Үйлчилгээ

Mанай компани нь авто тээврийн бүх төрлөөр тээвэрлэлтийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ба Монгол орны өнцөг булан бүрт үйлчилгээгээ түгээх боломжоор таныг хангана.

 

Өөрсдийн ХАРИУЦЛАГАА даатгасан тул та ачааныхаа аюулгүй байдалд санаа зовох шаардлагагүй юм.

- ​Ачааны бүрэн бүтэн байдал

- Хамгийн үр ашигтай хувилбарыг санал болгоно

- Аюулгүй тээвэрлэлт

Төмөр замын тээвэрлэлт нь хамгийн найдвартай тээвэрлэлтийн нэг юм. Төмөр замын давуу тал нь цаг агаарын ямарч нөхцөлд зохион байгуулагддаг.

Манай улсын хувьд Ази, Европыг холбосон дэд бүтцийн дунд байрладаг тул доор дурьдсан төмөр замын сүлжээг ашиглан дэлхийн 80 гаруй орноос энэ тээврийн үйлчилгээг танд санал болгож байна.

 

- ОХУ-ын төмөр замын сүлжээ

- Транс Азийн төмөр замын сүлжээ

- Транс Европын төмөр замын сүлжээ

- БНХАУ


Танд хэрэгцээнд тулгуурлан ачааны вагоны бүх төрлөөс сонгон тээвэрлүүлэх боломжийг олгоно:

- Хагас (контейнер тээврийн)

- Бүтэн бүрхүүлтэй (крытые) бороо,цас, салхи, нар зэрэг цаг агаарын хүндрэлтэй  нөхцөлд ачааг эвдрэл гэмтэлгүй тээвэрлэх зориулалттай

- Платформ (том овортой, урт ачааг тээвэрлэх түүнчлэн контейнер тээвэрлэх зориулалтын)

- Цистерн (шингэн төлвийн ачаа тээвэрлэх зориулалтаар)

- Хөргөлттэй (Хөргөлтийн тодорхой хэмд тээвэрлэх шаардлагатай ачааны тээвэрлэлтэнд)

- Дулааны тусгаарлалттай (түргэн муудах ачааны зориулалттай)

- Хоппер (ширхэгийн ачаа, гурил будаа, ширхэгтэй барилгын материал, ашигт малтмал тээвэрлэх зориулалтын)

 

Мөн та бүхний хэрэгцээнд нийцэх контейнеруудыг санал болгож байна:

- 40 футын өндөр контейнер

40 футын стандард контейнер

20 футын стандард контейнер

20, 40 футын дулаалгатай болон хөргөлттэй чингэлэг

20, 40 футын ISO чингэлэг

- 20, 40 футын тусгай зориулалтын чингэлгүүд (Flat-Rack, Open-Top, 45'HC wide гэх мэт)

Далайн тээвэр нь бүх төрлийн ачааг дэлхийн өнцөг булан бүрт, хамгийн бага өртөгөөр тээвэрлэх боломжийг бидэнд өгдөг. 

Манай улс далайд гарцгүй гэдэг утгаараа хөрш БНХАУ, ОХУ болон Европын далайн боомтуудаар дамжуулан Төмөр зам, Агаар болон Авто тээвэрт шилжүүлэн ачих замаар далайгаар Импорт, Экспортыг хийж байна.


Далайн тээврийн компаниуд:

Далайн тээврийн дараахь компаниудтай шууд болон хамтран ажиллагч тээвэр зуучийн компаниудтай байгуулсан гэрээн дээр үндэслэн эдгээр компаниудын эзэмшлийн чингэлэгийг дамжин өнгөрөх далайн боомтуудад чингэлэгээс чингэлэг рүү сэлгэн ачилтгүйгээр нэг цэгээс нөгөө цэг хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулна.

- COSCO

- K-line

- Pacific International Lines /PIL/

- Orient Overseas Container Line /OOCL/

- SINOTRANS

- CMA-CGM

- Nor-Asia

- Бусад

 

Далайн тээвэрт эзэмшлийн төрлөөрөө хувийн эзэмшлийн болон түрээсийн гэсэн 2 төрлийн чингэлгийг ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд хувийн эзэмшлийн чингэлгийг аль ч далайн тээрийн компанийн усан онгоцоор тээвэрлэх боломжтой.

 

Усан замын тээврээр та чингэлэг болон овор ихтэй задгай ачааг тээвэрлүүлэх боломжтой.

Бид агаарын тээврийн үйлчилгээг олон улсын агаарын тээврийн MIAT, Korean Air, Air China, Aeroflot компанийн Улаанбаатар болон Сөүл, Берлин, Токио, Бээжин хотуудын хооронд хийгдэж байгаа зорчигч тээврийн шууд нислэгүүдийг ашиглан дээрхи хотуудаар дамжуулан Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA)-ны гишүүн байгууллагууд өөрийн түншүүдээрээ дамжуулан богино хугацаанд дэлхийн бүх хотуудруу, мөн хотуудаас экспорт, импортын барааг тээвэрлэх зуучийн үйл ажиллагааг явуулж байна.

 


Холимог тээврийн үйлчилгээ

 

Ачааны эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан манай улс руу ачааны усан онгоц төдийлөн ирэх нь ховор байдаг. Иймээс агаарын ачааны дийлэнх хэсэг нь зорчигч тээврийн онгоцоор хийгдэж байна. Гэтэл овор хэмжээ болон жин ихтэй ачааг тээвэрлэх шаардлага гарахад хүндрэл учирдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид танд дараах үйлчилгээг санал болгож байна:

 

- Дэлхийн аль ч улсаас ачааг тань авч агаараар Бээжингийн онгоцны буудалд авчран машин   болон чингэлэгт ачин Монгол руу тээвэрлэх үйлчилгээ

 

- Дэлхийн аль ч улсаас ачааг тань авч агаараар Инчоны онгоцны буудалд авчрах ба уг      ачааг цуглуулбар ачааны чингэлэгт хийн далай/төмөр зам/машин зам гэсэн хосолсон    замналаар Монгол руу тээвэрлэх үйлчилгээ

 

Тээвэрлэлтийн ийм шийдэл нь таны хугацааг болон тээврийн хөлсийг мэдэгдэхүйц хэмжээгээр хэмнэх боломжтой.

 

Агаарын тээврээр ачаа явуулахдаа дараах зүйлсийг анхаарна уу!

1.    Ачааны дагалдах бичиг баримт бүрэн эсэх. Үүнд:

  • Invoice, Packinglist, Гэрээ – тус бүр 2 хувь байх,
  • Барааны Гарал Үүслийн Гэрчилгээ -/ МҮХАҮТанхмаас авах/
  • Чанарын Гэрчилгээ / СХЗҮТөвөөс авах/
  • Тухайн бараанаас хамаарч болох холбогдох зөвшөөрлүүд: Мал эмнэлэг, Эрүүл Ахуй, Мэргэжлийн Хяналтын Албанаас авах

2.    Хувийн ачаа бол

  • Ачаа илгээгчийн иргэний үнэмлэх
  • Ачаа илгээгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр / Гадаадын иргэнд хамаарахгүй/

3.    Ачааны жагсаалтыг нэг бүрчлэн бичсэн байх

4.  Ачааны баглаа боодлыг тээвэрлэлтийн явцад эвдэрч, гэмтэхээргүй бүтэн хийсэн байх/ Илгээгч өөрийн хүсэлтээр ачааны баглаа боодлыг манай компаниар стандартын дагуу хийлгэж болно/

5.    Аюултай ачаа, амархан муудах зэрэг барааг үнэн зөвөөр мэдүүлсэн байх

6.    Хүлээн авагчийн хаяг болон холбоо барих утсыг бүрэн гүйцэд бичих

Монгол орны уул уурхайн салбарын хөгжлийг дагаад уул уурхайн компаниуд асар их хөрөнгө оруулалтыг Монгол улсад хийж байна. Хөрөнгө оруулалтын ихэнхи хэсэг нь мөнгөн хөрөнгөөр орж ирж байгаа боловч зарим хэсэг нь өндөр үнэ бүхий техник тоног төхөөрөмж байдаг. Бид өөрсдийн туршлага дээр үндэслэн таны тээвэрлэлтийн асуудлыг шийдэхэд бэлэн байна.

 

Ерөнхий хариуцлагын даатгал

Бид өөрсдийн хариуцлагаа Соёмбо Даатгалд 100% даатгасан тул манай компанийн зуучлалаар тээвэрлэгдэж байгаа бүх ачаа хариуцлагын даатгалд хамрагдах ба компанийн зүгээс ажил мэргэжлийн алдаа гаргаснаас үүдэн ачаа эвдэрч гэмтсэн, дутсан тохиолдолд хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын байгууллагаас хохирлыг нөхөн төлнө.

 

Мөн бид Гадаад ачаа тээврийн даатгалын үйлчилгээг үзүүлж байна.

Тээвэрлэгчтэй хийсэн гэрээнээс үл  хамааран ямар ч тээвэрлэлтийн үед хохирол учирах магадлалтай байдаг. Иймд бид ачаа тээврийн эздэд найдвартай  даатгалын хамгаалалтыг санал болгож байна.

 

Даатгалын зүйл

 

  • Дэлхийн өнцөг булан бүр лүү бүх төрлийн ачаа, бараа

 

  • Тээвэрлэлтийн зардал

 

  • Хүлээгдэж буй ашиг

 

Даатгалын эрсдэл

 

  • Олон улсын худалдааны байгууллагын гаргасан A,B,C нөхцөлд тусгагдсан эрсдлүүд

 

Даатгалын үнэлгээ

 

  • Ачааны зөвхөн өртөгөөр

 

  • Эсвэл ашиг, зардал шингэсэн үнээр

 

Даатгалын хугацаа

 

  • Агуулахаас агуулах хүртэл

 

  • Нэмэлтээр хэрэв ачаа бараа үзэсгэлэнд тавигдаж байвал тэр үе хамаарч болно.

 

Даатгалын хураамжинд нөлөөлөх хүчин зүйл

 

  • Сонгох эрсдэл

 

  • Ачааны төрөл

 

  • Сав баглаа

 

  • Маршрут

 

  • Тээврийн төрөл

 

  • Даатгуулах хэлбэр

 

  • Нэг удаа

 

  • Нээлттэй

Монгол улс газарзүйн байрлалын хувьд далайд гарцгүй тул дэлхийн бусад орнуудтай хийх тээвэрлэлтийн дийлэнх нь холимог буюу нэгээс дээш тээвэрлэлтийн төрлийг шаардаж байдаг. 
Манай компани агаар, далай, авто зам болон төмөр зам оролцуулан бүх төрлийн тээврийн зуучлал, гаалийн зуучлал, тээврийн даатгал, агуулах, түгээлт, аюултай болон хортой ачааны тээвэр, гэр нүүлгэх, үзэсгэлэн арга хэмжээний тээвэр зохион байгуулалт, үнэтэй ачааны тээвэр, түргэн гэмтэж муудах ачааны тээвэр зэрэг олон төрлийн үйлчилгээг олон улс орныг хамарман агентын сүлжээгээрээ дамжуулан хийдэг.
Бид дэлхийн 90 гаруй улсад тухайн орон нутагт хамгийн чанартай үйлчилгээг үзүүлэгч тээврийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар нийт 2000 гаран тээврийн агентыг хамарсан өөрийн сүлжээг бий болгосон. Таны хамтран ажилладаг гадаадын түншийн тань зэргэлдээ байшинд манай тээврийн агент байвал та бүү гайхаарай. Бид тийм л тав тухтай, ойр дөт нөхцлийг бүрдүүлэх гэж хичээн ажилладаг.
Бид үйлчлүүэлгчийн өмнөөс харилцагч тээврийн байгууллагууддаа тодорхой шаардлага тавьж ажилладаг тул дэлхийн хамгийн жижиг хот тосгод ч таны ачаа найдвартай гарт байх болно гэдэгт итгээрэй. 

Та Омни Шиппинг ХХК-с өгсөн Контейнер дугаар эсвэл Вагон дугаар ашиглан замын мэдээгээ шалгах боломжтой.
^