Вагон болон чингэлгийн төрөл

Монголын төмөр замд ашиглагдаж байгаа вагоны хэмжээсүүд

 

БИТҮҮ ВАГОНЫ ХЭМЖЭЭСҮҮД

 

ТАВЦАНТ ВАГОНЫ ХЭМЖЭЭСҮҮД

 

ХАГАС ВАГОНЫ ХЭМЖЭЭСҮҮД

 

 

 

 

Аюултай ачаа болон таних тэмдэгүүд

Төмөр замын байгууламж буюу ачааг эвдэх, тэсэрч дэлбэрдэг, шатдаг, хүн амьтдыг өвчлүүлдэг, түлж хордуулж гэмтээдэг, амь насанд аюултай бодис буюу бүтээгдэхүүнд аюултай ачаанд орно. Аюултай ачааг тэдгээрийн шинж чанар ба аюул гаргах шинжийг нь харгалзан ачааг тохирсон вагонд ачиж төмөр замаар тээвэрлэнэ. Тээвэрлэлтийн үед ачаа нь хөдлөж гүйхээс хамгаалж ачааг вагон дотор хооронд нь зай завсаргүй чигжүү ачиж бат бэхээр баглах буюу бэхлэх бөгөөд ачаа илгээгч өөрийн хүч хэрэгслэлээр гүйцэтгэнэ. Ачаа илгээгч нь аюултай ачаа ачих захиалгандаа ачааны нэр, НYБ-ын жагсаалтын дагуу аюултай бодисын дугаар, аюулын зэрэгт тохирсон нэр зэргийг зааж УБТЗ-ын ачаа коммерийн албанд ирүүлж ачаа коммерийн алба хянаад Замын орлогч даргын зөвшөөрөл бүхий тушаалаар тээвэрлэлтэнд хүлээж авна. Ачааг ГНГ-д /гармонизированные номенклатуры грузов/ заасны дагуу нэрлэх бөгөөд энэ нь Гаалийн байгууллагын Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системтэй /БТКУ/ тохирч байх ёстой. Ачааг орон нутгийн болон олон улсын харилцаанд хүлээж авах өрөө нь аюултай ачаа буулгах төхөөрөмжтэй байх бөгөөд аюултай ачаанд нээлттэй өртөө байна. Аюултай ачаа хүлээж авч буулгадаг салбар замтай өртөө нь салбар замын гэрээнд аюултай ачааны талаар нэмэлт заалт оруулсан байна.

Аюултай ачааг:

  • Ачаа илгээгч, хүлээн авагч өөрөө ачиж буулгана.
  • Ачаа илгээгч, хүлээн авагчийн салбар зам дээр зөвхөн ачиж буулгана.
  • Салбар замтай үйлчлүүлэгч нь холбогдох газраас тухайн замд ачиж буулгаж болох тухай зөвшөөрөл холбогдох газруудаас авсан байна.

     Тээвэрлэлтэнд харилцан оролцогч замууд харилцан зөвшөөрөлцсөнөөр аюултай ачааг тээвэрлэнэ. Аюултай ачааг вагон илгээлтээр сэлгэн ачилттай харилцаанд тээвэрлэх үед ачаа илгээгч нөөц болгонд 10-с доошгүй цаасан уут, 5-с доошгүй картон хайрцаг хоосноор хийж сав гэмтэх тохиолдолд хэрэглэх зорилгоор вагон тус бүрд ачсан байна. Аюултай ачааг падаанд нэрлэхдээ илгээгч тээврийн бичиг баримтанд "ачааны нэр" хүснэгтэнд ачааг нэрлэхээс гадна НYБ-ын жагсаалт ёсоор аюултай бодисын дугаар, /Олон улсын ачааны харилцааны хэлэлцээрийн 2-р хавсралтаас авна/ аюулын зэрэгт тохирсон нэр зэргийг нэмж бичнэ

 


 

Аюултай ачааг дараах 9 ангилалд хуваах ба зарим нь дотроо бүлгүүдэд хуваагддаг.

explosives
Flammable commodity
flammable
flammable_gas
flammable solid
infections
non flammable gas
oxidizer
poison
poison gas
radioactive
warning 9
combustible
corrosive
dangerous

Онцгой албан татвар, гаалийн бүрдүүлэлт

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БУСАД ТӨРӨЛ:

•    Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт
•    Бараа урьдчилан мэдүүлэх
•    Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт
•    Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх

Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт:

Дараах бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.

•    Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа; 
•    Цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис; 
•    Мал, амьтан; 
•    Улс хоорондын шуудангийн илгээмж; 
•    Сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал; 
•    Амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа; 
•    Донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн; 
•    Хуульд заасан бусад бараа.

Барааг урьдчилан мэдүүлэх:

Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө,  эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно. Барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартай нь тулган шалгана.

Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт:

Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.

•    Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;  
•    Барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах;

Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх:

Мэдүүлэгч (захиалагч)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын бараа, тэнд ажиллагсдын хувийн ачаа тээшинд хийх гаалийн хяналт, бүрдүүлэлтийг захиалагчийн хүссэн газарт захиалагчийн зардлаар нь хийж болно.

Гаалийн бүрдүүлэлт ба шаардагдах бичиг баримтууд

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.

ГАДААД БҮРДҮҮЛЭЛТЭД ШААРДЛАГАТАЙ ГАДААД ХУДАЛДААНЫ БИЧИГ БАРИМТ: 

Гадаад худалдааны гэрээ, 
Тээврийн хөлсний нэхэмжлэх,
төлбөрийн баримт, 
үнийн нэхэмжлэх, 
баглаа боодлын жагсаалт,
даатгалын бичиг баримт, 
техникийн бичиг баримт

Хүнсний бүтээгдэхүүний бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримт:
•         Гарал үүсэл
•         Чанарын гэрчилгээ
•         Анализын гэрчилгээ
•         Эрүүл ахуйн гэрчилгээ(Мэргэжлийн хяналтаар орсоны дараа энэ гэрчилгээг авна)
•         Лабораторын дүгнэлт (Бараа анх удаа хилээр нэвтрэн орж ирж байгаа бол Гаалийн лаборатори руу дээжийг илгээж дүгнэлт авна)
•         Түргэн муудах зарим бараанд Импортын Мэдэгдэл

Барилгын материал болон химийн найрлагатай бүтээгдэхүүний бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримт:
•         Гарал үүсэл
•         Чанарын гэрчилгээ
•         Анализын гэрчилгээ
•         Мэргэжлийн хяналтын гэрчилгээ(Мэргэжлийн хяналт ийм төрлийн бүтээгдэхүүнийг судласны дараа гэрчилгээ олгодог. Тийм болохоор импортлохоор шийдсэн бол эхлээд бүтээгдэхүүнийхээ дээжийг Мэргэжлийн хяналтаар оруулан гэрчилгээ авсан байх шаардагатай)
•         Лабораторын дүгнэлт (Бараа анх удаа хилээр нэвтрэн орж ирж байгаа бол Гаалийн лаборатори руу дээжийг илгээж дүгнэлт авна)
•         Түргэн муудах зарим бараанд Импортын Мэдэгдэл

Импортын мэдэгдэл олгох

Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнээ импортлох иргэн, хуулийн этгээд хүсэлтээ мэргэжлийн хяналтын байгууллагад дор дурдсан хугацаанаас өмнө гаргана.

1.    Салаа туурайтан амьтан, адуу импортлоход 60 хоног
2.    Тахиа, галуу, нугас, цацагт хяруул, гургууль зэрэг тэжээвэр шувуу итпортлоход 40 хоног
3.    Таримал болон байгалийн ургамлын үр, суулгац импортлоход 30 хоног
4.    Бусад амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг оруулахад 20 хоног

Дээрх хоногийн хугацаанд хаанаас юуны гаралтай бүтээгдэхүүн оруулж ирэхээр хүсэлт гаргасан байна тэр тухайн улс орны мэдээлэл, үйлдвэрийн мэдээлэл, дамжин өнгөрөх улс тээвэрлэх тээврийн хэрэгсэл, бүтээгдэхүүний мэдээлэл зэргийг судлах хугацаа юм.

Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:

1.      Мэдүүлэх,
2.      Гаалийн бичиг баримтыг шалгах,
3.      Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,
4.      Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,
5.      Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.

Тээврийн хэрэгслийн төрөл

Төмөр Замын Тээвэр

Манай улс нь далайд гарцгүй учраас ачаа эргэлтийн ихэнхи хувь нь төмөр замын тээврээр гүйцэтгэгддэг. Төмөр замд 1520 мм-ийн өргөн, 1435 мм-ийн нарийн гэж хоёр төрлийн цариг бий. Өргөн царигийг хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд мөн манай улс ашигладаг. Нарийн царигийг Европын орнууд, Америк, Япон, Солонгос, Хятад зэрэг улс орнууд хэрэглэж байна. 

Манай улсруу чиглэх ачаа эргэлт Алтанбулаг болон Замын-Үүдийн боомтоор дамжин орж ирдэг. Монгол болон Хятадын цариг өөр тул Замын-Үүд, Эрээнд вагоны ачааг шилжүүлэн ачдаг. Харин Орос, Монголын цариг ижил тул шилжүүлэн ачих асуудал байдаггүй.

 

"Монголын буухиа" галт тэрэг 

 

Одоогоос арваад жилийн өмнөөс Европыг Монголтой холбосон "Монголын буухиа" галт тэрэг анхны аялалаа эхэлсэн түүхтэй. Тухайн үед бид өртөөнөөс өртөө дамжих ачаа тээврээ авах гэж эсвэл далайгаар 40-60 хоног тээвэрлүүлэн ачаагаа хүлээн авдаг байсан юм.

Харин Монгол, Орос, Белорусын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа энэхүү ажлыг эхлүүлснээр Монголчууд ачаагаа богино хугацаанд, хямд үнэ өртөгөөр авдаг болжээ. Ингэснээр "Монголын буухиа" галт тэрэг Белорусийн Брест өртөөнөөс Монголын Улаанбаатар өртөө хүрэх 7340 км замыг 13-18 хоногт туулж байна.

Далайн тээвэр

 

Та Омни Шиппинг ХХК-с өгсөн Контейнер дугаар эсвэл Вагон дугаар ашиглан замын мэдээгээ шалгах боломжтой.
^