горилогч хоёр дахь ярилцлаганд орох бөгөөд Мэргэжил, ур чадварын шалгалт өгнө.

5. Шалгалтанд тэнцсэн тохиолдолд сүүлийн шатны ярилцлаганд орсноор эцсийн шийдвэр гарна.

Оюутан танд

Танилцуулга :

Их дээд сургуулиа төгсөөд Тээвэр Зуучид ажиллах сонирхолтой, их дээд сургуулийн оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулж, практик дадлага олгох, бизнесийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болох зорилгод нь дэмжлэг үзүүлэх үүднээс амжилттай суралцаж буй 3-4-р курсын оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож, улмаар чадварлаг төгсөгчдөд ажлын байр санал болгодог.

 

Тавигдах Шаардлага:

  • Оюутны үнэлгээний голч дүн нь 3.0 буюу 85%-иас дээш байх
  • Их дээд сургуулийн төгсөх болон 3, 4-р курсын оюутан байх

 

Хэрэв оюутан дадлагын хугацаанд ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж ажиллавал сургууль төгсөхөд нь ажлын байраар хангах санал тавихдаа бид үргэлж бэлэн байх болно.

 

 

Бүрдүүлэх материал :

  • hr@omnishipping.mn хаягаар анкет болон cv-гээ явуулсан байна
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Дадлага хийлгэхийг хүссэн сургуулийн албан бичиг
  • Сургалтын албаны баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт
  • Дадлагын удирдамж

Анкет бөглөх

1. Анкетыг бөглөхдөө бүх асуултанд тодорхой хариулж, үг товчлохгүй байхыг хүсье.

2. Цээж зураг хавсаргах шаардлагатай. (Сүүлийн 3 сар дотор авахуулсан цээж зураг)

3. Та монгол фонтоор бичнэ үү. (Monkey ашигласан бол таны анкет хүчингүйд тооцогдох болно.)

4. Компани өргөдлийг хүлээн авснаар ажилд орохыг хүсэгчийн өмнө ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй.

5. Cонгон шалгаруулалтын явцын мэдээллийг таны и-мэйлээр мэдэгдэнэ.


Анкет бөглөх
Та Омни Шиппинг ХХК-с өгсөн Контейнер дугаар эсвэл Вагон дугаар ашиглан замын мэдээгээ шалгах боломжтой.
^