Компанийн тухай

Омны Шиппинг ХХК нь 2014 оны 11 сарын 19 нд үүсгэн байгуулагдсан дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Бизнесийн ёс зүйг бүрдүүлсэн, туршлагатай хамт олноор багаа бүрдүүлэн та бүхний итгэлт түнш байхыг зорин доорхи үйлчилгээг бид санал болгож байна: -Төмөр замын тээвэр -Авто тээвэр -Агаарын тээвэр -Цуглуулбар ачааны тээвэр (LCL, LTL) -Төрөл бүрийн аюултай ачааны тээвэр -Гаалийн үйлчилгээ -Холимог тээвэр -Даатгалын үйлчилгээ -Нэмэлт үйлчилгээ(Мэргэжлийн зөвлөгөө өгөх сургалт, Сав баглаа боодол,  Хадгалалт, Терминал). Омны Шиппинг ХХК нь дэлхийн улс орон бүрт байрлах 1500 гаруй агентийн сүлжээгээ ашиглан бүх төрлийн тээврийн хэрэгслээр улс хооронд болон Монгол улсын хэмжээнд тээвэр ложистикийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. Харилцагч, Түнш танд уян хатан үйлчилгээ, харилцан ашигтай ажиллах нөхцлийг санал болгож байна.

Эрхэм зорилго, баримтлах зарчим

Харилцагч нэг бүрийн хэрэгцээт үйлчилгээг санал болгон, он удаан жил хамтран ажиллах замаар хамтдаа өсөн дэвшиж, ажиллагсаддынхаа хувьд ажиллах таатай орчныг бүрдүүлэн,  тээвэр зуучийн салбарт тэргүүлэх компани болох. 

Бидний үнэт зүйлс

Үйлчлүүлэгчийн хүсэл зорилго, чадварлаг хамт олон, итгэл даах чадвар

Давуу тал

Найдвартай, туршлагатай хамт олноор багаа бүрдүүлсэн бид таны ачаа эргэлтийг тасалдуулахгүйн төлөө улс орон бүрт байрлах тээврийн байгууллагын сүлжээгээ ашиглан бүхий л тээврийг зохион байгуулахыг нэн тэргүүнд тавин MNS 5523 : 2013 стандартын дагуу ажиллаж байна. 

Та Омни Шиппинг ХХК-с өгсөн Контейнер дугаар эсвэл Вагон дугаар ашиглан замын мэдээгээ шалгах боломжтой.
^